ШИНЭ ГУТАЛ АВААД ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

ШИНЭ ГУТАЛ АВААД ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Өмсөх гутал, унтах ордоо л та үнэ хайрлалгүй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Учир нь эдгээр зүйлс таны амьдралын ихэнх мөчүүдэд хамт байж, тайван эрүүл амьдралын эхлэлийг тавьдаг юм.

Гутал тань хуучирсан бол та шинээр солихоос өөр аргагүй. Таны хэрэглээндээ зарцуулж буй мөнгийг хөрөнгө оруулалт гэж үзэх юм бол гутал нь яг л урт хугацааны ногдол ашиг сайтай хөрөнгө юм. Мэдээж та тухайн хөрөнгөндөө хир зэрэг анхаарал тавьж байна вэ? гэдгээс  хамааралтай. Чанартай сайн гутал таны насан туршийн хэрэглээ байж чаддаг. Уг хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хамгийн дээд хэмжээнд хүргэх тэр бүр мэдээд байдаггүй алхмуудыг танилцуулъя.

УХААЛАГ ӨМС

Street_2291-Lino-Ieluzzi

Тэвчээрээс бүх зүйл шалтгаална. Хэдэн долоо хоног нэг гутлыг өмсөх нь гутлын хэлбэрийг эвдэж эхэлдэг. Английн шилдэг гутлын брэндийг үүсгэн байгуулагч, би үйлчлүүлэгчиддээ шинээр авсан гутлаа эхний удаадаа өдөрт хэдэн цагаар л онцгой тохиолдлуудад өмсөж байхыг зөвлөдөг. Ингэж удаанаар хөлдөө хэвшүүлэх нь дараа хэдэн ч удаа, ямар ч хугацаагаар өмссөн болно шүү дээ.

АМРАЛТ ӨГ

corvari-pitti-uomo-88-2

Та нэгэнт л хорхой хүргэсэн гутлаа өөрийн болгосон бол өдөр бүр өмсөхгүй байхыг зөвлөе. Нэг өдөр өмссөн гуталдаа хамгийн багадаа нэг өдрийн амралт өг. Ерөнхийдөө бол нэг гутлыг 7 хоногт 3 удаа өмсөх л хамгийн зөв хэрэглээ болдог байна. Ингэснээр та гутлаа хэлбэрийг нь алдуулалгүй шинэхэн хэвээр нь олон жилийн турш өмсөх боломжтой болно.

ӨДӨР БҮР ХАЙРЛА

corvari-pitti-uomo-88-1

Гутлаа өглөө өмсөж гараад л гэртээ ирээд тайлаад мартдаг уу? Чанартай гутлаа удаан өмсөхийн тулд багахан зэргийн хүчин чармайлт гаргахад хангалттай. Гутлаа тайлаад хураахдаа тоос шорооноос нь салгаж арчин, өнгөлөгчөөр өнгөлөөрэй.

Танд модон гутал арчигч байдаг уу? Дээр үеийн хэрэглээ мэт санагдаж байгаа ч модон, зузаан үстэй гутал арчигч нь гутлын арьсанд шингэсэн хөлс болон бусад чийгшлийг өөртөө татаж авдаг байна. Тиймээс таны арьсан гутлыг хэлбэрээ алдахаас сэргийлэхэд тусалдаг ба гутлын насжилтыг хэдэн арван жилээр уртасгадаг байна.

ГУТЛАА ХАДГАЛАХ

samuel-windsor-shoe-care-kit

Та гутлаа ууттай нь хадгалдаг юм биш биз? Гутлыг үргэлж хуурай, гэрлээс холуур газар тавих ёстойг санаарай! Гутлын тавиур дээр, гутал дотроо хэв хадгалагчтайгаар нь хадгалбал бүр ч сайн. Ингэх нь танд төвөгтэй, ядаргаатай санагдаж байвал ядаж арьсан гутлаа гялгар уут, торон дотор хийхээс татгалзаарай. Энэ нь гутлын шинж чанарт бүх талаараа маш муугаар нөлөөлдөг. Хайрцагт нь хийн хадгалах нь мөн боломжийн санаа шүү!

ГУТЛАА ӨНГӨЛӨХ ЗААВАР

maxresdefault

Гутал гэдэг бүхий л өдөржингөө гадуур яваад орой нь цэвэрлэдэг нүүртэй адил зүйл биш юм. Таныг гутлаа өмссөн өдөр бүртээ заавал өнгөлж байхыг зөвлөе. Гэхдээ зөвхөн өнгө оруулах гялалзуулна гэсэн үг биш юм. Гутлынхаа арьсанд тэжээл өгч, нар салхи гээд бүх төрлийн гэмтлээс хамгаалж байх ёстой.

Яг гарахынхаа өмнө гутлаа өнгөлж болохгүй! Энэ бол дийлэнх хүмүүсийн гаргадаг алдаа. Шууд өнгөлөгч түрхээд гарсан гуталд олон төрлийн бохир үүсэх магадлал их байдаг байна. Үүний оронд эхлээд гутлаа арчаад, тослоод гутлын арьсанд тэжээл хүрсний дараа буюу хэдэн цагийн дараагаас өнгөлөгч ашиглах хэрэгтэй.

Та дээрх аргуудыг хэвшил болгон хэрэглэж сураарай!

ГУТАЛДАА АНХААРАЛ ХАНДУУЛНА ГЭДЭГ ТА ӨӨРТӨӨ АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА

ГЭСЭН ҮГ ЮМ ШҮҮ

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх