ЮУ ӨМСӨХӨӨ МЭДЭХГҮЙ БАЙХ ҮЕДЭЭ ЮУ ӨМСӨХ ВЭ?

Мэдээж цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Эрчүүдийг ч мөн адил. Утасны сэрүүлгээсээ хоцорч босоод 30 секундийн дотор хувцаслах хэцүүхэн сорилттой та тулгарч л байсан биз дээ? Өглөө шүүгээгээ юу өмсөх вэ гэж гөлрөн зогсож байхдаа гэнэт л загвар зохион бүтээгч гарч ирээд энийг өмс гэж хэлнэ гэж бодоо юу? НОЙРНООСОО СЭР!

Мэдээж цагаа ч зөв хуваарил! Өөртөө сэтгэл хангалуун алхахын тулд хойд талаа ч гэсэн ганц тольдоод гарах хэрэгтэй шүү дээ. Тиймээс хурдан хугацаанд даруухан бөгөөд нийцтэй хувцаслах зөвлөгөөг хүргэе.

ТАЙВАН БАЙ

Та аль хэдийн 30 минут хоцорчихсон уу? Юу ч болж байсан гайхаад, хоцорсондоо харамсаад зогсох хэрэггүй. Яахаа мэдэхгүй зогсоно гэдэг цаг хугацааг ухрааж чадахгүй шүү дээ.

Сандарна гэдэг таныг хам хум, зохимжгүй ерөөсөө л өөрийн мэдэлгүй хувцаслахын үндэс болдог. Та ажилдаа очин толинд хараад өөрөөсөө ичих болно шүү.

Тиймээс бодит байдалтайгаа шууд эвлэрч тэр даруйдаа хурдан шийдвэр гаргаж сурах эсвэл орой өмсөх хувцсаа бэлдээд өглөөг санаа амар угтахаас өөр сонголтгүй болох нь дээ.

ХУВААРИА ШАЛГА

Зангиа хослол оффисын, жинс пүүз бол энгийн үеийн хувцаслалт гэдэг шиг хувцаслахдаа ХААНА, хэр удаан, юу хийх гэж байгаагаа бодон анхаарах хэрэгтэй.

Зөв хувцаслалтыг бий болгох хамгийн чухал хүчин зүйл магадгүй энэ байж болох юм. Яг л хэрэгтэй зүйлийг хэрэгцээтэй газар нь гэдэг шиг л.

ЦАГ АГААРЫН АППЛИКЕЙШН

Магадгүй та зурагтаар цаг агаар харж амждаггүй байж болно. Тэгвэл техник технологийн хөгжлийг ашиглан утсаа ганц гүйлгээд л хэдэн цагт хэдэн градустай байх вэ? гэдгийг харан түүндээ тохируулан гадуур цамц авах уу үгүй юу гэдгээ шийдээрэй. Мэдээж үүлэрхэг, бороотой өдөр элгэн материалтай хувцсаа биш нейлонoн хувцсаа өмсөөрэй!

ЭНГИЙН БҮХЭН АГУУ

Цагтай уралдан байж юу өмсвөл зүгээр вэ? Яах вэ? гэж бодон толгойгоо гашилгах хэрэггүй. Юу өмсөхөө сайн мэдэхгүй, итгэлгүй байгаа бол хэтрүүлэн бодон хичээх хэрэггүй. Энгийн классик хэв маяг болон төвийг сахисан өнгүүд нь бүх цаг үеийн хамгийн шилдэг сонголт гэдгийг битгий мартаарай. Жишээ нь орой найзуудтайгаа уулзахдаа өмсөх классик хувцаслалт гэвэл цагаан цамц, жинсэн өмд болон цэвэрхэн кет л байхад хангалттай.

Нэг жижиг зөвлөгөөг хүргэхэд бүхий л зүйлстэй зохицдог, биедээ эвтэйхэн өөрийнхөө хамгийн дуртай хувцсуудаа ялгаад авахад амар газар тавиарай. Яарсан үед энэ л таны аминд орно шүү.

Одоо танд хурдан хугацаанд хэрхэн орчиндоо тохируулан хувцаслах санаануудаас хүргэе.

АЛБАН ГАЗАР /ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА/

Мэдээж хэрэг хослол гэдэг үг шууд орж ирэх байх. Энэ бол эвдэх аргагүй дүрэм шүү дээ. Харин ямар өнгийн ямар загвартай хослол байх вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Яам тамгын газар гэхээр д заавал хар өнгийн хослол өмсөх албагүй. Албан бөгөөд чамин байдлыг хослуулах боломж танд бүрэн бий. Хослолын тухай дэлгэрэнгүйг “Эр хүн танд дараах 4 төрлийн хослол байхад л хангалттай” нийтлэлээс уншаарай.

Хөх эсвэл цэнхэр өнгийн ганц товчтой классик хослолыг цагаан цамцтай хослуулж бор арьсан гутал өмсөөрэй. Сайн ажиллаа!

 whattowear-corporate

23

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА

Өөрийгөө бүрэн илэрхийлэх газар тавтай морил! Оффисийн ухаалаг энгийн дүр төрхийг бүтээхэд тийм ч их зардал шаардагдахгүй. Хамгийн гол нь захиралдаа загнуулахгүйгээр биедээ эвтэйхэн хувцсыг л сонгоорой. Бүдэг болон бараан сорочиктойгоо ноолууран болон даавуун цамц, үндсэн өнгүүдийн өмд болон арьсан гутлуудаар албан ёсны гэхдээ хэтэрхий албархуу биш хэв маягийг бүрдүүлээрэй.

whattowear-semicorp

43

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД

Өөртөө итгэлтэй алхах зориг өгөх хувцаслалтын код гэж байхгүй. Тиймээс амралтын өдрүүдээрээ өөрийн сонирхлоороо хувцаслан өөрт тохирох загвараа олоход юу нь болохгүй гэж?

Энгийн амралтын өдрийн загварын сонгодог жишээ бол хошуу захтай цагаан пудволк болон бариу жинс. Үүн дээр нэмээд саарал болон хул /beige/ өнгийн цамцууд ч боломжийн сонголт шүү.

whattowear-bomber

56

ОРОЙ ГАРАХДАА

Орой шөнийн цагаар гадаа хүйтэнд ч гэсэн дэгжин байдлаа алдаад хэрэггүй. Тиймээс савхин куртка эсвэл бомбер жакет бол заавал авч явах шаардлагатай. Хар эсвэл саарал өнгө нь бүх хүнд зохино. Эсвэл бүр спорт хэв маягийг ч бүрдүүлсэн болно шүү дээ.

whattowear-nightout

44

https://www.facebook.com/Monfatrade/

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх