Эрчүүдийн 2016 оны намар өвлийн загварын чиг хандлагын тойм

Эрчүүдийн 2016 оны намар өвлийн загварын

чиг хандлагын тойм

Зун цаг хэдийнээ ард хоцрон намрын сэрүүн салхи үлээсээр хүйтэн жавартай, цас будран орж сэтгэл хөдөлгөм өвлийн улирал хаяанд иржээ. Энэ л сэрүүнийг үл хайхран хүйтэн цаг агаараас илүүтэй загварын ертөнцөд цахиур хагалан эрчүүдийн анхаарлыг татаад байгаа 2015 оны загварын шинэ чиг хандлагын талаар мэдээллийг мэргэжилтнүүд танилцуулаад байгаа билээ. Эр хүн та ч мөн энэ мэдээллээс хоцрохыг хүсэхгүй байгаа биз дээ?

  1. Нэхий

1970-аад оны эрэмгий, шийдэмгий эрчүүдийн дүр төрхийг тодорхойлж байсан үстэй нэхий, савхин хүрэм нь дахин 2015 онд намар, өвлийн хамгийн том загварын чиг хандлага болон танилцуулагдлаа.

Учир нь юунд байв?

Яагаад? Яагаад гэвэл магадгүй Coach, Britt Brands Hackett болон Burberry Prorsum гэх мэт загварын ордонууд иймэрхүү төрлийн классик хүрэмүүдийг голчлон санал болгож байгаатай холбож болох юм. Мөн навчис шарлаж, салхи ширүүсэн хүйтний улирал ирэхэд шүүгээндээ нэмэх ёстой хувцасны сонголтонд чанар хамгийн чухалд тооцогддог.

Хэрэв танд нэхий таалагдаж байвал тэрхүү нэхийг худалдан авахдаа өөрөөсөө бүү харамла. Чанартай нэг нэхий нь хэдэн зуун чанаргүй хувцаснаас хамаагүй илүү, удаан эдэлгээтэй байдгийг санаж явах хэрэгтэй!

23

  1. Туршаад үз

Ихэнх нэр хүндтэй загвар зохион бүтээгчид төрөл бүрийн хээнүүдийг гэнэт л тухайн улирлын хувцсыг онцлох гол өнгө төрх болгон гаргаж ирдэг. Харин энэ улиралд зарим дизайнерууд дүрсийн нөлөөг өдөр тутмын хувцаслалтанд тусгаж, илүү нарийн хирнээ энгийн хээнүүдийг онцолж байна.

Хэрэв та улиг болсон загварыг эвдэн, шинэ хэв загварыг бүтээхийг хүсч байвал олон төрлийн хээтэй хувцсыг бусад хувцастайгаа хослуулан өмсөж болох юм. Жишээ нь дөрвөлжин хээтэй сорочик. Дөрвөлжин хээг зөвхөн шоотой сорочик хэлбэрээр харах бус дөрвөлжин хээтэй гадуур хувцас, өмд зэрэг ч таны гангараа болж чадна гэдгийг батлан харуулаарай.

67

  1. Ногоон хувцас бий юу?

Дайны үеийн цэргийн дүрэмт хувцас нь орчин үеийн хувцас загварын үндэс суурь болдог гэдэг ч цэргийн хувцасны нөлөө энэ онд эрэгтэй хувцасны загварт онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Гэхдээ энэ улиралд товчтой ханцуй, мөрдөс зэрэг хэт цэргийн шинж чанартай нарийн ширийн хэсгүүд бус цэргийн дүрэмт хувцасны ногоон өнгө нь хамгийн чухал чиг хандлагатай байгаа юм.

Энэ жилийн загварт олив, артишок зэрэг жимсний бараан ногоон өнгөний бүхий л төрлүүд нь нарийн оёдолтой (Christophe Lemaire) болон энгийн оёдолтой (Michael Kors) гэх мэт аль ч хувцасны загварын брендэд тусгагдсан байна.

Ногоон өнгө бүх төрлийн арьсны өнгөтэй төгс зохицох бөгөөд хүйтний улиралд дулаан байдлыг илэрхийлэх өнгө болж чаддаг. Ийм төрлийн завсрын ногоон өнгөтэй хувцсыг хар, саарал, улаан хүрэн, усан цэнхэр өнгөтэй хосуулбал сайхан зохицол байх болно.

Илүү албан шинжтэй хувцаслахыг хүсвэл тансаг, ажил хэрэгч харагдахуйц маргад ногоон, нефрит ногоон өнгийг сонгох хэрэгтэй. Эр хүний таны энэхүү сонголт бусдыг амаа ангайтал гайхшруулахгүй ч тэдний харцыг сэм булаах болно гэдэгт итгэлтэй байгаарай.

83

  1. Хоолойтой цамц 

Хээнцэр, дэгжин, биед эвтэйхэн, өмсөж тайлахад ч хялбар сүлжмэл ноосон цамц эр хүн таны хувцасны шүүгээнд зайлшгүй байх хувцасны нэг яалт ч үгүй мөн.

Margaret Howell, Kris Van Assche, Kenzo болон бусад нэртэй брэндүүдийн энэ жилийн намар/өвлийн загваруудаас сонирхоход хэдхэн улирлын өмнө трэнд болж байсан битүү захтай буюу бидний хэлж заншсанаар свитер цамц моодонд дахин эргэн иржээ.

Ийм төрлийн цамц сонгохдоо нимгэн, зузаан, цулгуй, хурц тод хээтэйгээс сонголт хийгээрэй. Дээрх шинж чанартай цамцыг ямар ч хувцастай хослуулж болдог. Хүрмэн дотуур сорочкан цамцны оронд, эсвэл илүү чөлөөт байдлаар сайн чанарын ноосон өмд, жинсэн өмд, пүүзтэй хослуулан өмссөн ч та энгийн хирнээ хээнцэр, дэгжин харагдана.

roll

  1. Хээтэй сүлжмэл хувцас

Өмсөж буй цамцаараа өөрийгөө илэрхийлдэг болсон байна шүү! Эрчүүд ээ! 

Өргөн, нарийн зураас, нэхээсийг өөрийнхөөрөө шинээр илэрхийлэх цаг нэгэнт болжээ.

2015 оны загварын тайзнаа маш олон төрлийн хээ танилцуулагдсанаас зарим нь бүр илүү ухаалаг шийдэлтэй график хээнүүдийг гаргасан нь сүүлийн үеийн загварын чамин тансгийн илэрхийлэл бол маргаангүй “хээ” гэдгийн баталгаа болсон.

Энэхүү чиг хандлагаас санаа авч олон төрлийн “эффект”-ийг агуулсан төрөл бүрийн хослолын санаануудыг загварын мэргэжилтнүүд гарган танилцуулсаар байна. Загвар зохион бүтээгчдийн уран ухаанаас бүтсэн тэдгээр бүтээлээс танд хүргэж байна.

real

6. Сул өмд 

Өнгөрсөн жил залуусын дунд давлагаа болж байсан сул өмд мөн энэ улиралд давалгааг үргэлжлүүлэн давалгаалуулсаар байна. Гэхдээ бариу өмдөө яаран хаях хэрэггүй.

Oliver Spencer, Vivienne Westwood Man, E. Tautz зэрэг брэнд бүгд өмднийхөө загварыг өргөн болгож, загваруудаа танилцуулахдаа загвар өмсөгчдөө Spencer өмдний шуумгийг нугалж өмсүүлэн, дээгүүр нь юүдэнтэй пальтогоор гоёсон байсан бол Vivienne Westwood бренд загвар өмсөгдийн богинохон өмдийг үдээсгүй гуталтай хослуулан өмсүүлсэн байна. Харин E. Tautz брэнд өргөн өмд, өвдөг хүрсэн урт пиджакны хослолыг орчин үеийн загварын тайзнаа авчирчээ.

Хэрэв та сул загварын өмдийг сонгох гэж байгаа бол таны биеийн өмд хэсгийн хэмжээг дээгүүр өмсөх хувцасны хэмжээтэй тэнцвэржүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй. Эс тэгвээс богино хөлтэй мануухай шиг ч харагдаж болох юм шүү. Жишээлбэл сул өмдөн дээр бариу цамц юм уу нимгэн сүлжмэл цамц, эсвэл хоёуланг нь хослуулан өмссөн ч болно.

buf

Бидний эр хүн танд хүргэж буй дээрх хувцас загварын мэргэжилтнүүдийн санал болгосон хувцаслалтын загвар, хослол болон хүйтний улиралд заавал худалдаж авах ёстой цамц зэрэг хэрэгцээт заавар, зөвлөгөөний талаарх энэхүү товч мэдээлэл таны өөртөө тохирсон сэрүүний загварлаг, дулаан хувцаслалтанд бага ч атугай тус болно гэж найдаж байна.

Та ногоон өнгийн хувцас худалдан авахаар шийдчихсэн үү? Эсвэл төрөл бүрийн хээтэй ноосон цамцыг хувцасны шүүгээндээ нэмэх үү?

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх