ЭРЧҮҮДИЙН ЗАНГИА, СОРОЧИКОО ХОСЛУУЛАХ ХӨТӨЧ

ЭРЧҮҮДИЙН ЗАНГИА, СРОЧИКОО ХОСЛУУЛАХ ХӨТӨЧ

“Сонголтуудын зөрчилдөөн” гэх үзэгдэл нь танд хэтэрхий олон сонголтууд бий болж, яахаа мэдэхгүй байдалд оруулан эцэст нь маш аймшигтай (эсвэл ямар ч сонголт хийлгүй) сонголт хийхэд хүргэдэг.

Энэ үзэгдэл нь эрчүүд срочик, зангиагаа хэрхэн зөв хослуулах дээр тодорхой илэрдэг байна. Та ямар ч оффист очоод эргэн тойрноо хальт ажиглахад л энэ бүхэн үнэн гэдэг нь батлагдах болно. Бүх эрчүүд энэ тал дээр ямар ч мэдрэмжгүй байх нь боломжтой зүйл үү? эсвэл тэд зүгээр сонголтоо хийж чадахгүй болохоор шантарсан уу?

Та бидний өмнө нь бэлтгэн хүргэж байсан Цамц болон зангиагаа хэрхэн хослуулах вэ? нийтлэлээс ерөнхий мэдээлэл авсан байх. Тэгвэл өнөөдөр бид хээтэй, хээгүй срочик, зангиануудын хослолыг хэрхэн бий болгох талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөөнүүдийг хүргэхээр шийдлээ.

“ӨНГӨНИЙ ТОЙРОГ”

Өнгийг зохицуулан хослуулан өмсөнө гэдэг хамгийн загварлаг харагддаг эрчүүдэд хүртэл тулгардаг асуудал юм шүү. Гэхдээ, та ажил дээрээ уйтгартай, үргэлж нэг хэвийн харагдуулахыг хүсэхгүй л байвал өнгө хослуулалтын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Доор зурагт харуулсан “Өнгөний тойрог” нь бүх төрлийн өнгүүдийн ерөнхий төлөөлөлийг багтаасан ба хамгийн чухал нь ижил төстэй, харилцан бие биенээ нөхдөг мөн эсрэг өнгөнүүдийг нь ч энэ тойргоос хараад мэдэж чаддагаараа онцлогтой. Та ч мөн уг тойргоосг өнгүүдийг эсрэг, уусалттайгаар нь, аль нь алинтай илүү сайхан зохицдогийг хараад авахад илүүдэхгүй байх. Одоо танд хэрхэн өнгөө харах бяцхан зааврыг хүргэе.

Ижил төстэй өнгүүд зэрэгцээ оршдог: Өнгүүд хоорондоо ойрхон байвал нэг үндсэн өнгийн уусалт гэсэн үг. Та өөрт таалагдсан нэг өнгийг сонгон түүнийхээ хажууд ойр байгаа өнгүүдийг хувцаслалтынхаа нэмэлт чимэглэлийн өнгө болгон сонгоорой.

Харилцан бие биенээ нөхдөг өнгөнүүд бие биенийхээ эсрэг талд байдаг: Энэ өнгүүдийг зохицуулж өмсөхөд хамгийн хэцүү байдаг. Тэд “харилцан бие биенээ нөхдөг” ч тэдний хамгийн хүчтэй өнгүүдийг ашиглавал тийм ч сайхан харагдахгүй.

Эсрэг өнгөнүүд 3 өнгө алгасаад байдаг: Энэ төрлийн өнгөнүүдийг хослуулахдаа нэг хувцас нь бараан байх ёстой. Жишээлбэл: хар хөх, улаан

 

ӨНГӨ ХОСЛУУЛАХ ЗААВАР

Сорочик, зангианы хослол дээр харилцан бие биенээ нөхдөг өнгүүдээс илүүтэйгээр эсрэг өнгөнүүдийг хослуулбал зүгээр байдаг. Жишээлбэл, усан цэнхэр өнгөтэй сорочикийг улаан хүрэн өнгөтэй зангиа, хар хөх хослолтой өмсөх нь бүх эрчүүдэд тохирдог сайхан хувцаслалт юм.

Харилцан бие биенээ нөхдөг өнгүүдийг сонгохоор шийдсэн бол гол нууц нь олон төрлийн өнгийн сүүдрийг бүрдүүлэх юм. Цайвар цэнхэр срочикийг гүн улбар шар зангиатай гэх мэт. Мэдээж хүн болгонд байгалиас заяасан мэдрэмж байдаг, эрчүүдийн хувьд энэ нь зангиа үргэлж цамцны өнгөөс бараан байх ёстой гэдэг ойлголтыг хэлж болно.

Мэдээж, хамгийн амар бөгөөд хурдан арга бол тод өнгөтэй эсвэл хээтэй  зангиаг цэвэрхэн, цагаан сорочиктой хослуулах юм. Гэхдээ үргэлж цагаан срочик өмсөөд байвал уйтгартай шүү дээ. Яаж “Хөгжилтэй”, “Сонирхолтой” болгох вэ? Өнгүүдийг хооронд нь туршаад үз! Тэгээд аль нь алинтайгаа сайн зохицдог болон зохицдоггүй болохыг мэдэж авна. Сүүлдээ та өөрийн “БРЭНД” өнгөний хослолтой болж нэг л мэдэхэд түүнийгээ өдөр тутамдаа өмсдөг болчихсон байна шүү.

       

ЗАНГИАНЫ СОНГОЛТ

Орчин үед хурим ч юмуу ямар нэгэн арга хэмжээн дээр л хүмүүс дэгжин хувцаслаж, хүмүүс хамгийн түрүүнд таны зангиаг анзаарах болно. Тиймээс, үүнд анхаарлаа хандуулж чанар сайтайг сонгох шаардлагатай болно. Мэдээж, ингэлээ гээд заавал үнэтэйг ав гэсэн үг биш, бас чанартай л бол мэдрэмжгүй байсан ч болно гэсэн үг бас биш.

Хэмжээ бол бас анхаарах нэг зүйл. Ерөнхийдөө зангианы өргөн таны хослолын 2 захын эргүүлгийн дунд үлдэх өргөнтэй таарч байх ёстой (ингэснээр мөн таны биеийг сайхан харагдуулах болно). Мөн зангианы зангилаа нь таны толгойгоор багтдаг ба сорочикны заханд таардаг байх ёстой.

Харин материалыг нь сонгохдоо та хаашаа юунд явах гэж байгаагаас хамаарна. Бага зэргийн гялалзсан торгон зангиа нь бизнес, ажил хэргийн уулзалтад тохиромжтой байдаг бол арай чанартай материалууд болох ноосон даавуун материалтай зангиа нь ухаалаг имиджэд тохирдог тул бизнес-энгийн уулзалт, хуралд өмсвөл тохиромжтой. Зангианы ертөнцийн хамгийн бага, сахилгагүй дүү гэгдэх нэхмэл зангиа нь өөх ч биш булчирхай ч биш төрөлд хамаарагдана. Энэхүү зангиа нь таны ямар төрлийн хувцас өмссөн байгаагаас шууд хамаарч сайхан эсвэл муухай харагдах нь тодорхойлогдоно. Гэхдээ чамин, цэвэрхэн даруу хослол эсвэл ноосон цамц дээр өмсвөл илүү тохиромжтой.

 

ЦУЛГУЙ ЦАГААН ӨНГИЙН СОРОЧИКТОЙ ЮУ ХОСЛУУЛЖ ӨМСӨХ ВЭ?

Цэвэрхэн даавуун сорочик нь эрчүүдийн шүүгээний ажил хэрэгч хувцасны гол түлхүүр. Ерөнхийдөө, эр хүн бүр гурван төрлийн өнгөтэй сорочикыг шүүгээндээ байлгах ёстой: Цагаан, Усан цэнхэр, Ягаан.

Одоо эдгээр үндсэн өнгийн сорочикууд дээр тус бүрт нь тохирох зангиануудыг танилцуулъя.

Цагаан сорочик нь илүү олон төрлийн зориулалтруу хөрвөх чадвартай ба хар даавуун зангиа ба хөндлөн судалтай, дөрвөлжин хээтэй эсвэл сүлжмэл төрлийн зангианууд илүү тохирно.

БҮДЭГ ЦЭНХЭР ӨНГИЙН СОРОЧИКТОЙ ЮУ ХОСЛУУЛЖ ӨМСӨХ ВЭ?

Цэнхэр, ягаан өнгийн сорочикнууд нь таныг өнгүүдийг хэрхэн сайхан зохицуулж өмсөж чаддагийг харуулах боломж олгодог. Дээр дурдсан өнгө, хэмжээ, материалын стандарт дүрмүүд адил үйлчлэх ба цайвар цэнхэр өнгийн сорочик нь цайвар өнгийн хээтэй эсвэл сайн чанарын бүтэцтэй зангиатай хосолдог.

Улбар шаргал өнгө нь усан цэнхэртэй харилцан бие биенээ нөхдөг өнгө, тиймээс онгоцны үйлчлэгч гэж андууруулахгүйн тулд бараандуу улбар шаргал өнгийг сонго. Шар болон улаан өнгө нь хоёулаа эсрэг өнгөнүүд, тиймээс улаан хүрэн, ягаан эсвэл гич шар өнгөтэй зангиануудтай сайхан зохицно.

Ногоон өнгө нь цэнхэр өнгөтэй ижил төстэйд дөхөж очдог. Тиймээс хар ногоон өнгийн зангиа зүүснээр та хичээгээгүй мөртлөө дэгжин харагдах болно.

ЦАЙВАР ЯГААН ӨНГИЙН СОРОЧИКТОЙ ЮУ ХОСЛУУЛЖ ӨМСӨХ ВЭ?

Энэ улирлын голлох трэнд өнгөөр тодроод буй ягаан өнгөний ижил төстэй өнгөнд ягаавтар цэнхэр эсвэл хөх ягаан орно. Энэ өнгөнүүдийн бараан, тодын алийг ч сонгоход танд буруудах зүйл огтхон ч гарахгүй.

Бордуу ногоон өнгө бол таныг оффистоо бусдаас ялгаран онцгойруулж харагдуулах хамгийн зөв сонголт.

Харин цэнхэр өнгө бол эсрэг тэс өнгөнд орох ба энгийн эсвэл цулгуй ч бай хар хөх зангиаг ягаан сорочиктой хослуулахад та бусдаас түрүүлж алхах болно.

СУДАЛТАЙ СОРОЧИКТОЙ АЛИЙГ НЬ ХОСЛУУЛАХ ВЭ?

Судалтай цамцыг хослуулснаар тоглоомыг улам сонирхолтой болгож байна. Өнгө, хэмжээ, материалын стандарт дүрмүүд үүн дээр мөн адил үйлчилнэ, гэхдээ ямар цамц тохирч байна гэдэгтээ биш ямар зангиа тохирох нь гол байдгаараа онцлог.

Үүнийг зохицуулах хамгийн сайн арга бол “ӨНГӨНИЙ ТОЙРОГ”-ийн эсрэг талд байгаа өнгийг сонгох явдал юм. Гэхдээ та хээгээр дагнан хослуулахаар шийдсэн бол нэг дүрэм бий: Үргэлж янз бүрийн хэмжээтэй хээг байлга.

Таны бодож байгаагаас ч илүү хээнүүд бусад хээнүүдтэйгээ үнэхээр сайхан зохицдог, хэрвээ тэд ижил хэмжээтэй л биш бол шүү дээ. Жишээлбэл, нарийхан хээтэй сорочик нь том өргөн хээтэй зангиатай зохицдог.

Бас нэгэн сайхан зөвлөгөө бол хослуулж буй хээнүүдийн зүг чигийг өөр байлгах. Жишээлбэл, босоо хээтэй сорочик нь хэвтээ эсвэл диагноль хээтэй зангиатай зохицож зөв төрхийг бүрдүүлдэг.

Илүү дэгжин төрхийг хүсч байвал, жижиг бөөрөнхий хээ, эрээн алаг хээнүүд эсвэл геометрийн дүрсүүд байж болно.

Энгийн эсвэл хээтэйг сонгосон аль нь ч бай сорочикны судалныхаа өнгийг эхлэн сонгож түүнийгээ зангианыхаа өнгөтэй хослуулж чадвал сайхан харагдах төдийгүй таныг нарийн, деталь зүйлд ч анхаарлаа хандуулдаг эр хүн мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

ШОО ХЭЭТЭЙ СОРОЧИКТОЙ АЛИЙГ НЬ ХОСЛУУЛАХ ВЭ?

Дөрвөлжин хээтэй цамцтай хөндлөн судалтай зангиаг хослуулахад болох юм биш үү? гэж та бодож байна уу? Тэгвэл энэ цамц дээр энэ дүрэм огт ажиллахгүй. Хэтэрхий эрээн бас хөдөөний маягийн харагдах аюултай. Судалтай цамц бол жижиг эсвэл том шоотой сорочиктой хослуулах боломжтой.

Харин дөрвөлжин шоотой сорочикны хувьд өөрийн шооны хэмжээнээс аль болох жижиг хээтэй зангиа илүү хурц харагддаг.

Жижиг шоотой сорочик нь илүү олон хээтэй хосолдог, уламжлалт цамц. Хамгийн чухал нь зангианы хээ болон өнгөн дээр анхаарах юм. аль болох төстэй буюу ууссан сүүдэртэй зангиаг сонго. Жишээ нь хар хөх зангиа нь цайвар цэнхэр болон ягаан шоотой цамцтай сайхан зохицно.

Хэрвээ том шоон хээтэй сорочик бол шоон судлынх нь өнгөтэй төстэй бол тохиромжтой. Мөн алаг бөмбөлөгтэй зангиатай хослуулахаар шийдвэл уг бөмбөлгийн өнгө нь үндсэн шооны хээтэй адилхан бол тохиромжтой.

ЗУЗААН МАТЕРИАЛТАЙ СОРОЧИКТОЙ АЛИЙГ НЬ ХОСЛУУЛАХ ВЭ?

Сүүлийн жилүүдэд олон компаниуд хэт албан хувцаснуудаас заримыг хасан ажлын хувцсанд шинэ төрхийг нэмэх сул орон зай гарч байна.

“Би өөрийн бизнесийг өөрийн имиджтэйгээр илэрхийлдэг” гэх тодотгол ТРЭНД болоод байна, гэхдээ энэ эрх чөлөөнд ч гэсэн өөрийн дүрэмтэй. Ялангуяа зангианы хэсэг дээр.

“Мэдрэмжтэй” цамцанд “Мэдрэмжтэй” зангиа л тохирно. Мэдээж өнгийн дүрмүүд байрандаа байх боловч торго болон гялалзсан материалаас хол байгаарай. Уламжлалт бус цамцыг уламжлалт зангиатай хослуулах нь салангид харагдуулах учир Сүлжмэл эсвэл ноосон зангиа нь боломжийн сонголт болох бөгөөд цэргийн өнгөтэй сүлжмэл зангиа дажгүй сонголт болно.

Зотон даавуун цамцны хувьд зангиандаа огцом өөрчлөлтийг гарга. Хөнгөн цамц ба хүнд зангианы хослол нь ихэвчлэн тохиромжгүй харагддаг.  Тийм учраас хүзүүнд уягддаг юмны оронд “хөнгөн” зангиаг ашигла.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх