Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Халуун зуныг сэрүүцүүлэх хамгийн зугаатай газруудын нэг бол яах аргагүй усан парк билээ.Гэвч өмнө нь усан парк хүн бүхэнд зориулагдсан газар байгаагүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд усан паркаар зочилно гэдэг боломжгүй зүйл байсан юм. Гурав хоногийн өмнө буюу энэ сарын 17 нд Техас мужийн Сан Антонио хотод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай нэмэлт үйлчилгээтэй анхны усан парк нээгдлээ.

Тус усан паркийн үүсгэн байгуулагч , филиантропист Гордон Хэртмэн энэхүү усан паркийг бий болгохын тулд эцэг эхчүүд, эмч , багш , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмч нартай хамтран ажиллажээ. Тэрээр хэлэхдээ :”Бидний гол зорилго бол аюулгүй , бүгдийг багтаасан , тухтай орчинд хэрэглэгчиддээ  гайхалтай дурсамжийг бий болгох юм”

Хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан усан парк 

Усан паркын үүсгэн байгуулагч Гордон Хэртмэн тус паркыг хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо нэрээр нэрлэжээ

 

хүүхэд бүрт зүүсэн тусгай бугуйвчаар эцэг эхчүүд хүүхдийнхээ байршлыг төвөггүйхэн олох боломжтой 

Шахмал агаараар ажилладаг , усны хамгаалалттай тэргэнцэр ч мөн тэнд бий 

 

 

Усан паркийн бүх тоглоомон дээр тэргэнцэртэй суух боломжтой. 

Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд тус парк руу үнэгүй нэвтрэх боломжтой 

Хүйтэн усанд хэт мэдрэмтгийн хүүхдүүдэд зориулан усны хэмийг хормын зур өөрчлөх боломжтой технологийг хүртэл нэвтрүүлсэн аж. 

Гордон : ” Энэ парк бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан усан парк биш , энэ бол бүгдийг багтаасан парк”

Сэтгэгдэл үлдээх