Хавар/зуны улиралд судалтай хувцас өмсөх шинэлэг аргууд

ХАВАР/ЗУНЫ УЛИРАЛД СУДАЛТАЙ ХУВЦАС

ӨМСӨХ 5 ШИНЭ АРГА

Судалтай хувцас таны шүүгээнд байх ёстой, олон жил өмсөж болох хувцаснуудын нэг яах аргагүй мөн юм. 2017 оны хувьд энэ улирлын онцлог загварын нэг бол яах аргагүй судал юм. Мэдээж та тэднийг зуны улирал ч өмсөх боломжтой.

Харин судалтай хувцсыг хэрхэн өмсөх аргуудыг энэ удаагийн нийтлэлээрээ хүргэхээр бэлдлээ. Та уншаад таалагдсан аргуудаа хэрэгжүүлээд үзээрэй.

КЛАССИК & КҮҮЛ

Хөндлөн судал нь бараг ихэнх эрчүүдэд сайхан зохидог. Ямар ч өнгийн хөндлөн судалтай цамц нь энгийн, бөгөөд биед эвтэйхэн байдлыг бий болгож чаддаг. Та харин үүнийг илүү классик харагдуулах хамгийн энгийн арга бол хар өмд, цагаан кеттэй хослуулах. Цэвэрхэн , ухаалаг бөгөөд загварлаг харагдуулах хамгийн зөв аргуудын нэг шүү.

    

СОНГООД ХОСЛУУЛ

Дараачийн сорилтод бэлэн үү? 2017 оны нэгэн сонирхолтой судалтай хувцас хослуулах аргыг танилцуулъя. Энэ бол судлыг судалтай хослуулах юм. Та хэтэрхий эрээн мяраан болчихно гэж айж байна уу? Тэгвэл танд энэ аргыг зөв хэрэглэх амархан зөвлөмжийг хүргэе.

Энэ трэндийг дагах хэдхэн л дүрэм байгаа. Нэгдүгээрт судал нь өөр чиглэлтэй байх хэрэгтэй. Гадуур хувцас нь хөндлөн судалтай бол доторх нь босоо судалтай байх зэрэг. Хоёрдугаарх нь судалны хэмжээ. Аль болох судал хоорондын зай нь өөр өөр байвал тохиромжтой. Гуравдугаарт мэдээж өнгөний хослол. Ерөнхийдөө ойролцоо ууссан өнгө нь зохимжтой. Эсвэл хослуулж буй хувцаснуудын судлын өнгө адилхан байж болно.

БОГИНО ШОРТ

Судалтай өмдийг мэдээж та хаврын улиралд өмсөж болно. Харин энэ удаа 2017 оны сонирхолтой трэнд болсон судалтай шортыг онцолж байна. Яг үнэндээ шорт нь судалтай өмднөөсөө илүү дэгжин харагдана.

Халуун дулааны улиралд ухаалаг мөртлөө дэгжин харагдах хамгийн зөв сонголт нь богино судалтай шортыг өнгө хосолсон поло цамц эсвэл энгийн сорочикон цамцтай хослуулаад үзээрэй.

УХААЛАГ ХУВЦАСЛАЛТ 

Урт зангиа, эрвээхий зангиа, энгийн зангиа? хэзээ хүртэл ямар зангиа өмсөх вэ? гэж шаналах вэ? Та нэг өдөр энэ хослолыг бий болгоод үзээрэй.

Хар хөх өнгөтэй пиджак дотор энгийн судалтай цамц хослуулаарай. Пиджакныхаа дотуур өмсөж байгаа хувцас нь хэтэрхий том биш, хэт бариу ч биш байвал зүгээр. Судал нь адилхан өнгөтэй байж болно. Пүүз, кейттэй хослуулан энгийн мөртлөө ухаалаг бүр төрхийг бүрдүүлж болно.

СУДАЛТАЙ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Та өөрийн хувцаслалтаа илүү дэгжин харагдуулахыг хүсвэл нэг удаа гоёл чимэглэлийн зүйл авч үзээрэй. Жишээ нь гэхэд судалтай цаг энэ улирал байгаа бол бас нэгэн олны сонирхлыг татсан зүйл нь судалтай бүс байлаа.

Мөн хүсвэл та судалтай оймс ч өмсөж болно. Оймсоо сонгохдоо өнгийг нь аль болох өмсөж буй зүйлтэйгээ хослуулаарай.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх