Шилдэг фитнессийн дасгалжуулагчид өдөр тутамдаа юу иддэг вэ ?

 

Жорж Лойд – Фитнес модел , Barry’s Bootcamp-д хувийн дасгалжуулагч , Инстаграм – @georgelloydfitness

 Хөргөгчид нь юу байдаг вэ:

Ллойд ийн хэлж буйгаар бол эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход эрүүл хооллолт нь эрчимтэй дасгал хөдөлгөөнөөс дутахааргүй үүрэгтэй гэнэ.

Энгийн үед бол миний хоолны дэглэм ихэвчлэн өндөр уураг , өндөр илчлэг , бага нүүр устай хоол , хүнснээс бүрддэг. Дасгал хийх хуваарь болон дэглэмнээсээ хамаараад янз бүрээр тохируулж иддэг. “ “Уургаа ихэвчлэн өөх тос багатай цацаг хяруулын мах , тахианы цээж мах болон яргай загас , туна , сам хорхой гэх мэт далайн гаралтай хүнснүүдээс авдаг.”

“Нүүрс усны хувьд бол би үргэлж бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Би өглөө бүр сэрсэн даруйдаа бүйлс самрын сүү /almond/ , овьёос , гадил , нэрс жимс зэргийг иддэг. Мөн үүний дараа дасгал хийж дусаад булчингийн энергийг нөхөх зориулалтаар ахиад дээрх хүнсийг иддэг. “

Түүний 2018 онд зориулан өгч буй зөвлөгөө:

Ллойд эрүүл амьдралын хэв маягт шилжихийг хүсч буй хүмүүст зориулан аль болох нүүр ус багатай ногоонуудыг идэхийг зөвлөж байна. “Эдгээр нүүрс ус багатай хүнсүүд нь бусад чихэрлэг хүнс-үүдийг бодвол илүү удаан таныг эрч хүчтэй сэргэг байлгахаас гадна таны биеийг эрүүл байлгах гол тулгуур юм. “

Фитнессийн хамтрагчтай болоорой. Ганцаараа явснаас хамтрагчтай байх нь хамаагүй илүү нэмэртэй байдаг. 

 

Мэтт Лов  -Модел  , Инстаграм – @mattclaw

Хөргөгчид нь юу байдаг вэ: 

“Би ихэвчлэн яргай загас /салмон/ гэх мэт тос ихтэй загаснуудыг долоо хоногт нэг удаа иддэг , бусад өдрүүдэд нь өөх тос багатай махнууд болон цагаан загас иддэг. Мөн би долоо хоногт ядаж нэг өдөр уургаа махнаас биш зөвхөн ногоо , ургамлаас авах гэж хичээж байгаа. Энэ өдрүүдэд өндөр уургийн агууламжтай сэвэг зарам , хар шош зэргийг ашигладаг. “

Мэт хүнсээ цуглуулахдаа ихээр нь цуглуулахаас илүүтэй бага багаар олон удаа цуглуулдаг гэжээ. Ингэснээр дэмий үрэгдэх хүнсний хаягдлаас сэргийлж чаддаг гэнэ.

Түүний 2018 онд зориулан өгч буй зөвлөгөө:

Дасгалуудаа аль болох амралтын өдрүүдийн аль нэгт нь л байлгахыг хичээгээрэй. Учир нь амралтын өдрийг тэр чигт нь дасгал хийхэд зарцуулснаас нэг өдөр нь амрах нь хамаагүй илүү үр дүнтэй байдаг.

Мөн түүний хэлж буйгаар бол эрүүл бус хооллолтыг хаяж зөв хооллолтод шилжихэд ердөө 21 хоног эрүүлээр хооллоход хангалттай гэнэ.

 

Дэни Киркова – хувийн дасгалжуулагч , сэтгүүлч ,  Инстаграм – @denikirkowa 

Хөргөгчид нь юу байдаг вэ:

“Би цагаан хоолтон болохоор миний хоолны дэглэм 100% ногоонуудаас бүрддэг.  Ихэвчлэн жимс , ногоо идэхийг хичээдэг , хааяаа самар иддэг. Ихэнх өдрүүдэд смүүти болон жимснүүд миний дэглэмийн 40-50 хувийг бүрдүүлдэг.” 

“Би смүүти хийхдээ маш олон төрлийн жимс , ногоонуудыг ашигладаг хэдий ч ихэвчлэн гадил жимс , бууцайг үндсэн суурь болгон хэрэглэдэг. Смүүтиндээ тоор , хар чавга , алмонд самар , авокада зэргийг нэмж илүү өтгөн болгох дуртай. Смүүтийг хийхдээ ихэвчлэн дөнгөж хөргөгчөөс гаргаж ирсэн хүйтэн усан дээр дээрх орцуудыг хийж хутгадаг ба дээр эрч хүч нэмэгдүүлэхийн тулд нь мака /maca/, турмерик нэмдэг . “

Түүний 2018 онд зориулан өгч буй зөвлөгөө:

Би өмнө нь бикини модел байсан болохоор макро хоолны дэглэмийг маш их барьдаг байсан. Одоо бол тэгэхээ больсон. Би одоо идэж буй хоолондоо хэр их илчлэг , нүүрс ус , өөх тос , уураг агуулж байгааг ерөөсөө тоолдоггүй гэсэн үг. Одоо бол тэжээлийн бичил элементүүд ихтэй хүнснүүдийг л ашигладаг. Хир их илчлэг идэж буйгаа байнга тооцох нь нэг төрлийн дарамтад оруулдаг.

 

Алекс Гилдэй – хувийн дасгалжуулагч , Инстаграм  – @gildeafitness

Хөргөгчид нь юу байдаг вэ:

“Би ихэвчлэн дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа шинэ ногоо , жимс , сайн чанарын мах болон загаснуудыг авдаг. Будаа , бүхэл үрийн гурилан паста , шош зэргийг хоолондоо тохируулан ашигладаг “

“Мөн долоо хоногт нэг удаа бүрэн ногоогоор хооллохыг хичээдэг. Би болон манай хамтрагч бид хоёр маш завгүй цагийн хуваарьтай байдаг учир хүнснээс авах ёстой им тэжээлийг нь тааруулсан хоол , хүнс бидний цусан дах сахрын хэмжээг хэвийн хэмжээнд тогтоохын зэрэгцээ эрч хүчээр дүүрэн байлгадаг. “

Түүний 2018 онд зориулан өгч буй зөвлөгөө:

Хэрэв жин хасахыг хүсэж байгаа бол бодисын солилцооны түвшингээ өдөр болгохын тулд арай бага порцоор идэхэд л болоо.

 

Вики Хэдлэй – хувийн дасгалжуулагч , блоггер , модел.  Инстаграм – @vickyhadleyfitness 

Хөргөгчид нь юу байдаг вэ:

“Би өөрт тохирсон хоолны дэглэмийг олохын тулд бараг байдаг бүх л дэглэмүүдийг туршиж үзсэн. Одоо бол би сүү ороогүй , цавуулаггүй хоол хүнсийг өдөр тутамдаа иддэг. Ер нь бол би их уян хатан хоол дэглэм барьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би идэж буй хоол хүнснийхээ орцын шим тэжээл/уураг , өөх тос , нүүр ус/ бүрийг тооцон . Өдөрь авах ёстой хэмжээгээрээ иддэг. “

“Би ихэвчлэн дүпү , шош , легумэ , самар зэрэг ургамлын шинжтэй хүнснээс гол уургаа авдаг. Гэхдээ би загас , өндөг зэргийг иддэг. Мөн зөвхөн зарим тохиолдолд л өөх багатай махнууд иддэг. “

Түүний хамгийн их уух дуртай смүүтний орц бол шоколадан уургийн нунтагийг шар бурцаг эсвэл алмонд самрын сүүтэй холин дээр нь бууцай , хөлдөөсөн гадил жимс болон өөр жимсгэнүүдийг нэмэх гэнэ. “Хэрэв би мөхөөлдөс идэхийг үнэхээр их хүсээд тэвчихгүй байвал ердөө гадил жимсийг хөлдөөгөөд шоколадны уургийн нунтагтай миксэрдээд эрүүл шоколадан мөхөөлдөс болгон иддэг”

Түүний  2018 онд зориудан өгч буй зөвлөгөө:

Өөрийн идэх дуртай хүнсийг л эрүүл хоол руу шилжүүлэн ид. 

 

Cтиф Элзвүүд – эрүүл хооллолтын блоггер , бүжигчин. Инстаграм – @healthychefsteph

Хөргөгчид нь юу байдаг вэ :

“Би ихэвчлэн цагаан хоол иддэг. Тэгэхээд миний хөргөгчин дөх хүнс өнгө бүрийн шинэ жимс болон ногоонуудаар дүүрэн гэж хэлж болно. Үүнд зүччини , цагаан гаа , өргөст хэмх , улаан лооль , амтат төмс , броколи , бууцай , сонгино , гүзээлзгэнээ , нэрс зэрэг орно. 

Би карритай хоол болон битүү чанасан хоол хийх дуртай. Ийм хоолнууд амттайгаас гадна хүйтний улиралд их тохирдог. 

Түүний өгч буй зөвлөгөө:

Төлөвлөгөө гаргаж жимд явахаас битгий зайлсхийгээрэй.  Дасгал хийж эхлэхээсээ өмнө ямар ямар дасгал өөрт тань хэрэгтэй гэдгийг тодорхойлж төлөвлөгөө гаргавал зүгээр. Жим дээр бусад хүмүүс юу гэх бол гэж битгий санаа зов. Тэд бүгд урдах урдахаа хийгээд чамайг анзаарах завгүй байгаа.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх