Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Дэлхийн шилдэг 10 их сургуулийн тоонд багтдаг Америкийн их сургуулийн профессорууд  2017 онд оюутан бүрийн унших ёстой гэж бодсон ганц номыг Business Insider-тай хуваалцсан байна. Профессоруудын хуваалцсан номын сэдвүүд улс төр, нийгмийн шинжлэх ухаанаас авахуулаад Шэйкспирийн уран зохиолыг хүртэл агуулсан номууд байсан байна. Ингээд Харвард , Принстон , Йэл гэх мэт шилдэг их сургуулиудын профессорууд ямар ном санал болгож байгаатай танилцацгаая.

Harvard University , Jill Abramson: “The Paranoid Style in American politics” – Richard Hofstadter 

New York Times сонины ерөнхий редактор асан Harvard-ийн их сургуулийн англи хэлний профессор Jill Abramson 1964 онд хэвлэгдсэн Richard Hofstadter-ийн “The Paranoid Style in American politics” номыг оюутнууддаа уншихыг санал болгосон байна.

Abramson хэлэхдээ  “Доналд Трампын илтгэл болон хуурамч мэдээний үүслийн талаарх мэдэх ёстой бүх зүйлс энэ номонд байгаа”

  

Yale , James Berger : “Orfeo” – Richard Power

James Berger бол Yale ийн их сургуулийн англи хэл болон Америк судлалын багш юм. Тэрээр 2014 онд гарсан Richard Power-ийн “Orfeo” романыг оюутнууддаа санал болгосон байна.

Harvard University , Eric Maskin & Wharton School of the University Of Pennsylvania , Maurice Schweitzer :  “The Undoing Project” – Michael Lewis 

Eric Maskin бол 2007 онд эдийн засгийн ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Harvard-ийн их сургуулийн профессор бөгөөд Maurize Schweitzer бол Пенсилваний их сургуулийн Вартон сургуулийн үйл ажиллагаа , мэдээлэл болон шийдвэр гаргалтын профессор юм. Тэд аль аль нь Michael Lewis-ийн “The Undoing Project” номыг сонгон санал болгосон байна.

Princeton University , David B. Carter : “The Strategy of Conflict” – Thomas Schelling 

David B. Carter бол Принстоны их сургуулийн улс төрийн ухааны профессор бөгөөд саяхан нас барсан Thomas Schelling ийн “The Strategy of conflict” номыг оюутнууддаа уншихыг зөвлөжээ.

Тэрээр хэлэхдээ: “The Strategy of conflict” бол одоо хүртэл улс орнуудын стратегийн хариу үйлдлүүдийг ойлгоход чухал нөлөөтэй зөрчилдөөний талаар бичигдсэн хамгийн шилдэг ном юм. Доторх агуулгаас гадна маш сайн бичигдсэн уншууштай ном. Би энэ номыг анх гуравдугаар курсдээ байхдаа уншсан цагаас эхлэн олон улсын харилцаа болон стратегийн зөрчилдөөний зан төлөвийг илүү их сонирхож эхэлсэн. Энэ ном хэдий хуучны ном ч гэсэн уншсан хүн бүр ач тусыг нь хүртэх ном гэдэгт итгэлтэй байж болно”

University Of Chicago , WJT Mitchell : “A Theory of Drone” – Gregoire Chamayou 

WJT Mitchell бол Чикагогийн их сургуулийн англи хэл болон урлагийн түүхийн профессор юм. Түүний санал болгож буй ном бол Франц-ийн философич Gregoire Chamayou ийн дронууд хэрхэн дайн, байлдаанд хувьсгал хийж буйг ойлгохоор оролдсон “The Theory of Drone” юм.

University Of Chicago , Kenneth Warren : “Racecraft: The Soul of inequality in American life” – Karen E. Fields , Barbara J.Fields 

Kennet Warren бол Чикагогийн их сургуулийн англи хэлний профессор юм.  Karen E. Fields , Barbara J.Fields  нарын бичсэн “Racecraft: The Soul of inequality in American life” номын талаар Warren “Америкийн нийгэм дэх арьс өнгөний үзлийн талаарх асуултууд ахин үүсээд буйтай холбогдуулан энэ номыг хүн бүр унших ёстой” хэмээсэн байна.

Сэтгэгдэл үлдээх