QKMK

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Харвардын оюутны байрнаас эхлэн аравхан жилийн дотор интернет ертөнцөд хувьсгал авчран, дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээний платформ болж чадсан фэбсүүкийн түүхийг та хир сайн мэдэх вэ. Хэрэв мэдэхгүй бол дараах зурган түүхүүдтэй танилцан өдөр бүр ашигладаг платформынхоо тухай жоохон ч гэсэн мэдээлэлтэй болоорой. Ингээд малгайтай цамц , хуучирсан кэттэй энгийн нэг залуугийн бүтээсэн вебсайт хэрхэн дэлхий ертөнцийг олон нийтийн сүлжээтэй холбосонтой танилцацгаая.

 

Фэйсбүүк анх Харвардын киркландын оюутны дотуур байрнаас гараагаа эхэлж байжээ.

2003 онд Харвардын 2-р курсын оюутан Марк Зукерберг анх Facemash нэртэй вэбсайтыг нээв.

Facemash ийн богино хугацааны амжилтын дараагаар 2004 оны 2-р сарын 4 нд Фэйсүүкийн анхны хувилбарыг танилцуулж байв. 

Фэйсбүүкийн анхны хувилбарыг танилцуулснаас 6 хоногийн дараа Харвардын төгсөх курсын 3 оюутан Зукербергийг өөрсдийнх нь санааг хулгайлан ашигласан хэмээн буруутгаж гомдол мэдүүлжээ. 

Нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд фэйсбүүк Харвардын тал гаруй оюутнуудыг өөртөө нэгтгэж чаджээ. 

Хэдхэн сарын дараа гэхэд Фэйсбүүкийн анхны баг фэйсбүүк дээр сурталчилгаа байршуулах саналыг танилцуулж эхэлсэн байна. 

Тухайн үед Зукерберг фэйсбүүкийг өөрийн оюутны байрнаас ажиллуулсан хэвээр байсан бөгөөд анхны нухацтай алхамуудыг хийх шаардлагатай туулгарч эхэлсэн байна. 

2004 оны дунд үед Зукерберг Napster-ийн хамтран үүсгэн байгуулагч Шон Паркерийг фэйсүүкийн хамгийн анхын ерөнхийлөгчөөр томилов

2004 оны 6 сард Пало Алто хотод анхны жижиг хэмжээтэй оффиc руугаа нүүж орж байжээ. 

Анхны оффис руугө нүүж орсон сардаа багтан Paypal-ийн хамтран үүсгэн байгуулагч Петер Тийлээс 500 мянган долларын санхүүжилтыг татжээ. 

Тэр цагаас эхлэн Фэйсбүүкийн өсөлтийн хурд минут минутаар нэмэгдэж эхэлсэн аж. 

2007 оны сүүлээр Зукерберг ирээдүйн фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандбергтэй зул сарын үдэшлэг дээр анх танилцаж байжээ. 

2009 онд Фэйсбүүк Стэнфордын судалгааны парк дээр байрлах арай илүү том оффис руу нүүж оржээ. 

Тус оффист удаагүй бөгөөд 2011 онд өөр оффис руу ахин нүүсэн байна. 

Тухайн үед фэйсбүүк аль хэдийн улс төрийн глобал хэмжээнд хүртэл нөлөөлж эхлээд байсан байна.

Зукербер өөрөө ч мөн адил тухайн үеэс эхлэн улс төрийн үйл явцад оролцож эхэлсэн байдаг. 

Фэйсбүүк хүний эрхийн асуудал болон гэрлэлтийн эрх тэгш байдал дээр дэмжлэгээ үзүүлсээр байсан юм.

2012 оны 5-р сарын 18 өдөр фэйсбүүк 5 тэрбум долларын хөрөнгө босгох хувьцаагаа олон нийтэд арилжаалж эхэлсэн түүхэн өдөр байсан бөгөөд тус цагаас хойш фэйсбүүк цахиурын хөндийн томоохон компаниудын нэгт зүй ёсоор тооцогдож эхэлсэн юм. 

Тухайн жилдээ Фэйсбүүк ажилтнууддаа алдарт “Жижигхэн улаан ном” хэмээх тангараг , уриа үгнүүдээс бүрдсэн номыг тарааж эхэлсэн юм.

Олон нийтэд хувьцаагаа арилжаал эхэлсний дараагаас Зукерберг олон жил үерхсэн найз охин Присцилла Чандаа гэрлэх санал тавив. 

Сүүлийн хэдэн жилд Фэйсбүүк асар олон гарааны компаниудыг худалдаж авсан ба тэдгээрийн нэг нь одоогийн зураг түгээлтийн хамгийн шилдэг аппликэйшн болох Инстаграмм байсан юм.  (зүүн гар талд Инстаграмын хамтран үүсгэн байгуулагч Кевин Систром)

Мөн 2014 оны 3-р сард виртуал бодит байдлыг мэдрүүлэгч Oculus-ийг 2 тэрбум ам.доллараар худалдан авав. 

Фэйсбүүкийн худалдан авалт үргэлжилсээр утасны мессежний үйлчилгээ үзүүлэгч WhatsApp компанийг 19 тэрбум ам.доллараар худалдан авав. (WhatsApp ийн хамтран үүсгэн байгуулагч , Фэйсбүүкийн удирдах зөвлөлийн гишүүн Яан Кум)

Фэйсбүүкийн арван жилийн ой тохиоход тус платформ руу сар бүр аль хэдийн 1,23 тэрбум хэрэглэгч ханддаг болсон байв.  

Энэ бүх өсөлтийг хангахын тулд Фэйсбүүк ахин нэг удаа илүү бүр хамаагүй илүү том оффис руу нүүн оржээ. 

Цаашдаа юу ч болсон бай хамаагүй энэ компани “Мөнгө олохын тулд үйлчилгээ үзүүлэх бус илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд мөнгө олно” гэсэн алсын харааг баримтлан ажиллана гэдгээ Зукерберг мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Business Insider

 

 

Сэтгэгдэл үлдээх