ЭРЧҮҮДЭД ТОХИРОХ 8 ТӨРЛИЙН ЯГААН ӨНГИЙН ХУВЦАСНЫ ТРЭНД

ЭРЧҮҮДЭД ТОХИРОХ 8 ТӨРЛИЙН ЯГААН ӨНГИЙН ХУВЦАСНЫ ТРЭНД

Бидний дунд нэгэн хоцрогдсон ойлголт байдаг “Жинхэнэ эр хүн ягаан хувцас өмсдөггүй”,  гэхдээ шинэ эрин зуунд эрчүүд, эмэгтэйчүүд гэр бүлээ яг ижил эрх үүрэгтэйгээр авж явах болсон. Тиймээс өнгөний хувьд ч гэсэн адил заавал эрэгтэй хүнийх, эмэгтэй хүний өнгө гэж хуваах шалтаг алга шүү дээ.

2017 оны Хавар/Зуны загварын шоун дээр гарсан онцлох хөөсөн чихэр шиг өнгө таны одоогийн дүр төрхтэй яаж зохицох вэ? гэж та эргэлзэж байж магадгүй. Тиймээс бид танд “тэнэг хүн” шиг харагдахгүйгээр хувцасны шүүгээн дэх хувцсаа хэрхэн амилууах тал дээр туслахаар ирлээ.

ӨМДӨӨ ДЭЭШЭЭГЭЭ

Шууд дээгүүр өмсөх хувцсаа ягаанаар солиход хэцүү байвал өмднөөсөө эхлэвэл ямар вэ? Энэ жилийн трэнд бол яах аргагүй дүүжин богино өмд. Тэгвэл богино бөгөөд сул өргөн загварын өмдийг туршаад үзэхийг зөвлөж байна.

Та загварлаг харагдахаас гадна өнгө нь “зөөлөн” буюу илүү ууссан байх тусмаа таны бусад хувцастай тань зохицох болно шүү.

T – PARTY УРСГАЛ

Цагаан пудволкны хөрвөх чадвар хамгийн сайн байдаг гэдэгтэй маргах хэрэг байхгүй. Гэсэн хэдий ч ягаан өнгийн пудволк нь хамгийн бага зардлаар хөрөнгө оруулах гарц юм.

Ягаан өнгөний трэндийг хамгийн энгийнээр туршиж үзэхийн тулд жинс болон даруухан загварын пүүзтэй хослуулан өмсөж 80-аад оны дүр төрхийг бүрдүүлээрэй. Эсвэл орчин үеийн загвар болох хар хөх жинсээ “bomber”-той хослуулан цуг өмсөөд үзээрэй.

ШИНЭ ТӨРХ БОЛОХ МАЛГАЙТАЙ ЦАМЦ

Давхарлаж өмсөхдөө загварлаг өмсөнө гэдэг зөвхөн эрчүүд гэлтгүй бүх хүмүүсийн бүрэн эзэмших ёстой чадвар билээ. Материал болон өнгө нь дээр бага зэрэг л алдаа гаргахад та тоглоом шиг л харагдах болно.

Тиймээс ийм зүйл тохиолдуулахгүй нь тулд энэ улирлын хамгийн тухтай, эвтэйхэн хувцас болох “зөөлөн” ягаан өнгөтэй малгайтай цамцыг санал болгож байна. Завсрын өнгийн цув, цайвар жинс ерөнхийдөө Kanye West-ийн өдөр тутмын энгийн загварлаг хувцаслалт шиг.

ЗАХТАЙ ЦАМЦ

Ягаан цамц нь зөвхөн хуримын үеэр өмсөх зориулалтгүй. Яг зөв уусгалттай өнгийг олж аваад л энгийн болон албаны дүр төрхийг бүрдүүлэхэд танд томоохон туслалцаа үзүүлэх болно.

Жишээ нь цулгүй улаан шаргал өнгийг оффисийн ажил дээрээ саарал өнгийн хослолтой хослуулан өмсөхөд сайхан харагдах бөгөөд мөн хар хөх зангиа, бараан өнгийн жинс, пүүзтэй хослуулахад энгийн үед дажгүй хээнцэр харагдаж чадах юм.

ПОЛО ЦАМЦ

Цагаан өнгийн классик теннисний поло цамцнаас татгалзаж шинээр трэнд болж буй Hamptons поло цамцыг сонгох цаг болжээ.

Энэ цамц нь загвар сонирхогчдын анхаарлыг ихээр татан, борлуулалт нь ч мөн сайн байгаа юм. Ягаан өнгийн трэндийг загварлаг харагдуулах хамгийн энгийн арга ба үнэхээр эрсдэл багатай ба энгийн үед ч дангаар нь өмсөөд явах боломжтой загвар юм.  Танд гэж дуулгахад энэ цамцыг Uniqlo-д маш боломжийн үнээр зарж байгаа шүү.

ЯГААН ГУТАЛ /HIGH TOPS/

Цонхигор цагаан царайтай залуучууд яг өөрт нь таарсан ягаан өнгийг олоход хэцүү байдаг. Энэ нь цайвар болон тод өнгийн ягаанууд нь цагаан царайтай хүмүүсийн дүр төрхийг сулбагар харагдуулдагтай холбоотой.

Энэ гэхдээ  ягаан өнгөөс бүр мөсөн татгалзана гэсэн үг биш. Хэт их хичээсэн юм шиг харагдахгүй нь тулд маш бага зэргийн ягаан туяаг шингээсэн кетийг өмсөөд үз.

ЗУНЫ ӨДРҮҮД

Та хэрвээ өөртөө итгэлтэй байгаа бол ягаан өнгийн хээтэй хувцсыг сонго. Энэ улирал ургамал судлалын трэнд хэвээр байсаар байгаа, тиймээс ч бүхэлдээ ягаан гэдэг нь тодрохгүйгээр янз бүрийн хээгээр уусгалт хийх боломжтой болох юм.  

Хавар/зуны сорочикны гол трэнд болоод буй Cuban захтай цамц дээр “хацарны ягаан” шиг бүдэг өнгөтэй хээг сонгон бусад хувцаснуудаа цулгуй байлган дүр төрхөө бүрдүүлээрэй.

МӨС ШИГ ХҮЙТЭН

Хүйтний улирлын загварууд ч мөн трэнд өнгөөс орхигдох ёсгүй шүү. Хаа ч явсан хамгийн загварлаг эр гэдгээ харуулаад өг. Хэдий дулааны улирал ирж байгаа ч гэсэн уул хаданд гарах, зугаалгад явахдаа нимгэн хүрэм өмсөж болно.

Энэхүү хүрэм нь ямар ч төрлийн дүр төрх дээр зохицох ба ямар ч хувцас хүйтний улирал гээд шүүгээндээ үлдэхгүй.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх