Хэрэв та хувцас эвхэхийг залхуутай ажил гэж үздэг бол танд дуулгах сайн мэдээ байна . Бидний ихэнх нь хийхээс залхуурдаг ажлыг хэнээс мань ч илүү сайн хийх “Foldimate” ийг танилцуулж байна. Тийм ээ энэ бол хувцас эвхэгч машин. Зүгээр ч нэг эвхээд зогсохгүй пифагорын теорем ашиглан таны цамцны  өнцөг, нугалаа бүрийг нь нягт нямбай тааруулан эвхэхэд ердөө нэг минут зарцуулагдах юм байна. Мөн энэхүү төхөөрөмж нь ашиглахад ч гэсэн тун хялбар бололтой эвхэх хувцсаа хийгээд ямар төрлийн хувцас гэдгийг нь сонгоход л үлдсэнийг нь Foldimate гүйцэтгэх болно. Энэхүү төхөөрөмж нь 2018 онд  700 гаас 850 долларын хооронд худалдаалагдаж эхлэхээр төлөвлөгдөөд байгаа юм байна.

 

clothes-laundry-folding-machine-robot-foldimate-8

clothes-laundry-folding-machine-robot-foldimate-7

clothes-laundry-folding-machine-robot-foldimate-3

Сэтгэгдэл үлдээх