Хаврын улиралд өвлийн өнгийг хэрхэн өмсөх вэ?

Хаврын улирлын тухай бүгд л ам уралдан ярилцаж байна. Гэхдээ эрс тэс уур амьсгалтай нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирлын өнгийг харж болохыг бид 5-р сарын анхны өдөр харсан шүү дээ. Агаарын хэм бага багаар өсч байгаа ч хамаагүй нимгэлж болохгүй боловч гэгээлэг өнгө зөв сонголт байх болно. Өвлийн тодорхойлогч өнгүүдээс хаврын улиралд зохицох өнгүүд ч байдаг. Эдгээр өнгүүдийг агуулсан танд санал болгох хувцаслалтын хослолуудыг танилцуулж байна.

Хавар өмсөж болох 3 өвлийн өнгүүд

Бор өнгө бол ямар ч шалтгаангүйгээр намар өвлийн улирлын трэнд өнгө. Энэ өнгийг цайвар саарал өнгөтэй хослуулснаар хаврын улиралд тохирсон дүр төрхийг хослуулан бүтээж чадна. Хэрвээ танд бор өнгөтэй цамц, свитер, гадуур хувцас байвал түүнийгээ жинсэн хувцастай болон төрөл бүрийн саарал өнгөтэй хослуулбал хаврын төгс дүр төрхийг бүрдүүлж чадах юм.

first

Улаан хүрэн өнгийг бид ихэвчлэн сэрүүний улиралд өмсдөг. Гэхдээ энэ нь цэнхэр өнгөтэй маш сайхан зохицдог байна. Дахиад сануулахад танд улаан хүрэн өнгөтэй хувцас хэрэгсэл байгаа бол үүнийгээ цайвар цэнхэр болон тод цэнхэр өнгүүдтэй хослуулаад үзээрэй. Хүрэн цамцыг цайвар цэнхэр даавуун өмдтэй хослуулж хаврын дулаан уур амьсгалыг бүрдүүлээрэй.

second

Саарал өнгө бол дараагийн сонголт. Гэхдээ хар саарал шүү. Энэ өнгийг цайвар ногоон өнгөтэй хослуулах нь энэ жилийн шинэ трэнд болж байна. Та хар саарал хүрэмээ ногоон дөрвөлжин хээтэй цамц болон бараан саарал өмдтэй хослуулж болно. Мөн ногоон поло цамцыг бараан өмд цагаан пүүзтэй хослуулах нь ч дажгүй сонголт шүү. Хэрвээ ногоон өнгө таны хэв маягт тохирохгүй, өөрт чинь зохихгүй санагдаж байвал ногоон өнгөний сүүдрийг бага зэрэг өөрчилж хар ногоон ч юм уу, олив жимсний өнгийг санал болгож байна. Бүх төрлийн ногоон сүүдэртэй өнгүүд нь энгийн цэвэрхэн хэв маягт үргэлж сайхан зохицож чаддаг юм шүү.

last

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх