Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Ямар нэгэн хөдөлгөөн хийхдээ гаргаж буй биеийн байрлал хүний дотоод зан чанарыг илэрхийлж байдаг гэвэл та итгэх үү ? Хэрэв та шалгахыг хүсэж байвал доор байгаа бяцхан тестийг өөр дээрээ туршаад үзээрэй.

  1. Гараа атга
  2. Гараа атгасан байрлалаа дараах байрлууладтай нийцэх байрлалыг сонгон тайлбарыг нь уншаарай.
  3. Хэрэв таны гараа атгсан байрлалын тань тайлбар таны дотоод зан чанартай нийцэж байвал сэтгэгдэл үлдээж бидэнтэй хуваалцаарай.

 

  1. Эрхийн хуруугаа дээрээ гаргасан атгалт 

       2. Эрхийн хуруугаа дотор хийсэн атгалт

      3. Эрхийн хуруугаа хажуудаа гаргасан атгалт. 

       4. Эрхийн хуруугаа дээшээ харуулж дэрээ гаргасан атгалт. 

 

Тайлбар 

1.Эрхийн хуруугаа дээрээ гаргаж байвал.

Та магадгүй энэ дэлхий дээрх хамгийн эрч хүчээр дүүрэн хүн байх. Та үргэлж шинэ мэдлэг , мэдээллийн араас хөөцөлдөн , бүх зүйлийг нэгэн зэрэг хүлээн авахыг хичээдэг. Таны төлөвлөгөөн дунд буйдан дээрээ тухлаад суух гэх мэт зүйлс огт байдаггүй.

Таны төрөлхийн энэрэнгүй зан бусдад эелдэг хандаж , туслах байдлаар тань илэрдэг. Ярихаас илүүтэйгээр хийдэг байдал болон найдвартай байдал , эелдэг зан чанар тань бусдын хайр , хүндэтгэлийг хүлээдэг. Та эргэн тойрондоо байгаа хүмүүст үргэлж эерэг энерги тарааж байдаг тул  бусдад хүндлэгдсэн манлайлагч болно гэдэг таны хувьд амархан зүйл.

2. Эрхийн хуруугаа атган дотроо хийж байвал

Та шинэ найзуудтай болохдоо тааруу боловч хүн болгон таныг ухаантай , ярих дуртай нэгэн гэдгийг мэддэг. Эргэн тойрны тань хүмүүс эхэн үедээ таныг үг дуу цөөнтэй , дотуур тамиртай нэгэн гэж бодох боловч илүү сайн танихын хэрээр таныг уян зөөлөн , эмзэг нэгэн гэдгийг мэдэх болно.

Ямар ч асуудлыг гол үндсийг тодорхойлон ,  шийдлийг боловсруулах чадвар таны толгойд үргэлж байдаг. Таны оюун санаа үргэлж хурц , гярхай байдаг тул алсын хараа тань ихэвчлэн хамгийн оновчтой байдаг ба  дийлэнхдээ оновчтой шийдвэрийг гаргаж чаддаг.

Таны бодлогошронгуй байдал болон яг таг байдал тань үргэлж таны давуу тал болдог боловч зарим үед та  өөрөөсөө хэт их зүйлийг шаарддаг явдал тань таныг сэтгэл түгшсэн , зовууртай байдалд оруулдаг. Тийм ч учраас танд таныг ямар нэгэн үггүйгээр ойлгодог хүн хамгаас их хэрэгтэй.

3. Эрхийн хуруугаа атганыхаа хажуу талд гаргаж байвал

Таны уриа үг бол “Хүн бүр өөрийнхөө хувь төөргийг өөрөө шийддэг

Та бол өөрийнхөө үнэ цэнийг мэддэг , зүтгэл чармайлт ихтэй прагматик хүн. Хэдий тийм ч зарим тохиолдолд таны алдаа гаргахаас сэргийлсэн байдал тань зоригтой шийдвэр гаргахад саад болдог. Энэ бол таны өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулдаг ганц зүйл гэж хэлж болно. Тийм ч учраас  чухал шийдвэр гаргахад  танд ямар нэгэн зөвшөөрөл эсвэл дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг.

Найзууд тань таны үнэнч , найдвартай , тодорхой байдлыг ихэд үнэлдэг. Хүмүүс таныг эргэн тойронд байхад үргэлж таатай хандаж . Таны санаж явах ёстой гол зүйл бол дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар та юу г хийж чадна.

4. Эрхийн хуруугаа дээшээ харуулж дээрээ гаргаж байвал. 

Та бол “их мөрөн дөлгөөн , эрдэмтэй хүн даруу” гэх хэлц үгний бодит жишээ. Янз бүрийн зүйлсийг сонирхож ямар нэгэн зүйлийн талаар асар олон санааг дэвшүүлэх дуртай. Та дэлхий, ертөнцтэй илүү сайн танилцаж , юм болгоны учир шалтгааныг гүн ойлгохыг хүсдэг. Бүх зүйлийг мэдэх гэсэн хүслээсээ  болж нэг зүйл дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүй байх үе танд олон тохиодог.

Эргэн тойрны тань хүмүүс таныг амьд энциклопеди гэж бодон мэдэхгүй зүйлсээ асуух нь олонтой. Гэвч дотроо бол та тийм ч нээлттэй хүн биш . Хажуудаа байлгах хүмүүсээ сонгохдоо нухацтай хандаж , зөвхөн цөөн тооны дотны хүндээ үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг.

Сэтгэгдэл үлдээх