Хүйтний улиралд хувцсаа хэрхэн давхарлаж өмсөх вэ ?

Хайрцагнаас гадуур сэтгэ

Өвлийн хүйтэн наашилж буй энэ үед эр хүн та дулаан хувцсаа бэлдэж амжсан уу?

Сэрүүн улиралд дийлэнх загварлаг эрчүүд “ганц том, зузаан пальто”-оос илүү олон хувцас давхарлаж өмсөхийг илүүд үздэг. Харин зарим нь олон хувцас давхарлаж өмсөхөөс илүү тухайн өдрийн цаг агаараас шалтгаалан гадаад үзэмжиндээ анхааран хувцаслах нь ч бий. Өвөл ямар төрлийн хувцаслалтыг сонгох нь таны “зуны хүн” үү эсвэл “өвлийн хүн” үү гэдгээс шалтгаална.

Олон давхар хувцас өмсөх үедээ зузаан, нимгэн эсвэл даавуун хувцаснуудыг хэрхэн хослуулан өмсөхөө мэддэг байх хэрэгтэй.

Эрчүүдийн дэгжин хувцаслалтын жинхэнэ заль бол тохойгоо хэрхэн хувцаслах буюу яаж олон давхар хувцсыг өвөрмөц, загварлаг байдлаар хослуулан өмсөх вэ гэсэн асуудал юм.

Өдөр тутамдаа задгай цамц өмсдөг л биздээ? Харин би одоо тэдгээр задгай цамцыг хэрхэн өмсөж болох тухай хуваалцах гэж байна. Задгай цамц энгийн уйтгартай байдлаар өмсдөг байсан үе тань дуусгавар болох болно, бидний зөвлөгөөг хэрхэн хүлээн авч хэрэгжүүлэх тань эр хүн таны хэрхардкор” гэдгээс хамаарна.

Дахин дэгжин хувцаслалтын тухай олон үг ярилгүйгээр танд залхуутай олон давхар хувцаслалтын хэв маягаас гадуур сэтгэхэд тань туслах зарим шийдлийг санал болгоё.

Олон хувцсыг хослуулж, давхарлан өмсөх нь: Жинсэн яак

Хүн бүрийн дуртай хавар намрын хүрэм өвлийн улиралд ч зохимжтой.

Ийм төрлийн яак худалдан авахдаа ханцуй нь үл мэдэг бээлий шиг урттай байхаар сонгоорой. Ингэж тааруулж сонгосон яакны дотуур пиджак, ноосон цамц эсвэл пальто маягийн хувцас давхарлан өмсөхөд эвтэйхэн, дулаахан байхаас гадна сайхан харагдуулах болно.

   photo-1429159823131-17baa71b62a7

Кардиган цамц 

Кардиган захтай ноосон цамц. Энэ бол хүйтний улиралд миний хамгийн өмсөх дуртай цамц. Том, богино, нэхмэл зэргээс үл хамааран үргэлж сайхан харагдуулдаг.

Сэрүүний улиралд хилэн, твид даавуу маягийн биржгэр материалыг эсгэн оёсон, том нэхээстэй хувцастай хослуулах нь зохимжтой. Жишээлбэл бор хилэн өмдөн дээр саарал твид хантааз, дотуур нь хөх сорочка өмсөөд үзээрэй. Дээрх хувцаслалт таалагдсан бол гадуураа том ноосон кардиган захтай саарал цамц өмсөөрэй.  Илүү дулаан байлгаж, сүр жавхлантай, биерхүү харагдуулдаг юм.

layeringshawl

Гэхдээ кардиган захтай ноосон цамц цорын ганц гангараа биш. Хээтэй ч юм уу илүү сайн материалаар хийгдсэн хөвсгөр, үслэг цамц гадуур хувцасны дотуур өмсөхөд хамгийн тохиромжтой.

Ийм төрлийн цамцыг хүрэмний зориулалтаар өмсдөг боловч бидний зүгээс костюм, дүрэмт хувцасны гадуур, сорочка болон зангиан дээр хослуулан өмсөхийг санал болгож байна. Хөвсгөр нэхээстэй, үслэг ийм цамц дулаан төдийгүй зах нь ороолтны үүргийг давхар гүйцэтгэдэг давуу талтай.

Хэрэв та дээрх хувцаслалтыг тогтоосон, илүү сайхан харагдахыг хүсч байвал өдөр тутамдаа өмсдөг хүрэм мэтийн энгийн хувцаслалтаас зайлсхийх хэрэгтэй.

Хантаазыг өөрөөр өмсөх нь

Bruno Cucinelli хантаазыг хослол дээр өмссөн ч залуус ихэвчлэн хантаазыг хувцасны гадуур өмсдөг. Харин бид хантаазыг хослолын дотуур яагаад өмсөж болохгүй гэж? Энэ маш шинэлэг, сонирхолтой, дэгжин хослол байх болно.

Мэдээж хэрэг дотор орохдоо та хантаазаа тайлах хэрэг гарах л байх. Гэхдээ энэ тийм том асуудал гэж үү.

layeringgilet

Нэхмэл дээр нэхмэл давхарлах нь

Энгийн цамцнуудаас илүү нэхмэл, сүлжмэл цамцыг сонго.

Урт хоолойтой цамцыг кардиган захтай цамцны дотуур өмсөж үзсэн үү? Хэр харагдах бол? Туршаад үз л дээ.

Жирийн гурвалжин хоолойтой цамцыг дөрвөлжин хээтэй ноосовтор сорочкон цамцны дотуур өмсдөг үү? Хэр харагдах бол? Туршаад үз л дээ.

Хоолойтой цамцыг хилэн эсвэл үслэг даавуун хээтэй сорочкoн дотуур өмссөн хүмүүсийг олон удаа харж байлаа. Тэд хувцаслалтын тухайд туршлагатай, загварлаг харагдаж байсан юм.

Хайрцагнаас гадуур сэтгээд эр хүн танд юу зохиж болохыг бодоод нэг үзээрэй.

layeringknit

Эцэст нь

Сэрүүний улиралд олон давхар хувцсыг хэрхэн хослуулан хувцаслаж болох талаар бидний дурдсан жишээнд үндэслэн бага зэргийн болон дунд зэргийн сэрүүн цаг агаартай нөхцөлд өөрийн хувцаслалтыг хослуулж чадна гэж найдаж байна.

Таны үзэл бодол, санал хүсэлт, сэтгэгдлийг хүлээн авахдаа бид үргэлж баяртай байх болно.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх