Шортыг хэрхэн загварлаг өмсөх вэ ?

ХАМГИЙН ГОЛ НЬ УРТ

Шуудхан хэлэхэд хэрэв та зааланд сагс тоглох гээгүй л бол шортныхоо уртыг дараах зурган дээр байгаагаас хэтрүүлээд хэрэггүй.  

ШОРТ + ЖИЙНСЭН ЦАМЦ

Шортон дээр заавал богионо ханцуйтай цамц юмуу пудволк өмсөх албагүй гэдгийг сана.

ХЭЭГ ТӨГС ХОСЛУУЛАХ НЬ  

Хээтэй хувцас өмсөхөд хамгийн төгс зохицох улирал бол мэдээж зун. Магадгүй наргил модны хээтэй өмд танд хэтрүүлэгтэй санагддаг байгаа бол шортний хувьд энэ нь зуныг чимэх гол зүйлсийн нэг гэдэгтэй санал нийлэх байх. Хэрэв та хээтэй шорт өмсөхөөр шийдсэн бол дээгүүрээ аль болох хээгүй , цулгуй өнгийн хувцас сонгож өмсөөрэй.

КАРГО ШОРТНЫ ҮЕ ЭРГЭН ИРЛЭЭ 

Карго шортыг нэг хэсэг загвар сонирхогчдын хувьд яагаад ч байж болохгүй зүйл хэмээн үзэцгээдэг байсан бол энэ зун эргээд трэнд болсон гэдгийг санд сануулья. Virgil Abloh -ийн урласан Off-white ийн дараах карго шорт ямар ч төрлйн хувцаслалтан дээр гайхалтай зохицохоор харагдахгүй байна гэж үү ?

АЛБАН хувцаслалтанд зориулсан БРЮКЭН шорт. 

Зуны улиралд ажилдаа явахдаа өмд өсөхөд хэтэрхий халуудаад байгаа бол яагаад богино өмсгөлтэй брюкэн шорт өмсөж болохгүй гэж. Цулгуй өнгийн брюкэн шортыг зөвхөн албан хувцаслалтанд ч гэлтгүй чөлөөт хувцастай зохицуулан минимал дүр төрхийг бий болгон өмсөхөд ч сайхан харагддаг.

БЭЛТГЭЛИЙН ШОРТ

Жим-д бэлтгэл хийхдээ аль эсвэл гүйхдээ хүртэл загварлаг байдлаа алдмааргүй байгаа бол биед эвтэйхэн тод өнгийн бэлтгэлийн шортыг сонгоорой.

ТОД цэнхэр өнгө 

Энэ бол таны хувцасны  шүгээнд заавал байх ёстой шортнуудын нэг. Ямар я төрлийн хувцаслалттай гайхалтай зохицдог цөөхөн хэдэн шортнуудын нэг бол энэ. Хэрэв танд энэ шорт байхгүй бол даруйхан худалдаж аваарай гэж зөвлөе.  

ХОЛИМОГ ЗАГВАР

Танд зайлшгүй байх ёстой өөр нэгэн шорт бол энэ юм. Далайн эрэг  , зуны задгай үзэшлэг , өдрийн хоол , зугаалга гээд аль ч үед тохирох энэхүү усны шорт болон хурдан хатдаг шортны холимог загвар нь шортнууд дундаа хамгийн эвтэйхэн бөгөөд , үзэмжтэй нь юм.

ХҮРЭМ + ШОРТ = ЗУНЫ ГАНГАРАА

Та магадгүй хүрэм дээр шорт өмсөнө гэдэг байж болошгүй зүйл гэж бодож байж магадгүй гэвч зөв зохицуулвал таныг загварлаг нэгэн гэдгийг батлах гол төрх ч байж болох юм. Мэдээж энгийн нэг хар хөх хослолын пиджакийг шорттой хослуулж болохгүй. Аль болох цайвар өнгөэй , хөнгөн материалтай хүрэмийг цулгуй өнгийн юм уу доорх зурган дээрх шиг загварлаг хээтэй шорттой хослуулан өмсөж болно.

ЭНГИЙН + ЭВТЭЙХЭН  

Доор зурган дээрх төрх бол энэ жилийн далайн эргийн хувцаслалтын гол төрх юм. Энгийн бөгөөд эвтэйхэн.

ЖИЙНСЭН ШОРТ 

Хэрэв та 2000 иад оны эхэн үеийн хип хоп сонирхогчдийн нэг хэвээрээ үүрд үлдэх гээгүй л юм бол томдсон жийнсэн шортнуудаа яг одоо гаргаж хая. Үнэхээр жийнсэн шортыг  өмсмөөр байгаа бол яаж өмсөх ёстой г дараах зурган дэрээс хар. Мөн нэмж дуулгахад жийнсэн шортыг өнгө дагуу хүрэмтэй хослуулан өмсөхөд ч мөн давгүй харагддаг шүү.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх