Хэрхэн олон зүйлийг зэрэг хийхээс татгалзаж илүү өндөр бүтээмжтэй ажиллах вэ.

Олон ажил үүргийг зэрэг хийх гэж оролдох нь ажлын бүтээмжтэй зөрчилддөг  гол асуудлуудын нэг. Энэ нь таны анхаарлыг олон талд хувааж , энгийн хялбар ажлуудыг хүртэл биелүүлэхэд шаардлагатайгаас илүү цаг хугацаа зарцуулахад хүргэдэг.

Энэ талаар хийгдсэн судалгаанаас үзэхэд хүн өөрийгөө олон зүйлийг зэрэг хийж байна гэж боддог боловч үнэндээ үүрэг , даалгавруудын хооронд шилжиж байдаг бөгөөд энэ нь таны анхаарал хэд хэдэн өөр зүйл рүү байнгын шилжиж нэг газраа тогтохгүй байна гэсэн үг юм. Иймэрхүү байдлаар ажил үүргийг гүйцэтгэснээр хүний энергийн нөөц илүү богино хугацаанд багасгаж орхихын зэрэгцээ олон ажлуудыг алийг нь ч чанартай гүйцэтгэж чаддаггүй.

Ийм учраас зарим хүмүүс ажил дээрээ хангалттай их ажил хийгээгүй хэдий ч  орой гэртээ ирэхдээ ядарсан ямар нэгэн юм хийх хүсэлгүй болсон байдаг.

Энэ асуудал өнөө цагт ажлын талбар дээр ажиллаж буй хэн бүхэнд илүү их тулгарах болсон нь ажлын орчин улам илүү ширүүсэж , яааруу болсонтой холбоотой юм. Өглөө ажил дээрээ орж ирээд компьютер-аа асаахад л хэдэн зуун мэйл , сошиал медиа мэдээнүүд , тасралтгүй хангинах утасны дуу гээд бидний анхаарлыг олон тийш нь хуваах асар олон зүйл байгаа нь бидний ажлын бүтээмжийг бууруулж ямар ч үр дүнгүй ажлын байран дээр хямралд хүргэж байгаа юм.

Тэгвэл үүнтэй хэрхэн тэмцэж , илүү үр бүтээлтэй ажиллах вэ ?

Олон үүрэг , даалгаврыг зэрэг хийхээс зайлсхийж ажлын цагтаа багтан илүү чанартай ажиллах хэд хэдэн стратегиудыг танилцуулъя.

  1. Cайн амарч ав 

Ядарсан үедээ хүний тархи өчүүхэн төдий анхаарал хандуулах хүчгүй болсон байдаг. Тийм учраас таны бодол санаа ийш тийшээ өөр зүйлүүдийг бодож эхэлбэл таны тархи ядарсан бөгөөд бага зэргийн амралт авах хэрэгтэй болжээ гэсэн үг.

Энэ нь зөвхөн өдрийн цагаар амрахыг хэлээгүй бөгөөд шөнө унтахдаа ч гэсэн сайн унтаж , хангалттай нойр авах хэрэгтэйг хэлж байгаа юм.

Та амралтын өдрүүдээр хангалттай сайн амарч , өдрийн цагаар бага зэргийн завсарлага авч тархиа амрааснаар таны тархи бүрэн цэнэглэгдэж өдрийн турш хийж буй ажилдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлэх болно.

  1. Өдрөө төлөвлө

Та хэрэв өдрийн ажлуудаа төлөвлөхгүй бол өдөр таны ажлуудыг төлөвлөх болно. Өдөр тутмын ажлуудаа өөрөө төлөвлөхгүйгээр нөхцөл байдалдаа тааруулж ажлаа хийх нь хөндлөнгөөс орж ирэх ажлуудруу анхаарлаа хандуулахад хүргэж үндсэн ажил дээрээ төвлөрөхөд хэцүү болно.

Өдрийн бүх ажлаа яг таг төлөвлөн ажил дээрээ ирэхэд таны тархи юу хийх ёстойгоо сайн ойлгож,  дотоод ухамсар тань хийх ёстой ажилдаа бүрэн төвлөрөхөд бэлэн болсон байх болно.

Ингэснээр хөндлөнгөөс орж ирэх бусад ажлууд таны анхаарлыг татахгүй байх ба үндсэн хийх ёстой ажилдаа илүү их анхаарлаа төвлөрүүлж чадах юм.

  1. Хийх ёстой ажилд тань хэрэгтэй зүйлсээс бусад бүх зүйлсийг ажлын ширээн дээрээсээ авч хая. 

Би үүнийг маш олон жилийн өмнө мэдэж авсан юм. Өмнө нь би хуулийн фирмд ажилладаг байхдаа төрөл бүрийн хуулийн баримтууд болон олон төрлийн хэргүүдийн ажлын ширээн дээрээ овоолсон байдалтай байдаг байсан. Энэ байдал нь намайг ямар хэрэг дээр ажиллаж байгаа хүртэл мартахад хүргэдэг байсныг би сүүлд нь ухаарсан.

Би аль болох ажлыг амар , хялбар байдлаар гүйцэтгэхийг хүсч . Энэ нь намайг нэгэн зэрэг гурав юм уу дөрвөн хэрэг дээр зэрэг ажиллахад хүргэж янз бүрийн алдаа гаргах гол үндэс нь болсон юм.

Одоо бол би ямар нэгэн зүйл дээр ажиллахдаа зөвхөн тэр ажилтайгаа холбоотой зүйлсийг л өөрийнхөө эргэн тойронд байлгаж бусад зүйлсийг өөрийнхөө нүдэнд үзэгдэхгүй газар байлгадаг болсон. Энэ нь ч миний ажлын бүтээмжийг хамаагүй илүү нэмэгдүүлж , хийж буй ажилдаа амархан түүртэх зовлонг үгүй хийсэн.

  1. Ширээн дээр суусан бол ажлаа л хий. 

Бид бүгд ямар нэгэн зуршлын хүчинд амьдардаг амьтад. Гэхдээ бид өөрсдийн амьдралын хэв маягт дасал болсон зуршлаа ажлын талбар дээр гаргахгүй байх ёстой. Хэрэв бид онлайнаар дэлгүүр хэсэх , сошиал медиа хаягуудаа шалгах , ямар нэгэн хий дэмий зүйл интернетээс унших гэх мэт зүйлсийг хийх ёстой үндсэн ажил шигээ хийж эхэлбэл бидний ажлын бүтээмж байх ёстойгоо энгийн түвшингээсээ хэд дахин унах нь ойлгомжтой зүйл биш гэж үү.

Онлайн дэлгүүр хэсэх , youtube-ээр бичлэг үзэх , фэйсүүкээ шалгах зэрэг зүйлсийг ажилтай чинь үнэхээр л холбоотой биш бол ажлынхаа ширээн дээрээс битгий хий. Ажлынхаа ширээн дээр суусан бол зөвхөн хийх ёстой ажлаа л хий. Энэ нь таны тархийг ажилдаа бүрэн зарцуулахад ямар нэгэн саадгүй болгож ажлын тань хүнд хэсгүүдийг илүү хөнгөвчлөх болно.

  1. “ҮГҮЙ” гэж хэлж сур 

Ямар ч зүйл сонссон бай хариуд нь “ҮГҮЙ” гэж хэлж сур. Энэ нь хүн бүхэнд бүдүүлэг юм уу хүйтэн хөндий байдал үзүүл гэсэн үг биш. Харин “тэгье” гэж хэлэхээ түр хойшлуул гэсэн үг.

Ажлын орчин дээр тохиолддог ихэнх асуудлуудын үүсэл нь сонссон даруйдаа “тэгье” гэж хэлснээс үүдэх нь элбэг. Бид өөрсдийнхөө төлөвлөгөөн дундуур орж ирж буй ажлуудад бүгдэд нь тэр даруй “тэгье” гэж хэлээд байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол төлөвлөгөө гаргахын хэрэг юу байна.

Тийм учраас шууд тэгье гэж хэлэхийн оронд “бодож үзье” , “удахгүй , эргээд хариу хэлье” гэх мэт үгүүдийг хэлснээр таны төлөвлөгөөн дундуур чинь орж ирж буй ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой эсэхийг тодорхой болгох цаг бий болгож , хийж байсан ажилдаа хурдан буцах орох боломжийг бий болгож байгаа юм.

  1. Компьютер дээр ирж буй “NOTIFICATION” уудаа унтраа. 

Бидний ихэнхд ажил хийхдээ зайлшгүй ашигладаг зүйл бол компьютер. Компьютер хийх ёстой ажлыг хөнгөвчилж , хурдан хийх боломжтой болгох ёстой төхөөрөмж болохоос хийж буй ажлаас анхаарлыг холдуулах зүйл биш. Тийм учраас үнэхээр чухал шаардлагатай л биш бол ажлын тань компьютер ирж буй янз бүрийн бүх мэдэгдлүүдийг /notification/ унтраа.

  1. Хамгийн чухал ажлаа хийх чимээгүй газар ол. 

Ихэнх оффисуудад ашиглагдаагүй уулзалтын өрөөнүүд байдаг. Хэрэв танд яаралтай хийж гүйцэтгэх ёстой чухал ажил байгаа бол уулзалтын өрөөг ашиглаж болох эсэхийг асуугаад аль болох хурдан тэндээ ажилла.

Зүгээр л чихэвчээ зүүгээд , ажилд тань саад болох бусад зүйлсээс холбоогоо таслаад чухал зүйлдээ анхаарлаа хандуул. Ингэснээр та хийх ёстой ажлуудаа илүү хурдан , чанартай гүйцэтгэж чадна.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх