Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Wall Street Journal сэтгүүлийн мэдээлэлж буйгаар эцэг, эхчүүд хүүхдүүддээ зориулан Fortnite тоглоомын гэрийн багшийг хөлсөлж эхэлжээ.

Нэгэн Англи ээж WSJ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ тоглоомыг зүгээр нэг тоглох биш маш сайн тоглох хэрэгтэй дарамт байдаг , энэ нь хүүхдэд сургууль дээрээ ямар нөхцөл байдал авчрахыг төсөөлж болно” хэмээжээ.

Энэхүү тоглоомын гэрийн багшийг ихэвчлэн сошиал медиа юмуу тусгай зуучлалын вэбсайтуулар дамжуулан олдог ба нэг цагт дунджаар 15-35 ам.долларын төлбөртэй байдаг гэнэ. Мөн зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ илүү сайн “e-спортын тамирчин” болгохын тулд Fortnite-ийн бэлтгэлийн хөтөлбөрийг худалдан авч хүүхдүүдээ хичээллүүлж байгаа аж.

Дээрх сэдэвтэй холбоотой Wall Street Journal-ийн бэлтгэсэн мэдээлэл цахим сүлжээнд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байгаа хэдий ч сүүлийн үед олны дунд трэнд болоод байгаа Fortnite болон PUBG зэрэг тоглоомуудын хэрэглээ цаашдаа улам өсөж, үүнийг даган онлайн тоглоомын төлбөрт үйлчилгээний зах зээлийн багтаамж эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Гэвч саяхан олны дунд шуугиан тарьсан Fortnite тоглоомын донтолтын талаарх түүхүүдээс үзэхэд тус тоглоомыг хэт их тоглох нь зари талаар хүүхдийн хүмүүжилд муу үр дагавартай байж болзошгүй юм.

 

Эх сурвалж: Wall Street Journal 

Сэтгэгдэл үлдээх