Эрчүүдийн хаврын улиралд хувцаслалтдаа гаргадаг хамгийн түгээмэд алдаанууд ба үүнийг хэрхэн засах тухай.

Эрчүүдийн хаврын улиралд хувцаслалтдаа гаргадаг хамгийн түгээмэд алдаанууд ба үүнийг хэрхэн засах тухай.

Улирлуудаас хамаарч зөвхөн тухайн улиралд зориулсан загварын трэндүүд гардаг. Харин хаврын улирал шилжилт хөдөлгөөн хийхэд хамгийн төвөгтэй нь. Зун цаг айсуй гэхээр өвлийн улирал хараахан дуусаагүй байдаг. Зун, өвөл хоёрын хооронд гацчихсан, аль талруугаа орох нь тухайн өдрийн тэнгэр л мэдэх асуудал болдог улирал яах аргагүй мөн. Өчигдөр л гэхэд цас бороо холилдон орлоо шүү дээ.

Гэсэн хэдийч завсрын хэцүү улиралд та зөв зөвлөгөөг дагах юм бол хэнээс ч илүү сайхан харагдах боломжтой. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ зөв зохицуулах үнэтэй зөвлөгөөг хүргэх гэж байна. Тэгэхээр хаврын улиралд дэлхийн бүхий л эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг түгээмэл алдаатай танилцахад бэлэн үү? Ааааа бас бид энэ алдаагаа хэрхэн засах талаар товч зөвлөгөөг багтаасан байгаа шүү.

ХЭТЭРХИЙ ЦӨӨН ХУВЦАС ӨМСӨХ

Хүн болгоны хүсэн хүлээсэн халуун нар төөнөн гарахад Д витамынаа нөхөхийг хүссэн хүмүүс хаа саагүй дүүрэн байна. Гэхдээ нэмэх градусруугаа орж дулаарсан ч хаврын хүйтэн, зэврүүн салхийг битгий мартаарай.

Хавар болж байхад пудволк, шортондоо орно гэдэг энгийнээс хэт гажсан зүйл. “ХЭРЦГИЙ НАР” нэг бол гарж ирэн нэг бол байхгүй болчих гээд байдаг үед энэ нь тийм ч зөв сонголт биш болов уу даа.

Хэрхэн зөв өмсөх вэ?

Энэ бол таны хаврын амралт биш, хаврын улирал шүү дээ. Хэрвээ та ямарваа нэгэн фестивальд байгаа биш л бол урт өмд, урт ханцуйтай хувцас өмсөхийг зөвлөж байна. Хавар боллоо гээд заавал үнэтэй шинэ загварын хувцас авна гэсэн үг биш. Таны ханцуйтай цамц танд зохидог ч халууцаад байна уу? Тэгвэл хувцсаа биш материалаа солих боломжтой. Зузаан ноосон эсвэл хөвөн даавуун цамцаа илүү хөнгөн загвар буюу нимгэн биед эвтэйхэн материалтайгаар солих юм.

Ийм маягаар та даруу төлөв байдлаа өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахгүйгээр хадгалж үлдэж чадах болно.

УЛИРАЛДАА ЗОХИЦООГҮЙ ХЭТЭРХИЙ ТОД ЭСВЭЛ БАРААН ӨНГӨНҮҮД

2017 оны хавар, зуны трэнд болох цайвар болон саарал бараан өнгөнүүдийг өмсөж чадах зоригтой байгаад тань баяр хүргэе, гэхдээ яг одоо цаг нь арай биш байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Та энэ трэндийг загварлагаар гаргаж чадсан ч, өөрчлөмтгий цаг агаарын байдал танд гунигтайгаар нөлөөлж магадгүй шүү.

Гэхдээ нэг бол алаг эрээн хэтэрхий тод гэгээлэг болоод эсвэл үнс, хөө шиг тэр чигээрээ хар хувцас өмсөөд хүмүүс тань луу харахад л өмнөөс тань халууцаад байгаа юм шиг мэдрэмжийг битгий төрүүлээрэй. Өөдрөг бай!

Хэрхэн зөв өмсөх вэ?

Хаврын улиралд хар хөх өнгө бол шинэ төрлийн хар өнгө л гэсэн үг. Ядаж л төвийг сахисан өнгө таныг цус сорогч шиг ширүүн харагдуулахгүй, хамгийн гол нь бүх цаг үеийн классик үндсэн элементүүдийн нэг шүү дээ.

Хэрвээ бага зэрэг аз соримоор байвал, далайчных шиг цэнхэр өнгөтэй цулгуй хүрэм, цамц эсвэл өмд таныг хаана ч сайхан харагдуулна. Хэрвээ үгүй бол, хөлийн улнаас эхлээд толгой хүртэл хах хөх өнгөөр хувцасласан ч буруудах зүйл огтхон ч үгүй. Үүнийгээ бага зэрэг цагаан өнгөтэй хослуулж болно. Мөн цаг агаарын байдал боломжийн байвал эрээн хувцастай хослол үүсгэж болох юм.

ХЭТЭРХИЙ ХУУЧИНСАГ ҮЗЭЛТЭЙ БАЙХ

Хаврын улиралд өвлийн гадуур хувцсыг ноосон цамцтай хослуулан өмсөнө гэдэг хэцүү бөгөөд өрөвдөлтэй асуудал.

Яахав зарим нэг курткыг хослуулсан хувцаслалт байж болох юм, гэхдээ өвдгөөр татсан ямар ч хувцас өмсөх нь жинхэнэ сүйрэл болно.

Хэрхэн зөв өмсөх вэ?

Олон давхарлалт нь дулааныг бий болгодог, тиймээс нимгэн олон хувцаснуудыг давхарлаж өмссөн ч таныг дулаахан байлгаж чадна. Та цаг агаарын байдалдаа зохицуулан, пудволк өмсөх эсэхээ шийдээрэй.

Жинсэн хүрэм, цэргийн ногоон захтай цамц, урт ханцуйтай энгэртээ товчтой цамц нь давхарлаад өмсөхөд тохиромжтой байдгаараа давуу талтай. Хүйтэн сэрүүний улиралд хувцсаа хэрхэн давхарлаж өмсөх вэ? нийтлэлээс та дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

ЗОХИЦООГҮЙ ГУТАЛ

Хаврын улиралд эрчүүд ямар нэгэн байдлаар 2-оос дээш удаа буруу гутлаа сонгон өмсөх нь элбэг. Нэг бол хөл ил гаргасан сандаль (далайн эргээс бусад газар хэрхэвч зохицохгүй) өмсөж эсвэл арьсан гутал, түрийтэй гуталд хөлөө халууцуулж явдаг.

Танд хамгийн хэрэгтэй зүйл гэвэл хэт халууцуулахгүй ба хэт задгай биш гуталнууд юм.

Хэрхэн зөв өмсөх вэ?

Зотон даавуун гутал нь арьсан гуталтай адил таны хөлний хөлсийг шингээж аван халууцуулахаас сэргийлнэ. Элгэн гутал нь өнгөлсөн гялгар гуталнаас илүү салхи нэвтэрч, амьсгалахад амар байлгадгаас гадна хурц нартай өдөр хүмүүсийн анхаарлыг татахгүй шүү дээ.

Арьс, элэг хосолсон гутал нь бороонд норвол дахиж өмсөхөөргүй болно, тиймээс олон төрлийн цацлаг цацан хамгаалж, цаг агаараа өдөр тутам шалгаж байгаарай.

ОЙМС

Шагай хэсгээ ил гаргаснаар ямар ч хувцаслалтанд зуны уур амьсгалыг оруулж өгдөг. Гэхдээ хавар энэ арай эртэднэ. Шагай хэсгээрээ даарах нь цусны эргэлтэд муугаар нөлөөлнө.

Бусад хүмүүс ажлаа тараад “зугаацаад” явж байхад та бизнес, костьюмны хар оймстойгоо хөлрөөд яваагүй байх гэж найдаж байна шүү.

Хэрхэн зөв өмсөх вэ?

Хамгийн түрүүнд цаг агаараа шалгаад халуун, нартай, хуурай уур амьсгалтай аль нь байхыг мэдэж аваарай. Та халуун өдөр өмсөх нилеон оймс өмсөхөөсөө өмнө хөлийн эвгүй үнэрт өртөхөөс сэргийлж, цаашлаад бүр цэврүүнээс сэргийлэх цацлаг түрхээрэй.

Одоо үед цаг агаар харахад зориулагдсан олон аппликейшн гарсан байна, тиймээс цаг агаарыг мэдэхэд асуудал байхгүй. Мөн мэдээж технологи шаардаагүй “арга” гэвэл нүдээ ашиглах, цонхоор хар эсвэл бүр гадаа гараад үз.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх