Хүмүүсийг байлдан дагуулагчийн 10 шинж

Хүмүүстэй харилцах, ярилцах, ойлголцох чадвараас хамааран ажлын амжилт, амьдралын чанар, аз жаргал бий болдог билээ. Одоо үед хувь хүний хөгжлийн болоод бизнесийн салбарын манлайлагчид сэтгэн бодох чадвар (IQ)-с илүүтэйгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг, өөрийн мэдрэхүйг танихад чиглэх EQ (Emotional Quotient)-н давуу талыг чухалчлан үзэх болсон байна. Та дараах 10 чанарыг өөртөө бий болгож, амжилттайгаар хүмүүст нөлөөлөгч болоорой.

  1. Тэд бусдыг ойлгохыг хичээдэг

Харилцаж буй хүн тань хэлсэн зүйлээ яагаад хэлж, гаргасан шийдвэрээ яагаад гаргах болсныг ойлгох эрдэм бол бусдын оронд өөрийгөө тавих чадвар юм. Хүмүүст нөлөөлж, үр дүнтэйгээр харилцахад нөгөө хүний харах өнцгөөс харж, нөхцөл байдлыг нь ойлгохыг хичээгээрэй.

  1. Тэд өөрийгөө таньж мэдэхийг эрмэлздэг

Аливаа асуудал, шинэ нөхцөл байдал бий болоход дотоод сэтгэлдээ мөн гадаад орчиндоо ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаа бясалгах, анхаарах нь өөрийгөө танихын үндэс билээ. Амжилттай манлайлагчид өөрийн боломж бололцоог таньж, хүмүүсийн шүүмжийг сонсч, өөрийн үйлдлүүдийг цэгнэж байдаг.

  1. Тэд маш сониуч

“Би ямар ч авьяасгүй. Надад ердөө л дэндүү сониуч бий” хэмээн хүн төрөлхтний хамгийн аугаа физикчдийн нэг Алберт Эйнштэйн хэлдэг байжээ. Сониуч хүмүүс амьдралын талбар бүрт шинэ сайн зүйлд тэмүүлж, амжилтанд хүрдэг билээ.

  1. Тэд тунгаан бодоход цаг зарцуулдаг

Шинэ зүйлтэй тулгарах үедээ дотроо цэгнэн бодож, задлан шинжлэх нь хүн бүрт л байдаг зан. Харин харилцааны чадвар нь өндөр хөгжсөн хүмүүс зөвхөн одоо цагт хязгаарлагдалгүй хуучин дадал зуршил, аливааг хийх хэв маягаа дүгнэн шинжиж, сайжруулан өөрчлөх зүйлсийг ямагт эрэлхийлдэг байна.

  1. Тэд өөртөө итгэж чаддаг

Мэдээж хэрэг дан ганц итгэл найдвар хүнийг амжилттай болгохгүй ч, түүнийг хөдөлмөрч зан, өөдрөг үзэл, тэсвэр тэвчээртэй хослуулах нь манлайлагчийг бий болгох үндэс суурийг бүтээдэг. Та өөрийн туршлага чадваруудыг бясалган бодож, өөрийн одоо болон ирээдүйг өөрчилж чадна гэдэгтээ итгээрэй.

  1. Тэд чухал зүйлс дээр төвлөрч чаддаг

Том байшин, шинэ машин, хамгийн сүүлийн үеийн утас авах ч сайхан л даа. Гэхдээ тэдгээр нь танд үнэхээр хэрэгтэй зүйлс үү, эсвэл ердөө л таны хүсч буй зүйлс үү? Таны зорилгод хүргэх, амьдралыг сайжруулах, өөрийгөө болон хайртай хүмүүсийг аз жаргалтай болгох зүйлсийг ялган харах нь чухал юм.

  1. Тэд урам зоригоо хадгалж чаддаг

Хийж байгаа зүйл, хамт байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ сэтгэл хангалуун байх нь бүтээлч эрч хүчийг бий болгодог. Та ажилдаа, зорилгодоо урам зориг дүүрэн хандсанаар эргэн тойрны хүмүүсээ ч “халдварлуулж”, урагш тэмүүлэх эерэг эрчийг бүтээх болно.

  1. Тэд ямагт эерэг хандлагатай байдаг

Эцсийн эцэст, хүний хянаж чадах цорын ганц зүйл нь бидний хандлага билээ. Аливаа зүйлд чөлөөтэй, нээлттэй байж, саруул ухаанаар хандах нь ямагт амжилтыг дагуулдаг.

  1. Тэд дасан зохицож чаддаг

Төлөвлөсөн зүйл бүтэхгүй байх нь бишгүйдээ л тохиолддог. Хүн өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж чадна. Тиймээс та амжилтынхаа төлөө өөртэйгөө болон бусадтай хийх харилцаа, өдөр тутмын зуршил, ажлын арга барил гээд дотоод мөн чанар болон эргэн тойрондоо үнэлэлт дүгнэлт хийж, шаардлагатай өөрчлөлтүүдийг туршиж үзээрэй.

  1. Тэд өөрийгөө төдийгүй бусдыг амжилтанд хүргэхийг эрмэлздэг

“Энэ зүйлийг хийх нь надад ямар хэрэгтэй юм бэ?” хэмээн бодох үе ямар ч хүнд байдаг. Гэхдээ зөвхөн хувийн амжилт, эрх ашгийн төлөө хичээл зүтгэл гаргаад зогсохгүй, эргэн тойрныхоо хүмүүсийн сайн сайхныг санаж явах нь шунал атаархлыг дарж, дэм дэмэндээ хөдөлмөрлөх түншлэл, хүчтэй харилцаа холбоог бий болгодог.

 

Эх сурвалж: Quartz 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх