Энэхүү зөвлөгөө нь өрх тусгаарласан ганц бие эрчүүдэд илүүтэй хэрэгтэй зөвлөгөө байх болно. Эрчүүд бид гэр орныхоо дотоод засалд төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй шүү дээ, бидний гэрт унтах ор, хувцасны шкаф, магадгүй зурагт болон гал тогооны хэсэг гэх мэт хэрэглээнд зайлшгүй байх шаардлагатай гэж бодсон зүйлсийг л гэртээ авч тавьдаг.

Гэрийн нарийн дотоод засал чимэглэл эмэгтэй хүмүүсийн тэр дундаа эзэгтэй нарын л хийдэг ажил мэт санагддаг нь нууц биш юм.

Харин гэрийн дотоод засалдаа бид анхаарал хандуулж яагаад болохгүй гэж? Эрэгтэй хүний гэр цэмцгэр, дотоод засал сайтай байх нь эмэгтэйчүүдийн сэтгэлийг сэм татаж байдаг чухал шалгуурын нэг байдаг гэдгийг та мэдэх үү?

Таны гэр сэтгэл татам,  гайхалтай тохилог байхад туслах дараах 10 зөвлөгөөг хүргэж байна.

1.Бүх зүйлсийг хослуулах гээд байх шаардлагагүй

photo-1441986380878-c4248f5b8b5b

Дизайнер Suzanne Kasler  “Таны гэр чимэглэл шиг бус харин цуглуулга шиг мэдрэгдэж байвал та гэрээ сайн тохижуулжээ гэсэн үг” хэмээн хэлж байсанчлан хэрэв та өөрийн гэрээ IKEA-ийн тавилгын каталогийн зураг шиг харагдахаар чимэглэдэг бол одооноос энэ уйтгартай байдлаас татгалзахыг зөвлөж байна. Энэ хуучинсаг байдлаас сэргийлэхийн тулд өөр өөр цаг үеийн эдлэл, хэрэгсэл, чимэглэл, эд зүйлсийг орчин үеийн тавилгатай хослуулан байрлуулах нь таны гэрт гайхалтай зохицол байх болно.

2.Зарим зүйлийг зүгээр л үзүүлэн болго

photo-1453671424686-dfef17039343

Дээр дурьдсанчлан бидний гэрт энгийн хэрэглээний тавилгуудаас гадна гэрийн чимэглэл дутагдаж байдаг. Тэдгээр чимэглэлүүдийг үзүүлэн байдлаар тавьж гэрээ тохижуулах хэрэгтэй. Харин хэрхэн бүрдүүлэх нь таны өөрийн сонирхол мэдрэмжинд тохирсон байх шаардлагатай. Гэрийн заслыг тодотгож, өвөрмөц мэдрэмж төрүүлэхүйц сувинерүүд гэвэл: эртний овгийн ханын модон чимэглэл, магадгүй дэлхийн алдартай бүтээл, тэр ч байтугай амьтны гавлын яс шиг жижиг, барималын зүйлсийг дурдаж болно.

3.Хуучны эд зүйлс

1928e537

“Vintage Americana” маягийн эд хогшил таны гэрийг чимэглэх бас нэгэн өвөрмөц тавилга байх болно. Хэдийгээр энэ таны сонирхолтой нийцэхгүй байсан ч гэрт тань шинэлэг, өвөрмөц байдлыг бий болгож ирсэн зочидод ч найрсаг, дулаан сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг зөвлөе. Энэ төрлийн дээр үеийн гар хийц сайтай, эртны  Монгол загварын авдар сонгоход ч гэрт тань сайхан зохицох болно.

4.Хивс

interior-white-style-living-room-bookshelf-fur-carpet-sofa-chair-table-wallpaper

Гэрт ороход  хамгийн түрүүнд анзаарагддаг зүйлсийн нэг бол хивс юм. Та өрөө рүүгээ явж байх үедээ дээр нь алхахад тухтай, үзэмжтэй байх нь чухал. Би хувьдаа танд Дорнын буюу алаг хээтэй, тал дээр ямар нэгэн зүйл байгаа нь таны мөнгийг нь үнэ цэнийг авч санал болгож байна. Ийм төрлийн хээтэй, гар урлалын хивс таны гэрт үнэ цэнийг бий болгоно.

 

5.Буйдангаа чимэглэ

sofa

Таны гэрийн буйдан хангалттай тухтай ч загварлаг байдал дутаж байж магадгүй юм. Эрчүүд гэрийн буйдангаа сонгохдоо голчлон бараан буйдан сонгодог. Тиймдээ ч загварлаг байдал нэмхийн тулд буйдан дээрх дэр болон бүтээлгэндээ анхаарал хандуулаарай. Хивстэйгээ ойролцоо өнгийн дэр байхад гэр тань сайхан харагдах болно.

6.Сандал

interior_chair_in_the_room-wide

Таны гэрт тухлан суух буйдан байгаа ч гэсэн ном уншиж суухад, өөрийгөө гэрийнхээ хаан мэт мэдрэхэд хэрэгтэй сандал байхад илүүдэхгүй. Мөн ийм сандал танай гэрийн тохижилтонд ч багагүй нөлөөтэй тавилгын нэг юм.

 

7.Коффены ширээ

photo-1445865272827-4894eb9d48de

Энэ нь мэдээжийн юм шиг санагдаж байж болох ч та өөрийн хөлөнд эвтэйхэн, тухлан суухад тааламжтай байхаар ширээний тухай юм.  Таны ширээ маш энгийн бөгөөд таныг кофегоо уун, тухлан суухдаа харж болохоор, таныг илэрхийлэх  хэд хэдэн ном, сэтгүүл нэмэх нь эрхэм таны дүр төрхийг бий болгоно.

8.Өөртөө зориулсан “бар”-г бий болго

photo-1432303492674-642e9d0944b2

Эр хүн бүрийн гэрт виски, оргилуун дарс, вино зэрэг хатуухан зүйлс байдаг. Та тэднийг гэртээ хадгалахдаа төдийлөн ил харуулж байрлуулдаггүй байж болох юм, гэхдээ эдгээр уух зүйлс таны гэрт нүдэнд харагдахуйц ил байх нь таны мэдрэмжийг илэрхийлэх загварлаг арга зам болдог. Гэртээ бар маягийн хэсэгтэй байхад наад зах нь сайхан харагддаг бөгөөд таны гэрийг чимэх нэгэн төрлийн хөрөнгө оруулалт болдог талтай.

9.Гэрийн ханандаа үзвэр байрлуул

oleg09

Таны гэрт байгаа зурагт хуудас, жаазтай олон төрлийн зурагны тухай яриагүй. Харин илүү нарийн, мэргэжлийн уран зураг, уран барьмалын тухай юм. Гэртээ ганцаараа амьдардаг эрчүүдийн хувьд урлагийг ойлгож мэдрэх насанд хүрсэн байдаг, гэхдээ энэ нь таныг заавал урлагыг хайрла, түүний тулд үнэтэй бүтээл худалдан ав гэсэн үг биш юм. Энэ төрлийн гэрийн чимэглэлд таны дуртай юу ч байж болно. Та өөрийн авсан эсвэл хайрлаж явдаг бүхнийхээ  зургийг гэрийнхээ ерөнхий өнгөнд тохирохуйц байдлаар  хэвлүүлэн жаазлах гэх мэт хямд өртгөөр хүссэн бүтээлээ ханан дээрээ байрлуулж болно шүү дээ.

10.Ургамал

VP_Interior_Plants_overview

Гэртээ цэцэг тарьж, ургамал ургуулна гэдэг зөвхөн эмэгтэй хүмүүсийн хийдэг ажил биш. Гэртээ ургамал тарих нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна гэр доторхыг гэрэлтүүлж, өнгө үзэмжтэй болгодог байна. Мөн таны өөртөө болон бусдад ямар арчаатай эр хүн болхыг илэрхийлэх бас нэгэн илэрхийлэл болж байдаг.

 

Сэтгэгдэл үлдээх