ЭРЧҮҮДИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГООР ХИЙЖ БОЛОХ БОЛОН БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

ЭРЧҮҮДИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГООР ХИЙЖ БОЛОХ БОЛОН БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

     

Зарим нэгэнд нь эрчүүдийн загварын шоу гэхээр бизнес шиг санагддаг байх, тод гэрэлтүүлэгтэй тайз, төрөл бүрийн салбарынхны уулзалт мөн үдэшлэг, шарталт гээд л…

Та PR-ийн босс эсвэл загвар зохион бүтээгчийн найз байлаа ч, танд бид Загварын 7 хоногийн үеэр хийж болох болон болохгүй зүйлсийн талаар жагсаалт гаргаж өгөхөөр бэлдлээ. David Gandy-тай зураг даруулж болох эсэхийг асууж чадахгүй шоуг комьпютерээсээ үзээд суулгүй очоод үз. Оролцохоос гадна та өөрийн амьдралыг яагаад загварын долоо хоног шиг байлгаж болохгүй гэж? Дараа нь ярихад дурсгалтай бас өөртөө итгэлтэй шүү дээ.

БОЛНО: ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦ

Шинээр гарч ирж буй загвар зохион бүтээгчээс авахуулаад томоохон блог хөтлөгчидтэй хөгжилтэй зураг даруул, загварын долоо хоног чухал хүмүүстэй холбоо барих боломжийг нээж өгдөг газар тиймээс их зантай байхаа болиод аль болох чөлөөтэй, өөрийнхөөрөө байгаарай. Бидний ертөнц жижиг шүү дээ. Тиймээс та хэн нэгнийг үл тоосон бол хариу цохилт нь том ч байж болно. Зөв үйлдэл хийх нь хичээл зүтгэл шаарддаг юм шүү.

Энэхүү дүрэм нь үүдэн дээр зогсдог харуулд хүртэл адил, тэгш үйлчилнэ шүү. Тэднийг өөртөө тат, тэгээд танд тасалбаргүйгээр орох боломж гарах ч юм билүү.

БОЛОХГҮЙ: ШОУН ДЭЭРХ НАРНЫ ШИЛ

Та эхний эгнээнд сууж байгаа ч гэсэн, та ямар нэгэн олонд танигдаагүй эрчүүдийн хувцаслалтын сэтгүүлийн редактор ч гэсэн, энэ таны шоу ч гэсэн.

Нарны шилний үндсэн зориулалт нь нүдийг нарнаас хол байлгах юм. Та яаж ч хичээсэн Keith Richards шиг харагдахгүй, харин Zoolander киноны Mugatu шиг харагдах болно. Тиймээс Ray-Bans тайлж хаяад тэгээд дотор тасалгааны сүүдэрлэлтийг шоу зохион байгуулагчдад даатга.

mugatu

БОЛНО: ИДЭХ

Энэ магадгүй амархан сонсогдож байж болох юм, гэхдээ энэ бодсоноос чинь хэцүү зүйл. Загварын долоо хоног дээр магадгүй их хэмжээний үнэгүй зүйлүүд байж болох юм гэвч түрстэй шарсан талх нь нүдэнд бараг үл үзэгдэх бага порцтой байдаг ч хажуугаар өнгөрөх хүрэмний хормойн хийсэлтэд амархан өртдөг.

Заримдаа шаагилдаан дунд хаана идэх юм байгаагаа тэр чигээр нь мартчихдаг. Тиймээс оргилуун дарсаа ууж эхлэхээсээ өмнө, их хэмжээний порцтой хоол байсан ч идэж болно. Хамгийн гол нь идэхдээ болгоомжтой байж, тохируулан идээрэй. Учир нь жинс нь дээр будаг цацсан нь аятайхан харагдахаас биш бөөлжис биш шүү.

БОЛОХГҮЙ: ХЭТЭРХИЙ ГАЛЗУУ ХУВЦАСЛАХ

Хүн болгон таны зургийг аваад байх нь та ганц сайхан хувцасласан байгаагийнх биш. Хээтэй эсвэл зорилготойгоор содон хувцас өмсөхөд ямар ч буруу байхгүй, гэхдээ нэгэн зэрэг тогосоор бүрэх шиг давхарлаж өмсөх дээрээ тулвал шууд больсон нь дээр.

Гудамжны загварын зурагчид бусад хүмүүс ямар нэгэн юмтай зүйрлэхээр зураг дарах нь хэрэгтэй байдаг. Тиймээс та өмссөн зүйлдээ тухтай хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх ёстой.

fashionweekoutfits

БОЛОХГҮЙ: ХОСЛОЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ӨМСӨХ

Бүрэн хэмжээний хослол /цамц, костюм, брюк, жилетка г.м/ нь эрчүүдийн хувцаслалтын загварыг эзэрхийлж байсан гэхдээ одоо энэ хандлага устаж байна. Бага зэрэг дэгжин байхын тулд хослолоос илүүтэй зангиа, жинс болон цагаан өнгийн спорт гутал нь одоогийн эрчүүдийн хувцаслалтын ертөнцөд ноёрхож байна. David Gandy хүртэл энэ хэв маягийг дагаж байна.

Энэхүү хувцаслалтын түүх нь гэвэл Дэлхийн 2-р дайнтай холбоотой. Тэр үед Америкийн хүргэлтийн залуу Зүүн болон баруун бүсийн чимэг болох бар болон бүргэдийг харуулсан хатгамлаар хийсэн хүрэм захиалжээ. Энэ нь энгийн хувцас дээр чимэг оруулах хялбар арга юм, дахин давтагдашгүй хачин жигтэй үүсэл, зөвхөн өөрийн тань мэдэх сонирхолтой бэлгэ тэмдэг гээд танд үргэлж ярих зүйл олдох болно.

БОЛНО: ЗӨӨВРИЙН ЦЭНЭГЛЭГЧ АВЧ ЯВ

Шоуны хамгийн сайхан хувцаслалттай хүнээр тодроод таалагдсан сэтгэгдлүүд цахим хэрэгслээр цуварч орж ирэхээс сайхан зүйл гэж хаана байна аа? Загварын долоо хоногийн илэрхийллээр, энэ бол ОРГИЛ.

Гэхдээ, таны цэнэг интернетийн хэрэгслүүд хэт ашигласнаас хурдан дуусч болох юм. Тиймээс та эргэн тойрондоо болж байгаа зүйлсээс хоцрохгүйн тулд, зөөврийн цэнэглэгч цүнхэндээ хийчихсэн байхад үнэхээр тус болно. Starbucks-д булангийн залгуур бараадаж сууснаас л дээр шүү дээ.

phonecharger

БОЛОХГҮЙ: ХАМТ ЗУРАГ ДАРУУЛАХЫГ АСУУХ

Замд тааралдсан бүх алдартай хүмүүсээс цуг зураг даруулахыг асуух нь таныг шууд шинэ хүн болохыг илтгэнэ.

Шүтэн биширч суухын оронд алдартай загвар өмсөгч эсвэл жүжигчинтэй харилцан яриа эхлүүлээд хаа нэгтэйгээс хэн нэгэн утсаар биш зураг дарсан байх нь өөрийнхөө зургийг утсаараа авснаас л дээр шүү.

БОЛНО: ШҮХЭР АВЧ ЯВ

Та дээд зэрэглэлийн зочин биш л бол (та өөрийгөө google-дэж байхын оронд яагаад энийг уншаад сууж байдаг билээ?) гадаа дугаарлаж зогсоно. Хавар, зуны улирал байлаа ч гэсэн цаг агаар тааварлахын аргагүй байдаг.

Шүхэрээ хувцаслалттайгаа зохицуулаарай! Үргэлж цаг агаарын мэдээ харж бай, яагаад гэвэл бороонд норсон илгэн хувцас нь үхэлтэй нүүр тулсанаас долоон дор зүйл шүү.

mapleumbrella

БОЛОХГҮЙ: АВАРГА ТОМ ЗҮЙЛ ТОЛГОЙНДОО ӨМСӨХ

Таны ард суух хүмүүсийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Таны Lock & Co. магадгүй сайхан харагдаж болох юм, гэхдээ таны ард сууж байгаа хамтрагчид чинь тайзан дээр юу болж байгааг харах гэтэл таны толгойн дээрх юм замд нь тээглээд байвал тийм ч дуртай байхгүй л болов уу.

Суух үедээ толгойн-доо зүүсэн хэрэглэлээ тайлаад тавь тэгээд гэрэл астал үүнийгээ битгий зүү. Таны ухаалаг утас ч ялгаагүй – урд сууж байгаа хүнээс болоод бүрэлзсэн зураг авбал хэцүү шүү дээ.

БОЛНО: ЦҮНХТЭЙ ЯВ

Энэ нь ганц гоёл чимэглэлийн үүрэгтэй биш, цүнх бол танд хэрэгтэй зүйлсийг нэг дор бөөгнөрүүлэх тохиромжтой хэрэглэл. Ядаж л төрөл бүрийн нэрийн хуудас цуглуулаад алхахгүй шүү дээ.

Таны цүнх гөлийсөн толигор мөн өмсөж байгаа хувцастай тань зохицох ёстойг анхаараарай. Жишээлбэл: Дэгжин арьсан цүнх нь ухаалаг төрлийн хувцаслалтад, савхин үүргэвч нь энгийн өдөр тутмын загварыг төгс илэрхийлнэ.

Та энэ улиралтай хөл нийлүүлэн алхаж байна уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл энд дутуу орхисон байна уу?

fashionweekbags

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх