"Эрхүн" - essentials for men

Шинэ Монгол брэнд мэндэллээ

Шинэ Монгол брэнд мэндэллээ

Багагүй хугацааны судалгаа шинжилгээнд тулгуурласан, минимал хэв шинжийг агуулсан үндэсний үйлдвэрлэлийн анхны эрчүүдэд зориулсан “Эр хүн” дотуур хувцсыг уншигч та бүхэндээ танилцуулъя.

Үйлдвэрлэлийн олон удаагийн шат дамжлагыг дамжин бэлэн болдог тус эрэгтэй дотуур хувцас нь олон улсын дотуур хувцасны жишиг стандарт бүхий 95% даавуу, 5% спандекс материалаар хийгдсэн ба эрчүүдийн түгээмэл сонголт болсон транк загвартай.

    

Хэт бариу дотуур хувцас мэдэгдэхүйц хөдөлгөөнийг хязгаарлаж, цаашлаад түрүү булчирхайн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байдлыг харгалзан үзэж дотуур хувцасны гол хэсгийг эрүүл мэндэд тустай байлгахаар загварыг зохион бүтээсэн. Гуя болон өгзөгний хөдөлгөөнд эвтэйхэн байдлаар хажуу талын нэмэлт оёдлын шийдлийг тусгайлан ашиглан үйлдвэрлэлдээ тусгасан гэдгээрээ онцлогтой.

3 ширхгээр савлагдсан дотуур хувцас өнгийг харж, материалыг мэдэрч болохуйц онгорхой хэсэгтэй.

“Эр хүн” дотуур хувцас өргөн хэрэглээний хар, цагаан, цайвар саарал, хар саарал, хөх, хүрэн бор гэх 6 өнгөний сонголттой төдийгүй бүх монгол эрчүүддээ зориулан S, M, L, XL, XXL хэмжээгээр үйлдвэрлэгдэж, 1 болон 3 ширхгээр савлан хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохирсон, өрсөлдөхүйц үнээр худалдан авагчдын гар дээр очиход бэлэн боллоо.

Таалан болгооно уу.

 “Эр хүн” дотуур хувцасны дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хараарай. Эрхүн – essentials for men 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх