Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

the sun is a beautiful thing

in silence is drawn

between the trees

only the beginning of light

 

Энэхүү шүлгийг утга зохиол сонирхогч нэгэн сийрүүлсэн үү аль эсвэл хиймэл оюун ухаан зохиож бичсэн үү гэдгийг хэлэхэд амаргүй байгаа биз. Зөвхөн бид гэлтгүй уран зохиолын мэргэжилтнүүдийн хувьд хүртэл хэн бичсэн гэдгийг хэлэхэд хэцүү юм.

Өнгөрсөн дөрөв дөх өдөр хэвлэлийн эх бэлтгэлийн arXiv вэбсайт дээр нийтлэгдсэн мэдээгээр бол Майкрософт болон Киотогийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн уран зохиолын чиглэлийн хиймэл оюун ухаан онлайн шүүгчдийг мэхэлж дөнгөжээ. Энэ бол хиймэл оюун ухааны хувьд дараагийн үеийн итгэгдэхүйц , хүнлэг хэлийг бий болгож байгаа хэрэг юм.

Шүлэг шин нарийн төвөгтэй зүйлийг зохиохын тулд эл хиймэл оюун ухаан хэдэн мянган зураг болон түүнтэй холбогдсон тайлбар болон шүлгийг боловсруулан шинжилжээ. Энэ нь тус алгоритмд зураг болон шүлэгний хоорон дах холбоог ойлгож суралцахад тусалсан байна. Мөн энэхү хиймэл оюун ухаан зургийн дүрслэл , шүлгийн сүүл холболт болон өнгө , зурагнууд хэрхэн сэтгэл хөдлөл , зүйрлэл зэрэгтэй холбогддог зэрэг итгэгдэхүйц шүлэг зохиоход шаардлагатай ойлголтуудын үндсэн хэв маягийг суржээ.

Эх сурвалж: WeForum 

Сэтгэгдэл үлдээх