ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНДЭЭ БАЙЛГАХ ЁСТОЙ 6 ТӨРЛИЙН НООСОН ЦАМЦ

ХҮЙТНИЙ УЛИРАЛД ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНДЭЭ БАЙЛГАХ ЁСТОЙ

6 ТӨРЛИЙН НООСОН ЦАМЦ

Ноосон цамцнууд нь зүгээр ч нэг хувцас биш шүү. Тэд бол өвлийн улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой дулаахан, тухтай байдлыг бий болгож чаддаг хувцас билээ.

Та ямар ч төрлийн ноосон цамц авахдаа биед таарч буй байдал болон материалыг нэн түрүүнд харах хэрэгтэй. Загвар судлаачид зөвлөхдөө: “Хамгийн түрүүнд, ноосон цамцны материал нь байгалийнх буюу ноосон, мяндсан ноосон эсвэл ноолууран материалтай байвал илүү сайхан харагдах ба эдэлгээ сайтай мөн арчлахад амар байх юм.”

Хамгийн чухал нь танд яг таарсан байх ёстойг санаарай.

“Өндөр туранхай эрчүүд арай том хэмжээтэй загварын цамц өмсөж болох боловч та өөрийн хүссэн шиг “галбир”-гүй бол хувцсаа хэт том ч биш, хэт бариу ч биш яг таарсан байхаар аваарай.”

Үндсэн мэдээллүүдээ дурдлаа, одоо энэ улиралд ямар загвар трэнд болж байгааг танилцуулъя.

ХООЛОЙТОЙ НООСОН ЦАМЦ

Хоолойтой ноосон цамц нь таныг өвлийн улиралд маш дулаахан байлгах болно. Таны хоолойг яг л ороолт шиг хамгаалах бөгөөд энэ улирал энэхүү цамц нь эрчүүдийн хувцасны трэнд болоод байна.

Загвар зохион бүтээгч Lawrence хэлэхдээ “70-аад оны трэнд хүчтэй түрэн орж ирж байгаатай холбоотойгоор хоолойтой ноосон цамц нь хүйтний улиралд зайлшгүй байх ёстой хувцас болоод байна” гэжээ. “Ялангуяа гоёлын чулууны өнгөөр жинхэнэ хуучны загварын хэв шинжийг бүрдүүлж байна.”

Намхан ултай гутал мөн сул чөлөөт загварын өмдтэй хослуулж өмсөхөд таныг эрхэмсэг дэгжин харагдуулах болно.

Цаас шиг нимгэн материал нь ганц өмсөөд л сунана эсвэл угаахад агшдаг шүү дээ. Тиймээс танд хэрэгтэй зүйл бол дунд зэргийн жинтэй, салхи ч орох завсаргүй шигүү оёдолтой ноосон цамц юм.

6knitsrollneck

 1

ДУГУЙ ЗАХТАЙ СҮЛЖМЭЛ ЦАМЦ

Загасчид анх далайн олон янзын амьтдаас өөрсдийгөө хамгаалах журмаар өмссөнөөс хойш энэхүү цамц нь хүйтний улиралд хамгийн тэсвэртэй хувцас болсон юм. “Энгийн цэвэрхэн энэ цамц нь бүх насныханд зохицдог ба бүх төрлийн загвар нь гайхалтай сайхан харагддаг”.

Хамгийн гол нь баталгаатай, чанар сайтай байх хэрэгтэй. Энэ төрлийн цамц нь таны өөртөө оруулж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалтын нэг болно шүү. Мөн босоо болон өөрөөсөө хээтэй оёдол нь зүгээр энгийн нэг цамцыг олон төрлийн зориулалтаар өмсөж болдог, ерөнхийдөө ажил хэргийн уулзалтаас эхлээд найзуудтайгаа гадагш гарахдаа хүртэл өмсөж болно.

Харин загварын хувьд, захтай цамцыг дотуур нь хослуулан өмсөж, албаны төрхийг бүрдүүлье гэвэл костюмын өмд болон Chelsea түрүүтэй гуталтай хослуулан өмсөөрэй.

6knitscable

2

ДЭЛГЭМЭЛ ЗАХТАЙ КАРДИГАН

 Энгийн нэг хүрэмнээс илүү орчин үеийн загвартай. Кардиган цамц нь чөлөөт загварын, ажлаас гадуур гарахад өмсөхөд тохиромжтой хувцас бөгөөд албаны – энгийн гэсэн төрлийн гол цэгт байрладаг бүх төрлийн цамцтай төгс зохимжтой хувцас юм.

Энэ захтай цамц нь өндөр, урт хүзүүтэй залууст илүү сайхан зохицдог ба нарийн оёдолтойг нь сонгоорой. Хар хөх болон тод бараан саарал өнгө нь ямар ч өнгийн арьстай хүмүүсийн үргэлж оновчтой сонголт болж өгдөг.

6knitsshawl

3

ХЭЭТЭЙ ЦАМЦ

Ганц л дүрэм байна: Хамгийн дэгжин хээтэй цамц нь гаргацтай болон уран сайхны агуулгатай байх ёстой ба ингэснээр таны бусад хувцаснуудыг илүү тодруулан харагдуулна. Шинэ жилийн баяртаа явах гэж байгаа юм шиг хэтэрхий гял цал, эрээн хээтэй байх нь харин эсрэгээрээ хамгийн буруу сонголт шүү.

Яг загварын тайзнаа олон төрлийн шинэ трэндүүд гарч ирдэггүй учир хээтэй цамц нь хувцасны шүүгээндээ бага ч болтугай өнгө нэмэх хүсэлтэй байгаа залуус бүрт зориулагдсан цамц юм.

Gucci брэндийн хээтэй цамцууд хормын дотор л зарагдаад дуусч байгаа гэсэн сурагтай шүү. Танд дээд зэрэглэлийн сайн чанарын хувцас авах мөнгө байхгүй ч гэсэн та алдарт брэндүүд болох H&M-ийн 11 сарын 3-нд гарсан шинэ загварыг худалдан авч болно.

6knitsgraphic

4

БАГА ЗЭРГИЙН ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ЦАМЦ

Загварлаг болхи загвар” – энэхүү цамцыг танд санал болгох 2 шалтгаан байна. Нэгдүгээрт энэ нь биед эвтэйхэн, Хоёрдугаарт таны биеийн галбирыг зөв харагдуулж өгнө.

Загвар зохион бүтээгчид болох J.W. Anderson болон Yohji Yamamoto нар энэ улирал бага зэргийн том хэмжээтэй цамц гаргасан нь үнэхээр чанартай, анхаарал татсан загварууд байсан юм.

Уламжлал болсон загвараас сонголт хийх нь бас тийм ч муу сонголт биш шүү. Жишээлбэл, Aran Sweater Market дээр худалдаалагдаж байгаа бага зэргийн том хэмжээтэй цамцнууд ч гэсэн боломжийн сонголт болно.

Та ийм том хэмжээтэй цамц өмсвөл салан задгай мэдрэмж төрж магадгүй гэхдээ та гадуур гарахдаа биеийнхээ бага зэрэг хэсгийг ил гаргах нь сайхан санаа шүү. Сул цамц дотуураа пудволк өмсөж богино хүрэм дээгүүр нь өмсөж болохоос гадна та өөрөө зохицуулаад загварлагаар хувцаслаж болно. Чөлөөт цагаараа бариу өмд болон жинсэн болон илгэн яайк, даавууг цэргийн ногоон хүрэмтэй Chelsea түрийтэй гутлаа хослуулж өмсөөрэй.

6knitsover

5

ЦАХИЛГААНТАЙ НООСОН ЦАМЦ

Цахилгаантай ноосон цамц нь энэ улирлын топ трэнд болоод байна.

Lanvin, Raey болон Brunello Cucinelli брэндүүд бүгд цахилгаантай ноосон цамц үйлдвэрлэн гаргалаа. Гэхдээ энэ цамц нь дангаараа таныг хангалттай дулаан байлгаж чадахгүй ч олон төрлөөр өмсөж болох юм.

Пудволк дээр эсвэл гадуур гарах гэж байгаа өдрөө хүрэм нь дотуураа өмсөж болох юм. Эсвэл доогуураа нарийхан загварын бэлтгэлийн өмд мөн bomber-той хослуулж өмсөж болно.

Харин өнгөний хувьд гэвэл, тод завсрын өнгө эсвэл таны шүүгээн дэх бараг бүх хувцастай зохицохоор энгийн нэг өнгөнүүд байж болох юм.

6knitszip

6

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх