Энгийн хүмүүсийг амжилттай CEO болгоход нөлөөлдөг хамгийн гол чанар.

Энгийн хүмүүсийг амжилттай CEO болгоход нөлөөлдөг хамгийн гол чанар.

Амжилттай гүйцэтгэх удирдлагын талаар хүмүүсийн дунд оршдог нэг буруу ойлголт байдаг. Тэр бол мундаг CEO байхын тулд супер хүн шиг ухаантай аль эсвэл хамгийн шилдэг гэсэн сургуулиудыг төгссөн байх ёстой гэсэн ойлголт юм. Харин “CEO next door” номын зохиолчид болох Elena Botelho болон Kim Powell нарын үзэж буйгаар цэвэрлэгч, зөөгч туслах гэх мэт энгийн ажлуудаас ажлын гараагаа эхлэн амжилттай гүйцэтгэх захирал болсон тохиолдлууд цөөнгүй байдаг тул бүх зүйлийг боловсрол аль эсвэл төрөлхийн суутан байхтай холбож үзэж болохгүй аж. 

Botelho , Powell нар нийт 2600 удирдагчдаас судалгаа аван , шинжилсний үндсэнд амжилттай гүйцэтгэх захирал болоход хамгийн их нөлөөлдөг дөрвөн онцлог шинж чанар байгааг илрүүлжээ. Эдгээр чанарууд нь хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэр гаргах чадвар , нөлөөлөл үзүүлж чаддаг байх , итгэл даах найдвартай байдал болон зоригтойгоор нөхцөл байдалд дасан зохицох чадварууд аж. Судлаачдын үзэж байгаагаар дээрх дөрвөн чанараас хамгийн чухал нь илтгэл даах найдвартай байдал гэнэ, учир нь энэ чанарыг агуулсан хүмүүс тогтмол ажлын үр дүн гаргах чадалтай гэдгийг илэрхийлдэгтэй холбоотой гэнэ. 

Cудлаачдын үзэж буйгаар итгэл даасан /reliable/,  гүйцэтгэх захирлууд бусадтай харьцуулахад 15 дахин илүү өндөр гүйцэтгэлтэй ажилладаг ба өндөр албан тушаалд томилогдох магадлал нь бусдаас хоёр дахин илүү байдаг байна. Мөн найдвар даасан, итгэлтэй /reliable/удирдагчид ажлаа өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай гэсэн хүлээлтийг хамтран ажиллагсад , удирдлагууд болон хэрэглэгчиддээ бий болгож чаддаг гэнэ. 

Байнга тогтмол үр дүнг бий болгож чаддаг найдвартай гүйцэтгэх захирлын жишээнүүдийн нэг бол Virgin Australia-ийн CEO Brett Godfrey юм. Тэрээр Австралид Virgin-ий салбар авиа компанийг байгуулан , удирдах болсон учир нь Godfrey ажлын сахилга бат болон тогтмол үр дүн гаргах чадвараараа Virgin компаний үүсгэн байгуулагч , тэрбумтан Ричард Брэнсонд эерэг сэтгэгдэл төрүүлж чадсантай холбоотойг хожим нь Ричард өөрийнхөө намтар болох “Finding My Virginity” номонд дурдсан байдаг. 

Ричард түүний талаар бас дурдсан өөр нэгэн зүйл бол Godfrey –оос бизнес төлөвлөгөөний нарийн стратегиудын задаргааг явуулахыг асуухад, ердөө маргааш өглөө гэхэд л бүх зүйлс Ричардруу дэлгэрэнгүй байдлаараа илгээгдсэн байдаг байсан гэнэ. Үүнээс түүний хийж буй ажилдаа хэрхэн нухацтай хандаж , бусдын итгэлийг дааж чаддаг удирдагч гэдэг нь харагдаж байгаа юм. 

Мөн энэхүү жишээтэй холбогдуулан судлаачдын хэлж буй нэг зүйл бол найдвартай , итгэл даахуйц байдалд хүрэх цорын ганц арга бол шаргуу хичээл , зүтгэл юм гэжээ. Үүнийг бий болгосноор таны эргэн тойрон дахь бусад хүмүүс таны ажлаа гүйцэтгэж чадах найдвартай байдалд тань итгэж удирдах түвшинд очиход тань дэмжиж эхэлдэг байна. 

Эх сурвалж: CNBC

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх