Шинэ хэлийг хялбар сурахад хамгийн хэрэгтэй дэлхийн шилдэг аппликейшнууд

Шинэ хэлийг хялбар сурахад хамгийн хэрэгтэй дэлхийн шилдэг аппликейшнууд

Хэл сурахыг хүсэгчид завгүй ажлынхаа хажуугаар цаг гарган ширээний ард сурах бичиг нухан тогтон суух нь багагүй тэвчээр шаардах ажээ. Дэлхий даяар энэ асуудлыг шийдэхээр зах зээлд олон төрлийн хэл сурах аппликейшнүүд бүтээгдэж байгаа нь бидэнд шинэ хэл сурах таатай боломжийг бүрдүүлж байна. Гэвч хэл сурах апп-ууд олшрохын хэрээр хэрэглэгчдийг залхаах, өндөр төвшинд хэрэгцээг хангахгүй байх зэрэг саад бэрхшээлүүд үүсэж байгаагаас тэдний шинэ хэл сурах хүсэл эрмэлзлийг унтраах шалтгаан болж болох юм. Харин энэ “Олон апп-уудаас хэрхэн зөв апп-ийг сонгон хэрэглэх вэ?” гэсэн асуултын хариулт өнөөдөр танд хамгийн хэрэгтэй мэдээлэл байх болно.

Одоогоор зах зээлд хэрэглэгдэж буй шинэ хэл сурагчдад зориулсан шилдэг 8 апп-уудын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтад орсон бүх апп таныг шинэ хэл сурах зорилгод чинь туслах болно гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв эдгээрийн аль нэг нь танд тохирохгүй, хэрэглэхэд таарамжгүй бол өөртөө тохирох нэгийг нь сонгох хүртлээ дараагийн апп-уудыг туршаад үзээрэй. Хүн бүр шинэ зүйлд суралцах ялгаатай арга барилтай байдаг. Зарим хүмүүс харж сурахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь сонсож эсвэл бичиж сурдаг. Та өөрөө ямар арга барилаар сурахад илүү үр дүнтэй байдгийг бодолцон доорх жагсаалтуудыг туршин, сонголтоо хийхийг зөвлөж байна.

  1. Duolingo

Та цахим орчинд “Хэл сурахад хамгийн сайн апп-ууд” гэдэг жагсаалтууд бүрээс Duolingo-г олох болно. Duolingo нь 100 сая гаруй хэрэглэгчтэй ба нийт 34 цагийн хэрэглээ нь тухайн судалж буй хэлийг, их сургуулийн хэлний бэлтгэлд 1 семестр сурсантай тэнцдэг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Энэ бол бодит үнэлгээ юм.

Энэ апп нь сонсох, харах, бичих чадваруудыг хослуулсан сургалттай байдаг учир хэрэглэхэд их хялбар. Мөн суралцагч олон төрлийн хэлнүүдээс хүссэнээрээ сонголтоо хийх ба энэ бүгдийг нэг апп-д багтаасан нь хамгийн том давуу тал болсон юм.

Хэл сурах нь тоглоом мэт санагдах сургалтын цагуудаас тогтдог. Duolingo танд шинэ хэлийг суурь мэдлэгээс гүнзгий төвшин хүртэл заадаг тул ялгаатай түвшингүүдтэй байдаг. Заагдсан хичээлээс ямар нэг зүйлийг буруу хийсэн тохиолдолд та нэг амь алддаг, хичээлийн нэг бүлгийг дуусгасан тохиолдолд оноо нэмж авах ба амжилттай суралцах тусам шинэ хичээлүүд нээгддэг.

Хэрвээ та өөрийн сурсан зүйлсээ эргэн давтахыг хүсэж байгаа бол өмнө нь үзсэн хичээл, өмнөх түвшинрүүгээ буцах боломжтой. Duolingo нь таныг сонгосон хэлээрээ унших, бичих, сонсох болон ярих боломжийг олгоно. Хамгийн сайхан нь гэвэл энэ апп үнэ төлбөргүй ашиглагддаг. Суралцах хугацааны явцад таныг залхаах ямар нэгэн худалдан авалт, зар сурталчилгаа зэрэг зүйлс огт үгүй тул таныг сэтгэл хангалуун байлгах хамгийн сайн апп-аар тодорсон билээ.

  1. HelloTalk

Duolingo нь хэл сурах боломжийг багшийн зүгээс, хувь хүний төвшинд илүү үр дүнтэй байлгахад анхаарлаа хандуулдаг бол Hellotalk нь харилцан ярианы хувьд илүү анхаарлаа хандуулдаг. Шинэ хэл сурах үр дүнтэй аргуудын нэг бол тухайн хэлийг амьдралдаа тогтмол ашиглах шүү дээ.

Энэхүү апп нь таны ярианы чадварыг сайжруулахын тулд төрөлх хэлтэй хүмүүстэй  холбож өгдөг. Та бусадтай өөрийн дуу хоолой, харилцан чатлах байдлаар чөлөөтэй холбогдож болно.

Энэхүү апп нь мөн дотроо бие биеийнхээ бичсэн өгүүлбэрийн алдааг засах, сайжруулахад туслах хэрэгсэлтэй ба энэ нь хэл сурах хамтрагчдын харилцааг илүү зааварчилгаатай, хичээл шиг болгодог. Мөн таны хэлний үзүүр дээр байгаа ч хэлж чадахааргүй үгнүүдийг олох орчуулгын  хэрэгсэлтэй төдийгүй хоорондоо зураг зурсан ч болно шүү.

  1. Fluent Panda

Fluent Panda нь шинэ хэлийг гүнзгийрүүлэн судалж байгаа хүмүүсийн хэрэглээнд зориулагдсан. Энэхүү апп суралцагчдадаа жижиг даалгаврууд өгөх ба та даалгаврыг биелүүлэх тутамд навч цуглуулах нь тухайн хэлний нэгэн элемент байх болно. Та хэд хэдэн навчнуудыг цуглуулсны дараа эдгээр нь нэгэн бүхэл буюу Панда-ийн хоол болон хувирна. Та тухайн хэлийг сурч, шинэ навч цуглуулах тусам Панда өсөн томордог. Энэхүү апп нь тухайн сурах гэж буй хэлний аудиотой дагалдан ирдэг.

  1. Mindsnacks

Mindsnacks нь хэл сурах ажлыг тоглоомон хэлбэрт хувиргаснаараа онцлогтой. Duolingo дахь тоглоомтой төстэй даалгаврууд нь Mindsnacks-ийн хажууд юу ч биш. Гэвч Mindsnacks нь зөвхөн 7 хэлийг агуулсан байх ба хэл тус  бүрийг сурахын тулд тус бүрд нь апп татах хэрэгтэй болдог. Харин та зөвхөн нэг хувийн бүртгэлээрээ хэл бүрийнхээ сургалтын үйл явцыг харах боломжтой.

Хэл тус бүрийг суралцахад шаардлагатай 9 тоглоом байна. Аппликейшны энгийн таталт нь үнэ төлбөргүй ба илүү гүнзгийрүүлэн суралцахыг хүсвэл мөнгө төлөх хэрэгтэй болдог.

  1. Anki

Anki нь хэл сурахад ашиглахаас илүү хүчирхэг апп юм. Anki нь flashcard буюу хөзрөн картуудыг ашиглан гадаад хэл, математик, түүх болон бусад олон сэдвүүдийг сурах боломж олгодог. Хөзрөн картууд нь ой санамжийг сайжруулах ба тухайн хэлийг хурдан сурахад тусална. Та текст, дуу, зураг ашиглан өөрийн хөзрөн картуудыг хийж, эсвэл өмнө нь хийгдсэн загваруудыг татаж авч болно. Та хөзрөн карттай болсон бол нэг минутын хичээлээр судалж, апп дахь шинжилгээнүүдийн тусламжтай өөрийн сургалтын үйл ажиллагааг хянах боломжтой.

  1. Busuu

 нь танд 12 хэл сурах боломжийг олгоно. Бүх хичээлүүд нь тодорхой сэдвийн дагуу ангилагдсан байдаг ба тус бүрдээ өвөрмөц даалгавруудтай. Busuu нь таныг бүртгүүлэх үед сурахыг хүсэж буй улсын төрөлх хэлтэй хүмүүсийн бүлэгт орох боломж олгоно.

Энэхүү апп нь үнэгүй хувилбартай ба ихэнх материалуудыг сард 17$ төлөх замаар хэрэглэх  боломжтой. Та мөн өөрийн идэвх чармайлтаас хамаарч өөрийн бүлэг дотроо эрэмбэлэгддэг. Энэхүү эрэмбэлэх систем нь ирээдүйд таныг илүү идэвхтэй оролцохыг уриалж идэвхжүүлэх болно. Мөн хэдэн долоо хоногоор гадаадад очих гэж буй хүмүүст зориулсан жижиг аяллын хичээлүүдийг үзэх боломжтой. Хүмүүстэй энгийн харилцаа өрнүүлж сурахыг хүссэн үед хамгийн тустай аппликейшнуудын нэгт зүй ёсоор багтана.

  1. Babbel

Babbel нь Duolingo-ийн суралцагчдад олгодог боломжуудыг үнэ төлбөртэйгөөр санал болгодог. Харин үнэгүйгээр та энэ апп-ийг ашиглан Busuu-аас илүү зүйлсийг олж авах боломжтой. Babbel нь танд 13 хэл, 40 хичээлийн материалыг үзэх эрх өгдөг. Анхан шатны хичээлүүд нь их сайн сургалтын системтэй ба тус бүрд санал болгодог багцууд нь шинэ хэл сурагчдад тун нэмэртэй байдаг байна. Хичээлүүд нь ихэвчлэн суурь үгүүдийг зурагтай хослуулан заадаг.

  1. Rype

Хэл сурах апп-уудын жагсаалтад Rype зайлшгүй байх шаардлагатай. Rype нь бусад апп болон вебсайтуудаас шал өөр. Бусад апп-ууд нь бие даан суралцахад чиглэсэн байдаг бол Rype нь хүнтэй тулж харилцахад дөхөмтэй. Төлбөрийн хэсгийг ашиглан та өмнө нь тухайн хүнийг бүрэн шалгасан төрөлх хэлтэй хүмүүстэй холбогдох боломжтой. Мөн хязгааргүйгээр 1-1 харьцах боломжтой болох ба хичээл тус бүр дээр өөрийн кредит картаа бэлдэх шаардлагагүй.

Эдгээр хэл сурах апп-ууд нь бүгд өөрсдийн гэсэн онцлогтой ба тус бүрдээ сурах өөр арга барилуудыг санал болгохын зэрэгцээ ялгаатай үнийн саналтай байдаг. Бид энэхүү жагсаалт танд өөрийн сонголтоо хийхэд багагүй нэмэр болно гэж найдаж байна. Та сурч эхлэх үедээ өөрийн зорилго, ямар сурах арга барил танд илүү тохирохыг дахин нэг санаарай.

Танд уншигчдадаа санал болгох өөр хэрэглэдэг апп-ууд бий юу? Тийм бол өөрийн туршлагаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх