Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Өвлийн жавар ид тачигнаж буй энэ үед жолоочид салхины шилний цанталттай гарцаагүй зууралдах болдог. Та тэдний нэг мөн үү? Тэгвэл бид таны цагийг хэмнэж өглөөг түргэвчлэх нэгэн аргыг зааж өгье. Энэ аргыг хэрэглэснээр та салхины шилээ ердөө секундын дотор тунгалаг болгож чадна. Юуны түрүүнд танд шүршигч хэрэг болно. Шүршигчны савны 2/3-т халуун ус 1/3-т спирт хийнэ. Ингээд таны “Цанталтаас ангижруулагч” бэлэн боллоо гэсэн үг. Цацаад үз. За тэр, тув тунгалаг шил. Үүнээс хойш та цайгаа тайван уучихаад ажилдаа гарч явах боломжтой болох нь ээ.

Сэтгэгдэл үлдээх