Хэрхэн амжилттай бизнесээ эхлүүлэх вэ ?

Айдас , тодорхойгүй байдал , өөртөө эргэлзэх зэрэг нь өөрийн гэсэн бизнес хийж эхлэх талаар бодож буй хүн бүрт тохиодог мэдрэмжүүд юм. Бизнес хийж эхлэнэ гэдэг бол мэдээж айх мэдрэмжийг төрүүлэх зүйл. Үүнтэй маргах зүйл үгүй. Бүхийл насны болон түвшний энтрэпренерүүд (бизнес эрхлэгчид) толгой дотор байгаа санаагаа бодит үйл хэрэг болгох тал дээр үргэлж дотоод зөрчилдөөнтэй тулгардаг нь нийтлэг асуудал юм.

Энтрэпренерүдийн хувьд бизнес эрхлэх дарамт нь ажилчид ,хамтрагчид , хөрөнгө оруулагчид тань танд найдаж буйгаас гадна өөрийн санаагаа өөртөө , гэр бүлийнхэндээ болон найзууддаа таны санаа үнэ цэнэтэй бөгөөд ямар нэгэн бодит зүйл болгох хэрэгтэй гэдгийг батлах нь давхар дарамтыг бий болгодог.

Weebly, Wakefield ээс явуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд Америкчуудын 1/3 нь онгоцноос үсэрснээс өөрийн бизнесээ эхлүүлэх нь илүү аймшигтай зүйл гэж боддог гэсэн үр дүн гарсан байдаг.

Тэгвэл яг юу бизнес эрхлэх айдсыг бий болгодог вэ ? Хэрхэн тэр айдсыг даван туулж амжилттай бизнесийг бий болгох вэ ? Хариулт нь маш энгийн. Зориг гарган анхны алхмыг хийж , бүх чармайлтаа хийж буй зүйлдээ зориулан өөртөө итгэлтэй байх юм.

Хэрэв та дээр дурдсан бизнес эрхлэх гээд ямар нэгэн зүйл чинь бэлэн бус байгаа мэт айдастай байдаг бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

Биелэгдэж болохуйц зорилгуудыг урдаа тавь – төгс байдлын талаар март

Хаанаас хэрхэн эхлэх вэ ? Бизнес хийж эхлэхэд асар олон деталь зүйлс болон үйл явцыг хийх шаардлага гардаг. Хэрэв бизнес эрхлэгчдэд бүгдэд нь нэг ижил шинж чанар байх ёстой бол тэр нь зорилго зөв тодорхойлох чадвар юм. Компанийнхаа эрхэм зорилго тань юу гэдгийг тодорхойлохоос эхэл , үүний дараагаар үндсэн зорилгыг тань биелүүлэхэд шаардагдах жижиг бөгөөд биелэгдэх боломжтой зорилгуудыг урдаа тавь. Тэдгээр жижиг зорилгууд таны үндсэн зорилгыг ойлгомжтой бөгөөд илүү хүрэхэд боломжтой мэт санагдуулахын зэрэгцээ ажлаа хаанаас нь эхэлбэл зохимжтойг ойлгуулах болно. Ихэнх Энтрэпренерүүд төгс рүү тэмүүлэгчид байдаг , гэхдээ бизнесээ хийж эхлэхэд аль эсвэл өөрийнхөө санааг бусдад танилцуулахад бүх зүйл төгс байх албагүй гэдгийг санах хэрэгтэй.

Ажлынхаа хажуугаар бизнес хийж эхлэх гэж байгаа бол бодит зорилго дэвшүүлэх нь хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Ямар нэгэн зүйлийг хийхэд эхлэл хэсэг хамгийн хэцүү нь байдаг учир нь энэ нь таны өдөр тутмын амьдралын тогтсон хэв маягийг өөрчилдөг бөгөөд хүн бүрийн хувьд аливаа өөрчлөлтөд дасан зохицох нь хамгийн хэцүү шалгууруудын нэг болдог. Kuju Coffee-ийн CEO болон хамтран үүсгэн байгуулагч Jeff Wiguanа өөрийнхөө туршлагаасаа хуваалцсан захидалдаа дараах зөвлөгөөнүүдийг тусгасан байна. “Өдөр бүр ажлаа тараад гэртээ ирээд , компьютерийнхаа ард суугаад өөртөө ямар нэгэн зүйл хий гэж хэлдэг. Ядаж ганц ч болтугай зүйл. Юу ч байж болно. Гүүглээр хийх гэж буй зүйлийнхээ талаар хайлт хийх аль эсвэл хийх гэж буй зүйлтэйгээ холбоотой хүнтэй холбогдож зөвлөгөө авах гэх мэт. Гол санаа нь ямар нэгэн юм хийж эхлэх гэж л байгаа бол тухай зүйлтэйгээ холбоотой зүйлийг өдөр болгон хийх юм.  

Ажил , амьдрал хоёрын балансыг нь төгс барих гэсэн санаагаа мартаж үз. 

Хэрэв та үнэхээр л өөрийн гэсэн бизнесээ эхлүүлье гэж бодож байгаа бол бүхий л цаг заваа хийх зүйлдээ зориулахад бэлэн бай. Учир нь бизнес хийж эхлүүлж байгаа хүн хувийн амьдралдаа анхаарахын зэрэгцээ бизнес хийнэ гэсэн зүйл бараг л байдаггүйг ойлгох хэрэгтэй. Mагадгүй таны дотно харилцаа яах билээ гэж бодож байж магадгүй. Гэвч юм бүхэн золиос шаарддаг тул үүндч гэсэн бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь бизнесээ хийгээд хувийн амьдарлаа бүр мөсөн март гэсэн үг биш. Гол нь бизнесээ хөл дээр нь тогттол бүх зүйлээ зориулах боломжтой л бай гэсэн үг. Энэ бүгдийг хамгийн зөв зохицуулах арга бол төлөвлөлт мөн дахин төлөвлөлт юм.

 Katie’s Coldpress  ийн үүсгэн байгуулагч Katie Raquel нэгэн хэлэлцүүлэг дээр бүхий л бизнест тохирох шалгарсан амжилтанд хүрэх нэг төрлийн арга гэж байдаггүй, хүн бүр өөрт тохирох арга барилыг өөрсдөө бий болгох хэрэгтэй гэсэн байдаг. Мэдээж өөрт тохирох арга барилыг бий болгох зам бол бүхий л аргыг туршиж үзсэний үндсэнд өөрт тохирохыг бий болгох юм. 

 Судалгаагаар АНУ-ын нийт хүмүүсийн 57 хувь нь ямар нэгэн байдлаар бизнесийн шийдэл эсвэл шинэ бүтээгдэхүүний талаар ямар нэгэн санаа гаргасан байдаг. Гэвч зөвхөн тэдгээр хүмүүсийн зөвхөн тавны хоёр нь л өөрийн бодсон санааг ажил хэрэг болгож гүйцэлдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авсан байдаг.Бидний амьдралдаа гаргадаг шийдвэр бүрт эргэлзээтэй тал болон бэрхшээлүүд ямар нэгэн байдлаар тохиодог. Энэ бүгдийг даван туулж мөрөөдлөө бодит болгох ганц л арга байдаг нь бодсон зүйлсээ бодит болгон хэрэгжүүлж эхлэх юм. 

 

 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх