Эр хүн таны инстаграм дээр заавал дагах ёстой загварлаг дизайнерууд

Эр хүн таны инстаграм дээр заавал дагах ёстой загварлаг дизайнерууд 

Инстаграм сонирхлоос эхлээд жинхэнэ урлаг болтлоо хөгжиж чаджээ. Та өдөрт нэг л удаа инстаграмаа шалгахгүй байж чадах уу? Хэрвээ үгүй бол энэ нь таны амьдралын нэг хэсэг аль хэдийн болсон нь үнэн. Сонирхуулахад өнөөдөр дэлхий дахинаа 500-аад сая инстаграм хаяг идэвхтэй ашиглагдаж байна.

Найзуудынхаа шинэ зураг, видеог үзэхийн хажуугаар өөрт хэрэгтэй, сонирхол татахуйц шинэ хувцас загварын талаар мэдээлэл авах хэрэгтэй биш гэж үү?

Гэхдээ эрэгтэй хувцасны загвар гээд хайхаар аль нь хэрэгтэй, аль нь яг чухал бөгөөд шинэлэг загварыг танилцуулдаг хаяг вэ? гэдгийг ялгаж мэдэхэд хэцүү маш олон сонголтууд гарч ирдэг. Тэдгээрийг шүүж, судлах гэж хэдэн цагийг зарцуулах бол…

Эдгээр асуудлыг тань шийдэхээр энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Жинхэнэ загварыг алхам тутамд тань мэдрүүлэх шилдэг дизайнеруудын инстаграм хаягуудыг танилцуулж байна. Эр хүн та дагахад буруудахгүй шүү!

JOSHUA KANE

Лондонгийн загвар зохион бүтээгч Joshua Kane сүүлийн үеийн хувцаслалттай ганган сахлын трэндүүдийг хослуулдгаараа онцлог нэгэн. Тэрээр Paul Smith болон Burberry Prorsum нараас өөр төрлийн дөрвөлжин хээтэй, хурц загварын хослолуудаараа бусдаас ялгарч чадсан ба Tinie Tempah-аас эхлээд Dougie Poynter гээд алдартай фенүүд түүнд олон шүү.

Янз бүрийн гоёл чимэглэл, эртний эдлэлүүдээс илүү, хэрхэн сайн оёдолтой өвөрмөц хийцтэй хувцаснуудыг сонгох талаар та түүнээс суралцаж чадна.

Follow: @joshuakanebespoke

Онцлог: Орчин үеийн оёдолчин

TEDDY SANTIS

Teddy Santis Нью Йорк хотын залуусын загварыг тодорхойлогч нэгэн ба Aimé Leon Dore брэндийг үүсгэн байгуулагч. Дөнгөж 2 жилийн өмнө нээгдсэн уг брэнд өнөөдөр нилээдгүй олон хэрэглэгчтэй болж чаджээ.

Хэрвээ та уг ALD брэндийн сайтруу зочилбол форм болохгүй чамин загварууд хэрхэн хурдан борлогдож байгааг харж болно. Тиймээс жинхэнэ их хотын залуугийн төрхийг бүрдүүлэхийг хүсвэл түүнийг дагаарай. Мөн ALD брэндийн шинэ загварын мэдээллийг цаг тухай бүрт нь авч жинхэнэ өөртөө тохирсон хувцас байвал худалдан авч болно шүү дээ. Дэлхийн залуустай өрсөлдөн, хөл нийлүүлэн алхах боломж энд байна.

Follow: @teddysantis
Онцлог: Бусдаас түрүүлж алх

NICK WOOSTER

Нэг үгээр эрчүүдийн гудамжны загварын загалмайлсан эцэг Nick Wooster-г танихгүй хүн гэж ховор. Дэлхийн хаана ч бай, хэзээ ч бай түүний хувцаслалт бусдаас өөр байж чаддаг. Тэрээр энэ чадвар шигээ Инстаграмын бас идэвхтэй хэрэглэгч. Өөрийн өдөр тутмын хувцаслалтынхаа зургийг оруулдаг нь түүнийг хувцас хослуулахдаа ямар сайн бэ гэдгийг батлан харуулах шиг. Түүний хувьд олон улсын брэндүүдийн коллекцууд дээр ажилладаг ба ялангуяа Италийн загварын ертөнцөд маш хүчтэй байр суурийг эзэлдэг.

Хамгийн чухал нь түүний энгийн бөгөөд содон төрөл бүрийн хувцаслалтыг харж түүнээс санаа аван дагах нь таны хувьд маш том боломж юм.

Follow: @nickwooster

Онцлог: Street style

CASELY-HAYFORD

Английн эрэгтэй хувцасны Casely Hayford-г мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Аав хүү хоёрын гаргасан алдартай энэ брэнд дэлхий дахинаа багагүй олон хэрэглэгчийг өөртөө татаад байна.

Тэдний инстаграмдаа оруулж буй зургуудаас загварын ерөнхий чиг хандлага, өвөрмөц шийдэл, өдөр тутмын болон тэдний загварын коллекцуудыг харах боломжтой юм.

Follow: @caselyhayfordlondon

Онцлог: Загварын тайзны ард

ALEXANDRE MATTIUSSI

Энгийн хүмүүс ч гэсэн загвар зохион бүтээгч болж чаддаг гэдгийг баталсан тэрээр өөрийн Ami брэндийг гаргасан. Түүний хувцас үнэхээр загварлаг бөгөөд хамгийн гол нь өдөр тутам, болон оффисдоо өмсөж болохоор байдгаараа онцлог.

Мэдээж хэрэг түүни инстаграмд брэндийн lookbook зургууд байхаас гадна, дэлгүүрийн бараанүүдийн зургууд нь бас байдаг. Тэдгээр нь танд хэтэрхий их загварын санагдаж магадгүй ч хувийн хувцаслалтын зургууд нь таныг хэзээ ч харамсуулахгүй гэдгийг итгэл төгс хэлье.

Follow: @amiparis

Онцлог: Дизайнер ч энгийн байж чаддаг

ALKARUS

Францийн загвар зохион бүтээгч Drôle de Monsieur брэндээрээ нэрд гарсан боловч өөрөө хувь хүнийхээ хувьд ч гудамжны загварын төгс илэрхийлэл болж чаддаг.

Элсэн шаргал, саарал, бүдэг ягаан зэрэг өнгүүдээр минималист загварыг төгс илэрхийлж чаддаг. Түүний брэндийн өдөр тутмын гадуур хувцас болон кэтүүд нь үнэхээр классик байж чаддаг.

Түүнээс суралцах зүйл маш их шүү.

Follow: @alkarus

Онцлог: Streetwear

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх