Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Хиймэл оюун ухааны хөгжил нэг бодлын биширмээр хэдий ч нөгөө талаар айдас төрүүлэм. Ирээдүйд энэ хоёрын аль нь давамгайлсанч гэсэн  хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн эдийн засагт том нөлөө үзүүлэх нь ойлгомжтой болсон. PwC ийн тооцоолж буйгаар хиймэл оюун ухаан 2030 он гэхэд дэлхийн ДНБ-д 15,3 триллион долларыг бий болгох аж. Энэ бол бусад технологийн бусад салбаруудтай харьцуулахад том тоо юм. Энэ том зах зээлийн гол хэсгийг ямар компаниуд бүрдүүлэхийг CB Insight-аас гаргасан хамгийн ирээдүйтэй 100 хиймэл оюун ухааны стартапуудын жагсаалтаас харж болохоор байна//.Эдгээр компаниудыг CB insights 1000 гаруй оролцогчдоос  хөрөнгө оруулагчдын чанар болон эрч хүч гэх мэт хүчин зүйлүүд дээр тулгуурлан Mозайкийн алгоритмыг ашиглан шалгаруулжээ. Жагсаалтад орсон компаниуд дундаас Хятадын Bytedance нийт 3,1 тэрбум ам.доллар хөрөнгө оруулагчдаас босгосноороо жагсаалтыг тэргүүлж байгаа хэдий ч энэ жагсаалтын 76 нь АНУ-д бүртгэлтэй стартапууд юм байна

 

 

Эх сурвалж: WeForum

Сэтгэгдэл үлдээх