Шагайгаа ил гарган гутлаа өмсөх хөтөч

Шагайгаа ил гарган гутлаа өмсөх хөтөч 

ОЙМСГҮЙ ДАВЛАГАА

Cүүлийн жилүүдэд дэлхий дахинаа нэгэн шинэ давлагаа үүсээд байгаа нь “ОЙМСОО СОЛИХ” трэнд юм. Уламжлалт хэв маягаараа бид өмднийхөө өнгөтэй адилхан оймс өмсөхийг зөвлөдөг. Харин энэ хавар зуны хувьд “Оймсгүй” трэнд өргөн тархлаа.

Та хэдий оймсгүйгээр гутлаа өмссөн ч гэсэн тэгээд л загварлаг харагдана гэсэн үг биш шүү дээ. Оймсгүй байдлыг чинь илүү загварлаг харуулж чадах ганцхан зүйл бол өмд юм. тэгвэл өмдтэйгөө хослуулан харагдах байдлаа өөрчлөх үндсэн 4 төрлийн техникийг танилцуулъя.

Оймсгүй өмсөнө гэдэг нь яг үнэндээ хөл нүцгэн гутал углана гэсэн үг биш юм ердөөл оймсгүй мэт шагайгаа ил гарган өмсөхийг хэлж байгаа гэдгийг анхаараарай. Энгэхийн тулд “no show” буюу ил харагддаггүй даавуун оймс өмсөх хэрэгтэй гэсэн үг юм.

    

ЭРГҮҮЛЭГ

Өмднийхөө доод хэсгийг эргүүлэх энэ төрлийн аргад жинсэн болон даавуун өмдүүд илүү зохицох юм. Үндсэн дүрэм нь гэвэл та өөртөө яг өөртөө таарсан, ерөнхийдөө нарийн бариу-дуу загвартай жинстэй туршиж үзэх хэрэгтэй. Ингэснээр таны шагай маш сайхан тодрон харагдах болно.

ХУМЬЖ ЭРГҮҮЛЭХ

Дараагийн арга нь бага зэргийн хэцүү. Гэхдээ нэг хийгээд сурчихсан байхад маш цэвэрхэн харагддаг. Ялангуяа дөрвөлжин загвартай жинсэн болон даавуун өмд-үүдийг шууд дээш нь шуучихлаар задарч унах эсвэл утгагүй харагдах тохиолдлууд байдаг. Тэгвэл энэ шуултын арга нь хэзээ ч тийм асуудалд таныг дахиж оруулахгүй нь ээ.

Заавар видео:

НУГАЛАА

Маш цэмцгэр харагддаг загвар. Үүний тулд та өмдөө өнцөг гарган нугалахад л хангалттай. Энэ арга нь илүү ажил хэрэгч, ухаалаг дүр төрхийг бүрдүүлэхэд тохиромжтой. Тийм ч учраас брюкэн өмдний доод хэсэгт нугалаас үүсгэх нь цэвэрхэн мөртлөө дэгжин харагдуулж чаддаг. Таны нэгэн хэвийн ажил хэрэгч төрх, уйтгартай санагддаг хослолыг энэ арга бүхэлд нь өөрчилж чадна. Заавал туршаад үзээрэй.

ТАЙРАЛТ

Богино дүүжин өмд эрчүүдийн загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Зөвхөн энэ загвар дээр тусгайлан ажилладаг хэд хэдэн брэндүүд ч байна. Дүүжин брюк нь эрчүүдийн ажил хэрэгч загварын шинэ хэв маяг болж байгаа гэхэд хилсдэхгүй. Танд энэ төрлийн өмд байхгүй бол нэгийг заавал аваарай. Бүх төрлийн сорочик, пиджак, цамцтай хослохоос гадна оймсгүйгээр өмсвөл үнэхээр төгс хослол болж чадна гэдгийг бат итгэлтэйгээр хэлж байна.

ГУТЛЫН СОНГОЛТ

Ямар ч төрлийн гутал өмссөн /мэдээж дулаахан өдөр түрийтэй гутал л өмсөөгүй бол шүү дээ/ таны шилбэ, шагайн хэсэг ил гарах болно. Тэгэхээр пүүз, кэт, арьсан ботинк гээд ямар ч төрлийн гуталтайгаар зохистой хослол бий болгох боломжтой. Харин гуталнаас илүүтэйгээр анхаарах ёстой нэг зүйл бий. Энэ бол… ӨМДНИЙ ЗАГВАР. Ингээд аль аргыг ямар өмдтэй хослуулбал зүгээр вэ?

ЖИНС

2017 оны загварын чиг хандлагад өргөн жинс эргэн ирснийг мэдэж байгаа байх. Дөрвөлжин хэв маягтай жинсүүд шүү дээ. Энэ өмдийг өмсөхдөө хэзээ ч том, өргөн пүүз өмсөж болохгүй.

Дээр дурдсанчлан жинсэн өмдийг эргүүлэн өмсөх нь илүү тохиромжтой байдаг ба кэт, ванс гэх мэт цэвэрхэн спорт гутлуудтай хослуулбал тохиромжтой. Мөн цөлийн гутал /desert boots/, элгэн эсвэл арьсан үдээстэй гутлуудтай сайхан зохицно. Мэдээж хэрэг жинс болон гутлынхаа өнгөний хослолыг анхаарах нь зүйтэй.

ДААВУУН ТОД ӨНГИЙН ӨМД

Энгийн төрхийг бүрдүүлэхийг хүсвэл даавуун өмдүүдийг та мөн эргүүлэн өмсөж болно. хослуулах гуталны хувьд аль болох цэвэрхэн цулгуй өнгийн арьсан материалтай кэт, зүгээр энгийн ботинкууд байж болно.

Эсвэл даавуун – даавуун гэсэн хослол өвөрмөц харагддаг. Биед эвтэйхэн бас сэрүүхэн тул илүү энгийн бас онцгой харагдаж чадна. Даавуун материалтай кэт, томс, сандалыг туршаад үзээрэй. Сануулан хэлэхэд энэ жил байгалийн өнгүүд трэнд болж байгаа тул аль болох ууссан, байгалийн хэв маягийг бүрдүүлэхийг хичээгээрэй.

ГҮЙЛТИЙН ӨМД

Оймсгүй хослолыг бий болгох бас нэгэн сайхан арга бол бэлтгэлийн өмд юм. Энэ нь спорт хувцасласан ч гэсэн хэрхэн загварлаг харагдаж болохыг илтгэх тод жишээ. Үүнийг бүрдүүлэхийн тулд хамгийн их анхаарах ёстой зүйл нь гадуур хувцастайгаа зохицуулах хэрэгтэй.

Байгалийн өнгийг түлхүү ашиглаарай. Бэлтгэлийн хувцас гэхээр заавал хар бараан өнгөтэй байх албагүй шүү дээ. Мэдээж хэрэг поло цамц, пудволк, судалтай цамц зэрэгтэй хослуулж болно. Гадуур хувцастаа ноосон цамц, бомбер, жинсэн яакаас ч сонгож болох юм шүү.

БОГИНО ДҮҮЖИН ӨМД

Сүүлийн жилүүдийн ажил хэрэгч залуучуудад зориулсан шинэ загвар болон дүүжин брьюк нь срочикон цамцтай төгс хосолно.

Даавуун пиджактай хослуулахын тулд дотуур нь сорочикон цамц, свитер, пудволк өмсөх боломжтой. Бараан, цайвар өнгүүдийг аль болох эсрэгцүүлж өмсвөл зүгээр.

ХОСЛОЛ

Та өөрт байгаа хослолоо өмсөхдөө ч ботинкоо оймсгүй өмсөх боломжтой. Гэхдээ хэт албаны эсвэл гоёлын биш аль болох чөлөөт загварын даавуун хослолыг сонгох нь зүйтэй.

Нэмэлт зөвлөгөөг хүргэхэд сорочикон цамц, энгэр бага зэргийн ил харагдах даавуун цамцтай ч хослуулах боломжтой юм. Заавал арьсан гутал гэлтгүйгээр цагаан нимгэн ултай пүүз, кэтийг ч туршаад үзэхэд буруудахгүй.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх