Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Ямар ч таталцалгүй орчинд өдөрт 16 удаа нар мандахыг хармаар байна уу ? Эсвэл эх дэлхийгээ бүтнээр нь буудлын цонхоор харах ч юм уу. Энэ бүгд танд хачирхалтай санагдаж магадгүй ч дөрвөн жилийн дараа 9,5 сая доллараар бол энэ бүгд боломжтой зүйл юм.

Юу вэ гэвэл өнгөрсөн долоо хоногийн дөрөв дөх өдөр Калифорни мужийн Сан Хосэ хотод зохион байгуулагдсан Space 2.0 чуулганы үеэр хамгийн анхны дээд зэрэглэлийн сансрын зочид буудал болох Aurora Station-ийu танилцуулсан юм. АНУ д байрлах технологийн стартап компани болох Orion Span -ий хөгжүүлж буй энэхүү төсөл нь бүрэн модулар сансрын төвд нэг удаадаа зургаан зорчигч болон хоёр багийн гишүүнтэйгээр арван хоёр өдрийн аялал бөгөөд 2022 оноос эхлэн эхний зорчигчдоо хүлээн авахаар бэлтгэж байгаа юм байна.

Тус төслийн танилцуулгын үеэр Orion Span компанийн СEO болон үүсгэн байгуулагч ноён Фрэнк Бангер дараах мэдэгдлийг хийжээ: “Бидний гол зорилго бол хүн бүхнийг сансарт зорчих боломжийг олгох. Нээлтээ хийсний дараагаар Aurora Station даруй  зорчигчдод урд хожид байгаагүй хямд өртгөөр хурдан сансар-луу аялах боломжийг олгох үйлчилгээ рүү шилжих болно”

Сансрын нисгэгчийн мэдрэмж. 

Өмнө нь сансарт нисэх гэж буй хүнийг 24 сарын хугацаанд бэлддэг байсан бол үүнийг 3 сар болгож багасгасан нь зардлын тодорхой хувьтай холбоотой гэнэ.

Үндсэн арван хоёр өдрийн аяллын хугацаанд зорчигчид дэлхийн хөрснөөс 321 км ийн өндөрт тойрог замын дагуу аялах бөгөөд цэнхэр дэлхийг бүтнээр нь харах боломжтой аж.

Aurora Station зочид буудал нь дэлхийн тойрог замыг 90 минутад тойрох тул нэг өдөрт буюу 24 цагийн хугацаанд 16 удаа нар мандах болон нар жаргахыг харах юм байна. Үүнээс гадна сансарт байхдаа ногоо ургуулах зэрэг олон төрлийн сонирхолтой туршилтын ажлуудад оролцох боломжтой аж.

Мөн нэмж дуулгахад Orion Span нь сансарт хийх аяллыг бий болгохоор ажиллаж буй цорын ганц компани биш юм. Техас мужид байрладаг Axiom Space компани 2024 оноос эхлэн үүнтэй адил сансарын аяллын зориулалттай төвийг бий болгохоор ажиллаж байгаа юм. Одоогоор Axiom Space тус аяллынхаа үнийг тодорхой гаргаагүй байгаа хэдий ч 2001 онд танилцуулагдаж байсан Dennis tito гэх мэт 20 сая долларын үнэтэй , долоо хоногийн аяллаас хамаагүй бага үнэтэй байна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: CNN 

Сэтгэгдэл үлдээх