Хүйтний улиралд гадуур хувцсаа зөв хослуулах 5 арга

ХҮЙТНИЙ УЛИРАЛД ГАДУУР ХУВЦСАА ЗӨВ ХОСЛУУЛАХ  5 АРГА

Хүйтний улирал айлчлан ирэхэд ихэнх эрчүүд шүүгээндээ байгаа хамаг хувцсаа давхарлаж өмсөөд л гардаг. Ойлгож байна аа, гадаа маш хүйтэн байна. Олон давхар хувцас өмсвөл илүү дулаахан байна гэсэн үг.

Гэхдээ гадаа хүйтний эрч чангарч байна гээд таны стил имидж байхгүй болж, 1 жилийн 3 сар нь өвлийн зузаан куртикнээс /Jack Wolfskin/ өөр юм өмсөлгүй явна гэсэн үг биш шүү. Тэгвэл хэрхэн дулаахан мөртлөө загварлаг харагдах вэ? Хариулт нь хэрхэн дэгжин-ээр бас зөв давхарлаж өмсөхөд л оршиж л байгаа юм. Материалын ялгаа, өнгө мөн харагдах нимгэн зузааны хэмжээнд анхаарах ёстой бөгөөд энэ нь дулаан явснаар стил имидждээ хааш яаш хандахгүй гэсэн төрхийг бүрдүүлж өгч байгаа юм.

Гэхдээ хувцсаа зөв тааруулж сурна гэдэг нилээд цаг орох учир цагийг тань хэмнэх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

 

ЖИНСЭН ЯАК + ГАДУУР ХУВЦАС

Жинсэн яак нь үнэндээ өвлийн улиралд зориулагдаж зохион бүтээгдсэн. Дулаанаа алдахгүй мөн удаан хэрэглэдэг учир та энэхүү хувцсыг бүх эрчүүдийн хувцасны шүүгээнд байх ёстой хувцаснуудын дунд байгаад гайхах зүйлгүй. Мөн сонирхуулан хэлэхэд жинсэн яак бүтээгдсэнээсээ хойш аль хэдийн 1 зууныг өнгөрөөсөн байна.

Гэхдээ жин ихтэй жинсэн яак нь зузаан дулаахан боловч нимгэн материалтай нь олон янзын зориулалтаар өмсөх боломжтой байдаг. Сул загвартай хүрэм болон цув дотуур таны биед яг таарсан, нимгэн жинсэн яайкийг хослуулан өмсөх нь дулаан харагдуулах ба гадуур хувцсаа тайлсан ч гэсэн түүнээс дутахааргүй дулаахан байж мөн дулаахан бөгөөд өвөрмөц харагдаж ч чадах юм. Танд магадгүй сайн төсөөлөгдөхгүй байж магадгүй. Гэхдээ туршиж үзсэнийхээ дараа гайхна гэдэгт нь эргэлзэхгүй байна.

МАЛГАЙТАЙ ЦАМЦ + ГАДУУР ХУВЦАС

Спорт хувцас магадгүй тийм ч дэгжин, өвөрмөц байдлыг алдагдуулдаг гэж та боддог байж магадгүй. Гэхдээ энэ загварт ч бас давуу тал байдаг юм шүү. Даавуун шулуун загварын малгайтай цамцны ачаар та одоо пальтогоо ажил хэргээс гадуур чөлөөт цагаараа өмсөж болохоор боллоо.

Оёдолчны эсгэсэн сайн чанарын пальтоны дотуур даавуун болон ноосон малгайтай цамцыг завсрын өнгө болох цагаан, бор шаргал, цайвар саарал, хар хөх эсвэл хар өнгүүдээр зохицуулан өмссөнөөр та спортлог боловч загварлаг төрхийг бүрдүүлж чадах юм. Үүнтэйгээ хослуулж гүйлтийн гутал өмсвөл спортлог төрхийг, даавуун хар өнгийн бариу өмд нь дэгжин төрхийг бүрдүүлж өгөх болно.

ЦАХИЛГААНТАЙ ЦАМЦ/ХАЛЬСАН КУРТИК + ГАДУУР ХУВЦАС

Малгайтай цамц нь дан ганц байх ёстой биеийн тамирын хувцас биш шүү. Цахилгаантай цамц болон бидний сайн мэдэх хальсан куртик ч үүнд багтах юм. Тэд малгайгүй болохоор эмх замбараагүй байдлыг бүрдүүлдэггүй. Тиймээс ч ухаалаг загварын ангилалд ордог юм.  

Дулаан явахыг хүсвэл, бүдэг өнгийн хальсан куртик нь дээр хэтэрхий албан биш цув болон зузаан куртикээ давхарлан өмсөөрэй. Мөн классик загварын цуван дотуур цахилгаантай цамцыг хослуулаад үзээрэй.

Харин өнгөний хувьд саарал, хөх, хар өнгүүдийг хослуулахыг санал болгож байна эсвэл 1970-аад оны төрхийг бүрдүүлэн алаг гүйлтийн цамц эсвэл тод өнгийн пальтог өмсөж болно.

ХООЛОЙТОЙ ЦАМЦ + ХОСЛОЛ

 Өвлийн улиралд ноосон даавуунаас өөр материалтай хослол тийм ч оновчтой сонголт биш шүү.

Ухаалаг санаа гэвэл өөрийнхөө хослолыг илүү дулаахан байлгахын тулд юутай хослуулж болох вэ гэдэг талаар бодож үзэх юм. Ноосон эсвэл ноолууран хоолойтой цамцыг пиджактайгаа хослуулбал цэвэрхэн, жигд харагдахаас гадна дэгжин хээнцэр төрхийг бүрдүүлж чадна.

Харин хэмжээн дээрээ нилээд анхаараарай. Хэтэрхий өргөн эсвэл хэтэрхий зузаан цамцууд нь хослолын онцлог болох цэгцтэй жигд байдлыг алдагдуулна.

СОРОЧИК + НООСОН ЦАМЦ + ГАДУУР ХУВЦАС

Хүрэм, куртик, яак зэргийг нэг дор давхарлаж өмсөнө гэхээр танд нэг л буухгүй байна уу? Тэгвэл уламжлалт аргыг танилцуулья.

Сорочик дээрээ ноосон цамцыг өмсөн өвлийн куртиктай хослуулна гэдэг хамгийн ухаалаг сонголт. Хамгийн чухал нь таныг хэзээ ч дааруулахгүй. Магадгүй бусад зөвлөгөөнүүдээс илүүтэй практикт хэрэгжүүлэхэд амар. Мөн та хувцсаа хэд хэдэн янзаар сольж өмсөх боломжтой (нэг төрлийн срочикоо олон ноосон цамцуудтайгаа, эсвэл янз бүрийн өнгийн срочикуудыг нэг төрлийн ноосон цамцтай ч хослуулж болно).

Нэмж хэлэхэд, та өөртөө тохируулан сонголтоо хийж болно. Уламжлалт ёсны ягаан, цагаан өнгийн сорочикийг ноосон цамц болон хар хөх пальтотой, эсвэл орчин үеийн чиг хандлагыг даган жижиг хээтэй сорочик, янз бүрийн зураг, дүрслэл, чимэглэлтэй ноосон цамцыг туршиж ч болно шүү.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

 

Сэтгэгдэл үлдээх