Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

“Game of thrones” цуврал төгсөхөд ганцхан бүлэг үлдсэн хэдий ч George R.R Martin ий бичсэн цувралын үндсэн зохиол болох “Song of ice and fire” дуусахад өшөө хоёр ном дутуу байгаа юм. Номны фэнүүд дараагийн үйл явдлыг тэсэн ядаж хүлээж байгаа бөгөөд анхны ном хэвлэгдсэнээс хойш хорь гаруй жил өнгөрөөд байна.

Дараагийн үйл явдлыг хүлээж байгаа фэнүүдийн нэг болох программын инженер Zach Thoutt номын дараагийн үйл явдлыг таамаглан зохиол боловсруулах хиймэл оюун ухааныг бүтээжээ. Түүний бүтээсэн хиймэл оюун ухаан номын дараагийн үйл явдлуудыг таамаглахдаа хараахан төгс биш хэмээн Motherboard сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Тус номыг зохиох төгс хиймэл оюун ухааны модель бол номон дээр болсон үйл явдал бүрийг санан хоёр бүлгийн өмнө нас барсан дүрийн талаар шинэ номонд бичих ёсгүй. Одоогийн модель  номон дээр болж буй үйл явдлуудыг бүгдийг нь бүртгэнэ шинэ зохиол гаргахыг хичээж байгаа хэдий ч сая сая үгнүүдээс бүтсэн төвөгтэй утга санааг агуулсан текстийг боловсруулах технологи одоогоор байхгүй байгаа тул маш их алдаа гаргаж байгаа.” –  Zach Thoutt

Zach-ийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан Sansa Stark яг үнэндээ Baratheon-ий гэр бүлийнх гэх мэт үндэслэл муутай таамаглалуудыг гаргасаар байгаа хэдий ч нөгөө талаар Cersei Lannister-ийг Jaime Lannister хөнөөнө, Jon Snow удахгүй луу хөлөглөнө ниснэ , Varys ямар нэгэн байдлаар Daenerys ийг хордуулна  гэх мэт байж болохуйц сонирхолтой плотуудыг мөн боловсруулсаар байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх