ЗУНЫ УЛИРАЛД ХЭЭТЭЙ ХУВЦСЫГ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ ӨМСӨХ ВЭ?

ХЭЭТЭЙ ХУВЦСЫГ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ ӨМСӨХ ВЭ?

“Зун хээтэй хувцас өмсөөрэй!” гэдэг үг зөвлөгөө гэхэд үл тоомсорлосон юм шиг бага зэрэг залхуу сонсогдож байгаа биз! Эрчүүдийн хувцаслалт ч гэсэн олон төрлийн хээ, эсгүүртэй байдаг. Тиймээс алдартнууд болон сурталчилгааныхнаар өлгүүрт байгаа хувцаснуудаас сонгуулбал “Тиймээ, тэр хээтэйг нь” гэх байх.

Зүгээр л хээтэй хувцасны онцлог давуу талыг магтан дуулснаар танд тийм их туслахгүй л болов уу? Яг алийг нь өмсөх, яаж тодотгон харуулах таны бие хаа, арьсны өнгө гээд тэр ч бүү хэл өөртөө итгэх байдалд яаж нөлөөлөх гээд  бүхий л зүйлсийг бага ч гэсэн дурдах ёстой шүү дээ.

Тиймээс бид эрчүүдийн хувцасны ертөнцөд тэргүүлэгч хүмүүсийн хээтэй хувцсыг хэрхэн сайхан харагдуулдаг талаар зөвлөгөөнүүдийг түүвэрлэн энэхүү нийтлэлээ бэлтгэсэн юм.  Үүний өмнө томоохон брэндүүд энэ чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгааг харцгаая…

ЗАГВАРЫН ТАЙЗАН ДЭЭР

2016 оны Хавар зуны загварын тайзыг брэндүүд хээтэй хувцсаар тодоос тод чимж байна. Gucci-ийн хувьд  Alessandro Michele-н 1960-аад онд анх цэцгэн хээтэй болон геометр дүрстэй гадуур хувцсыг олны өмнө танилцуулж байсан хэв маягийг хадгалж, өөрсдийн давтагдашгүй байдлыг шингээсэн загваруудыг танилцууллаа. Тэр хооронд, Loewe илүү график дүрслэлд анхаарал хандуулж анимэ сэдэвтэй зангианаас эхлээд шорт, хүрэм, хоолойтой цамц гээд бүхий л төрлийн хувцаснуудын шинэ хэв маягийг бүрдүүлсэн байна. Мөн энэхүү загваруудых нь бүх хувцас нь цагаан улаан болон цагаан цэнхэр өнгүүдийг л хослуулснаараа онцлогтой байлаа.

Харин Louis Vuitton-ы хувьд уран зургаас илүү чөлөөт байдлыг харуулсан, бийрээр зурсан мэт хэв маягийг илэрхийлсэн юм. Яг л Gucci шиг, Louis Vuitton онцлох трэндээрээ торгон цамц, шорт болон гадуур хувцаснуудыг онцолсон байна.

Гэхдээ бүх загвар зохион бүтээгчид санаагаа ямар нэгэн урлагийн бүтээлээс авдаггүй юм шүү. Жишээ нь Christopher Kane гэхэд эвдэрсэн зурагтны дуу авианы зүйлээс санаа авч тэгээд урт борооны хүрмээс авахуулаад сул пудволк, гүйлтийн пүүзийн загварыг хүртэл зохиосон байдаг.

printssummer

БАРИУ ШОРТ

Хээтэй шорт нь энэ зуны загварын трэнд өнгөний сонголтод хэт их анхаарал хандуулахгүйгээр таныг өөртөө итгэлтэйгээр алхуулж чадах юм. Стилист Jenna Riddle хэлэхдээ: “Өөртөө тохируулж оюулан, өвдгөн дээгүүр татсан шорт бол үнэхээр сайхан сонголт” гэжээ.

Төв өнгийн, цулгуй захтай пудволк эсвэл цулгуй гуталтай хослуулаарай! “Хэрвээ хэтэрхий албархуу санагдаад байвал, пудволкоо өмдөн дотуураа цэвэрхэн бөгөөд загварлагаар хумиарай”

Шортын талаар илүү дэлгэрэнгүй Аагим халуунд шорт өмсөх 5 арга нийтлэлээс уншиж болно шүү.

printedshorts

Capture

ЦАМЦААРАА ГАНГАРЦГААЯ

Энгийн, даруухан цамц үргэлж зуны онцлох трэнд байсан. Mr Porter-ийн стилист Olie Arnold тайлбарлахдаа: “Хээтэй хувцас өмсөхөд анхаарах хамгийн чухал зүйл гэвэл түүнийгээ тодотгох юм. Жишээ нь та хээтэй цамц өмсөж байгаа бол, үүнийгээ жинс эсвэл цулгуй өмд, шортоор тодотгон харуулаарай.

Бүх зүйл нь хээтэй хувцас /жишээ нь унтлагын хувцас/ яг ч бидний өдөр тутмын амьдралд тохирдоггүй шүү дээ, тиймээс фокус өгөх нэг хувцас авч үүнийгээ энгийн эгэл өнгөнүүдээр хүрээлж өг. Энэ улирлын хувьд “Аварга загасны” захтай буюу том дэлмэгэл захтай сорочикууд их эрэлттэй байгаа.

Arnold-ийн №1 дүрэм? “ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙГЭЭР ӨМС”

printedshirts

Capture 3

ЦЭЦГЭН BOMBER

Bomber жакетууд “МООД” болж байгаа цагт, брэндүүд энэ загварыг сүүлийн үеийн трэндтэй хослуулан үйлдвэрлэж байна. Үүний тод жишээ бол цэцгэн хээтэй загвар юм.

“МА-1” гэх bomber хүрэм нь анх цэргийн зориулалтаар гол бүслэлтийг давахад  ашиглагдаж байсан ба үүнээс хойш орчин үеийн Японы брэндүүд үүнийг шинэчлэн сайжруулсан юм. Залуучууд маань эмэгтэй хүн шиг гэж бодон хээтэй хувцас өмсөхөөс татгалзах тохиолдол их байдаг. Тэгвэл ОГТ ТИЙМ БИШ ШҮҮ! “Өөртөө байгаа бариу өмдийг хар гуталтай хослуулаад л та ядах юмгүй хээтэй чамин хослолыг бий болгож чадна”

Төрөл бүрийн цэцгэн хээнээс эхлээд дөрвөлжин, графикан хээтэй олон төрлийн бомбер худалдаанд гарсан байна, хээтэй “bomber” хүрэм бол энэ улиралын трэнд яахын аргагүй мөн.

printedbombers

Capture 2

БАРААН ДЭЛБЭЭ

Хэдий загварын трэнд ч гэлээ толгойноосоо хөлийн ул хүртлээ цэцгэн хээтэй хувцас өмсөнө гэдэг тийм ч сайхан санаа биш шүү. Магадгүй FROW /Front row/ болон Gucciшоун дээр өмсөхөөр сайхан л харагдах байх, гэхдээ автобусны буудал дээр, эсвэл гудамжинд алхахдаа өмсвөл сайхан харагдахгүй нь лавтай.

“Хэрвээ та од л биш бол, бүх хувцсаа цэцгэн хээтэйг өмсөнө гэж бодсоны ч хэрэггүй” The Sunday Times-ийн сэтгүүлч Martha Gill загварын зөвлөгөөндөө “Үл ялиг хээтэй хүрэм чамин байдлыг хангалттай бүрдүүлж чаддаг – Хэт хурц биш бас хэт уйтгартай өнгөтэй биш бол шүү дээ” хэмээн дурдсан байна.

printedblazers

Capture 4

ЧАМИН АККСЕССУАР

Хэрвээ та анхаарлын төвд байх дургүй төрлийн буюу хээтэй хувцас өмсөн алхахад нэг л зүрхлэхгүй байгаа бол, хээг гоёл чимэглэлийн хэрэгсэл байдлаар хэрэглэж эхлэх нь танд тохиромжтой.

Жишээ нь гэхэд ороолт нь таны хувцаслалтад өнгө нэмэх ба бусад хувцсыг улам чамин харагдуулах болно.Нэмж хэлэхэд, халаасны алчуур, оймс, гутал мөн цамцны ханцуй хүртэл хээг агуулж байдаг. Та өөрийнхөө мэдрэмжийг даган энэ бүгдийг хооронд нь зохицуулан өмсөхөд л хангалттай.

Гэхдээ болгоомжтой байгаарай! Тод хээтэй оймсыг ургамлын хээтэй зангиатай хослуулаад өмссөн байхыг хэн ч сайшаахгүй шүү! Тиймээс хээгээ өөрт нь болон хэмжээнд нь тохируулж зөв хослуулаарай.

printedaccessories

Capture 5

Та өөрийгөө дараагийн “Хээг төгс зохицуулсан” нэгэн болж чадна гэж бодож байна уу? Эсвэл та одоогийнх шигээ энгийн даруухан хэв маягаа илүүд үзэж байна уу?

 

 

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх