ХАВРЫН УЛИРАЛД ӨМСӨХ ГАДУУР ХУВЦАСНЫ ХОСЛОЛУУД

ХАВРЫН УЛИРАЛД ӨМСӨХ ГАДУУР ХУВЦАСНЫ ХОСЛОЛУУД

Хүйтний цаг цаашлан, урин дулаан өдрүүд ирж сэтгэл санаа цаанаасаа нэг л өөдрөг, сайхан болж байна уу? Охид бүсгүйчүүд цэцэг навчтай хувцсаар гоёж бүхий л зүйл гэрэлтэн амьдралыг өнгөтөөр харж эхлэв үү?

Сэтгэл санаагаа цэгцлэн шинэ эхлэлийг бий болгохдоо та ч мөн өөртөө итгэлтэй байх хувцаслалтыг бүрдүүлээрэй. Улирал солигдоход хувцасны шүүгээгээ тэр чигт нь солино гэдэг хэцүү. Тиймээс бид хувцсаа хэрхэн зөв чиглүүлэн өмсөх талаар зөвлөгөө буюу саналуудыг хүргэж байна.

СПОРТ ХҮРЭМ + БАРИУ ӨМД + ЦАГААН КЭТ

Энэ гурван хослол бол ямар ч үед өмсөж болох хамгийн классик хослол юм. Тэр дундаа хар өнгөтэй спорт хүрэм, цагаан пудволкийг хар бариу өмд болон цагаан кэттэй хослуулаад үзээрэй. Амралтын өдрөөр, найзуудтайгаа уулзахдаа, болзоонд явахдаа ч өмсөж болох юм.

Мэдээж хэрэг заавал цагаан гэлтгүй цайвар өнгийн пудволк өмсөж болно. Тод гэхдээ хэтэрхий тод биш, сулавтар гэхдээ хэтэрхий сул биш, дулаахан гэхдээ хэт халуун биш, энэ бол таны баримтлах зарчим.

      CALIBRE 2017 НАМАР/ӨВӨЛ

ТОД ХҮРЭМ + ДҮҮЖИН ӨМД

Өвлийн курткээ шүүгээндээ хийн түүнээс илүү нимгэн хувцас өмсөн дулаан орой зугаалах өдрүүд иржээ. Тиймээс бага зэргийн тод өнгөтэй хүрмийг энэ хавар сонгоод үзээрэй.

Мөн өргөн өмд энэ хавар зуны загварын гол шигтгээ болж байгаа тул энэ төрлийн өмдийг ажил дээрээ ч өмсөж болохоороо давуу талтай. Цагаан кэт эсвэл нимгэн ултай пүүзтэй хослуулж ч болох юм шүү.

MANGO MAN 2017 ХАВРЫН КОЛЛЕКЦИ

АЖЛЫН ХҮРЭМ + ЦАГААН ЦАМЦ + ЖИНС

Энгийн хэв маягийг этгээд болгон өөрчлөх боломж танд бүрэн бий. Танд танилцуулж буй энэхүү хослол нь Нью Йоркийн шилдэг гудамжны загваруудын нэг.

Ажлын хүрэм гэхээр энгийн задгай, уламжлалт энгийн загварын хүрмийг төлөөлүүлэн хэлж байгаа юм. Үүний дотор ууссан өнгөтэй эсвэл илүү тод өнгийн даавуун цамц өмсөх нь тохиромжтой.

SIZE?

ХЭЭТЭЙ ПИДЖАК + НООСОН ӨМД + АРЬСАН ГУТАЛ

Ухаалаг харагдана гэдэг нэг хэвийн уйтгартай байна гэсэн үг биш юм. Ажил хэрэгч мөртлөө  орчин үеийн загварлаг хэв маягийн төгс жишээ. Энэ хослолын хамгийн чухал нь деталь хэсгүүдийн бүрдлийн зохицол юм.

Дотуур цамцны өнгө болон зангиа, халаасны алчуур зэрэг хоорондоо ууссан юм уу нэг өнгийн сүүдэр байвал илүү зүгээр. Харин доогуур нь арьсан ботинк өмсөхийг санал болгож байна.

 LUIGI BIANCHI MANTOVA

ЭЛГЭН ХҮРЭМ + ЦАЙВАР ӨМД + СПОРТ ГУТАЛ

Өнгөөр тоглоно гэдэг хаврын улиралд заавал оролдож үзэх ёстой зүйлийн нэг. Зөв өнгөний хослолыг бий болгосноор илүү нүдэнд дулаахан төрхийг бий болгох хэрэгтэй.

Бор шаргал жакет, цайвар өнгийн өмд гээд хоорондоо ууссан тэр дундаа байгалийн өнгүүдийн уусал бол бүр их сонирхолтой бөгөөд загварлаг харагдуулж чадна. Мөн төрөл бүрийн кэт болон гүйлтийн пүүзтэй хослуулах боломжтой.

 THE IDLE MAN – 2016

САВХИН ХҮРЭМ + ЖИНС + CHELSEA ГУТАЛ

Хар савхин хүрэм бол бүх цаг үеийн хамгийн алдартай, хэзээ ч загварын тайзнаас  буухгүй хувцас гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Савхин хүрэм гэхээр л бүгд рок стиль, гудамжны стилийг төсөөлдөг.

Харин энэ хавар бүгдээрээ оффис маягийн савхин хүрэмний хослолыг туршаад үзвэл ямар вэ? Хүрмийнхээ дотуур заавал пудволк, даавуун цамц биш сорочик өмсөн, арьсан чэлситэй хослуулаад үзээрэй.

SCOTCH & SODA – 2016

ОКСФОРД ЦАМЦ + ДААВУУН ӨМД + ЦӨЛИЙН ГУТАЛ

Ухаалаг энгийн хувцаслалтын хаан бол оксфорд буюу сорочикон цамц. Үүнтэй бүх л хувцсыг хослуулж болно. Төгс жишээ шүү.

Тэгвэл одоо ухаалаг дүр төрхөө цөлийн гутал, өнгө дагуу даавуун өмдтэй хослуулж эрх чөлөөтэй мөртлөө цэвэрхэн дэгжин дүр төрхийг бүрдүүлээд үзэхийг санал болгож байна.

 ASOS

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх