Бид өдөр ирэх тусам технологийн ийн шинээр бүтээгдэж буй гайхамшгуудын гэрч болсоор, зөвхөн кино нь дээр л гардаг байсан хиймэл оюун ухаан гэгч зүйл бүрэн бий болох түүхэн үе тохиох нь ердөө цаг хугацааны асуудал болжээ. Тэгвэл тус түүхэн үеийн томоохон эхлэлүүдийн нэг хэсэг байж болох шинэ үеийг Фэйсбүүк удахгүй танилцуулах гэж байна . Фэйсбүүкийн хиймэл оюун ухааны салбарт гаргаж буй анхны “Deep text” үйлдлийн систем нь 20 өөр хэл дээр бичигдэж буй постуудыг энгийн хүний оюун ухааны хэмжээнд ойлгон дүгнэж хариу үйлдэл хийх чадвартай. Жишээ нь хэрэв та фэйсбүүк дээрээ ямар нэгэн зүйлийг авах хүсэлтэй байгаа талаараа пост нийтэлбэл “Deep text” таны постонд хариу үйлдэл үзүүлж хаанаас, ямар загварыг,  ямар үнээр авах боломжтой талаар санал болгосон жагсаалтыг гаргаж ирэх юм. Үүнээс үзэхэд “Deep text” ийн гол зорилго нь нь онлайн хэлбэрийн худалдан авалтыг хиймэл оюун ухаантай хослуулан шинэ төвшинд аваачих бололтой. Мөн “Deep text” ийн бас нэг давуу тал бол албан ёсны бус үг хэллэгийг хүртэл ойлгож хариу үйлдэл үзүүлэн хэрэглэгчидтэй илүү дотно харьцааг үүсгэх боломжтой.

facebook-ai-eyes-1

Сэтгэгдэл үлдээх