Эр хүн танд дараах 4 төрлийн хослол байхад л хангалттай

Бид бүгд яг л Daredevil-ийн Wilson Fisk шиг (дуусашгүй олон төрлийн сонголтуудтай) хувцасны шүүгээтэй болохыг хүсдэг шүү дээ. Таны одоо хэрэглэж буй шүүгээ заавал гоё ганган, олон төрлийн сонголтуудаар дүүрэн байх албагүй боловч таны шүүгээнд зайлшгүй байх ёстой  зүйл нь костьюм юм.

“Эр хүн” сайтын зүгээс та бүхний загварын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд шүүгээтэй холбоотой гарын авлага гэж болохуйц мэдээллүүдийг цуврал болгон хүргэхээр эхэлж байна. Эхлээд бид танд юу авах, хаанаас захиалах, санхүүг чинь хоослохгүй  мөртлөө олон төрлийн үйл ажиллагаанууд дээр өмсч болохуйц зүйлсийг танд танилцуулж байна.

Эд нар бүгд “дуу алдмаар” костьюмнууд шүү.

1. 2 товчтой энгийн хар хөх хослол

Хэрвээ та хослол авахаар төлөвлөж байгаа бол таны хамгийн зөв сонголт нь 2 товчтой энгийн хослол байх болно. Ялангуяа та дунд зэргийн материал сонговол та жилийн ямарч улиралд, хэзээ ч, хаана ч өмсөх боломжтой юм. Хамгийн сайн материалаар хийгдсэн гэсэн нэртэй өндөр үнэтэй, “Супер” гэхээр л танд сайхан сонсогдож байгаа тийм үү? Үнэтэй л бол илүү чанартай гэж үү?

Яг үнэндээ энэ тийм ч чухал биш. Өндөр өртөгтэй супер материалаар хийгдсэн (супэр гэхээр 300.000₮ болон түүнээс дээш) бол магадгүй маш гоёмсог дэгжин харагдаж болох ч эдгээр материалуудын ихэнх нь амархан үрчийдэг. Тиймээс тэр таны супер гэж бодож буй чамин хослолууд нь өдөр тутамдаа өмсөхөд тохиромжгүй болж байгаа юм. “Чамин” гэдгийг өөрөөр “Нямбай” гэж хэлж болдогийг битгийн мартаарай. Хэрвээ энэ таны анхны эсвэл цор ганц костьюм бол үүнийг хэдхэн сар тасралтгүй өмссөний дараа хаяхаас өөр аргагүй болно.

Үүнтэй холбон нэгэн зүйлийг нэмж хэлэхэд, боломжтой бол хоёр ээлжийн өмд аваарай. Тиймээ! энэ бол илүү зардал гэдгийг мэдэж байна. Гэхдээ энэ маш үнэтэй өмсгөлтэй харьцуулвал хамаагүй бага тусах арга юм. Яг үнэндээ өмд л эхэлж элэгдэж дуусдаг шүү дээ. Заавал костюмтайгаа ижилхэн өнгөтэй өмд авах албагүйг битгий мартаарай!

1

2. Цулгуй 2 товчтой саарал хослол

Маш нарийн эсгүүр, гайхалтай хийц материал гэдэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй зүйл гэдгийг танд дахин сануулья. Ингээд дараагийн санал болгох хослол бол энгийн цулгуй загвартай саарал өнгийн хослол юм. Гэхдээ сүүдрээс нь хамаарч хэд хэдэн төрлийн саарал байгааг мартаж болохгүй шүү. Ерөнхийдөө өвлийн улирал бараан саарал өнгийг харин зуны улирлаар илүү гэрэлтэй саарал өнгийг санал болгож байна. Дунд зэргийн туяатай саарал өнгө нь жилийн бүхий л улирлаар, өглөө ч орой ч хаана ч өмсөхөд тохиромжтой. Mөн та саарал өнгөтэй өмдийг нь өөрийн цэнхэр хөх хүрэмтэй өмсөж болох бөгөөд эсвэл эсэргээрээ саарал өнгөтэй пиджакаа хөх өнгийн өмдтэй ч хослуулан өмсөж болох юм шүү.

Та шүүгээгээ эхлээд заавал байх ёстой зүйлсээ бүрдүүлэх хүртлээ янз бүрийн хээнээс зайлсхийгээрэй. Хэн ч таныг долоо хоногт хоёр эсвэл гурван өдөр ижил төрлийн саарал эсвэл хөх костюм дараалан өмссөнийг анзаарахгүй ба хэн ч таныг Wales ийн ханхүүг дуурайсныг дурсахгүй.

2

3. Хар DB (Double-breasted) Хос товчтой хар хослол

Одоо харин танд Америк маягийн гэрэлтсэн даавуун хослолын загвараас санал болгоё! Гэхдээ хэрвээ та энэ төрлийн хослолыг аваад үүнийгээ хэзээ ч өмсөж байгаагүй бол чамд дахиад нэг хэрэггүй шүү.

Магадгүй чи манай сайтанд байгаа хувцасны хээний талаар нийтлэлийг уншсан байх: дөрвөлжин болон нарийн судлалтай хээнүүд гээд л. Эдгээр хээнүүд ч хослолтой сайхан зохицдог шүү. Гэхдээ одоо үед хэрвээ та банкны ажилтан биш л бол хэн ч нарийн судалтай костьюм өмсөхгүй болсон цаг иржээ. Харин үүний оронд бид чамд зориулан double breasted /2 зэрэгцээ товчтой/ төрлийн костьюмыг санал болгож байна. Тодруулбал яг л шөнийн тэнгэр шиг гүн цэнхэр, бараан саарал эсвэл хар хөх, эсвэл бага зэрэг гялалзсан мохер шиг өнгөтэй ба мэдээж “Шовх хэлбэрийн зах”-тай бол бүр л гоёмсог.

Бид нарыг тайлбарлахыг зөвшөөрнө үү. Хар DB бол таны өдөр тутмын бүхий л төрлийн үйл ажиллагаанд тохирч чаддаг юм. Заримдаа хэт албан, уйтгартай харагдахыг хүсдэггүй ч костьюм өмсөх шаардлагатай үе байдаг шүү дээ. Тэгвэл чи шууд оффисоосоо ирсэн юм шиг харагдмааргүй байвал энэ загварын бага зэрэг гялтганасан шовх захтай хослолыг сонирхоод нэг үзээрэй!

Аль хэдийн хар DB-г авчихсан уу? Тэгвэл төрөл бүрийн хээтэй хослолуудыг сонирхоод үзээрэй, эсвэл шинэ содон загварыг сонирхоорой.

3

  1. Үдшийн зоогны хослол

Энэ магадгүй нилээн маргаантай загвар байх. Thom Sweeney нэг удаа “Үдшийн зоогны костьюм бол онцгой үйлчлүүлэгчдээ санал болгодог хослол юм“ гэж хэлсэн байдаг. Магадгүй энэ классик хослол нь олонд хүрсэн байдлаараа хар хөх болон саарлын дараа орно гэж хэлэхэд буруудахгүй юм.

Бодоод үз л дээ. Хар зангиатай классик байдлаар хувцаслах урилга жилд бидэнд маш ховор ирдэг. Гэхдээ чамайг хөгширөх тусам чинь эдгээр урилгын ирэх тоо нь нэмэгдсээр байх болно. Эдгээр урилуудад ихэвчлэн хамгийн сайхан, өөртэй итгэлтэй харагдах дүр төрхийг бататгах тийм урилгууд байдаг ба жишээлбэл ажлын газрын үдэшлэг, хурим, хамгийн сайн жүжүигчинд зориулагдсан Оскарын шагнал гардуулах үйл ажиллагаа гэх мэт. Өөрийн биед яг таарч суугаагүй эсвэл өмнө нь олон хүний гар дамжин хөлс нь үнэртсэн түрээсний костьюм өмсөх нь тохирсон сонголт биш шүү дээ.

Нөгөө талаас нь харвал Танд хэр их үдшийн зоогны костьюмыг өмсөх мөч тохиолдох вэ? “Хар зангианы урилга”-уудад очих эсэхээ мэдэхгүй эргэлзэж байхын оронд, та тэдгээрийг зохион байгуулж болно шүү дээ. Та хэдий энэ нь урилганы агуулганаас зөрсөн ч гэсэн “Хар зангианы шинэ эрин үе” гэмээр гайхалтай хослолуудыг өмсөж очиж болно шүү.

Мөн дашрамд дуулгахад таны хүрэм нарийхан бариу, үл ялиг богино загвартай бол та үүнийг орой үдэш гарахдаа жинс болон энгийн цамцтайгаа хослуулан өмсөхөө битгий мартаарай.

Миний хэлэх гээд байгаа хамгийн гол санаа бол та хослолоо зүгээр үзмэр шиг хадгалах хэрэггүй! Хэрвээ таньд яг л бээлий шиг таардаг хослол байвал, та үүнийгээ өмсөх ямар нэгэн шалтгаан олох хэрэгтэй. Үүний дараа магадгүй та маш олон урилга авах ч юм билүү, хэн мэдлээ.

 4

Сэтгэгдэл үлдээх