Ямар ч тохиолдолд үргэлж зохицдог 5 өнгөний хослол

ҮРГЭЛЖ ЗОХИЦДОГ 5 ӨНГӨНИЙ ХОСЛОЛ    

Өнгөний хослол бий болгоно гэдэг нь эсрэг өнгүүдийг хослуулахыг хэлдэг гэж та бодож байж магадгүй. Хэрвээ тийм бол Үүнийг март! 2017 онд энэ онол аль хэдийнээ устаад алга болжээ. Зөвхөн Санта Клаус л улаан, ногоон өнгийг хослуулж өмсөөд сайхан харагдаж чадна.

Гэхдээ энэ нь ахиад ямар ч онол, томьёолол байхгүй гэсэн үг биш шүү. Бид энэ удаагийн нийтлэлээр хоорондоо үргэлж, ямар ч улиралд, ямар ч үед маргаангүй сайхан зохицдог өнгүүдийн хослолуудыг танилцуулж байна. Азаар, эд нарын аль нь ч таныг “Алиалагч” шиг харагдуулахгүй гэдэгт бат итгэлтэй байна.

Хар + Шаргал /camel/

Шаргал буюу тэмээний өнгийг уйтгартай харагддаг гэж хэлсэн хүмүүст итгэх хэрэггүй. Арай тод шар өнгө нь хар бор өнгөнөөс ч илүү өмсөхөд амар байдаг.

“Хар өнгө нь энгийн даруу төрхийг бүрдүүлдэг бол, шаргал өнгийг нэмснээр эрсдэлд өртөхгүйгээр сайхан харагдах болно” хэмээн Nike, John Lewis мөн Next брэндүүдтэй ажиллаж байсан туршлагатай стилист Jenna Riddle хэлжээ. “Тэгээд ч, шаргал өнгийн хувцаснууд нь ихэвчлэн ноосон эсвэл чанар сайтай байдаг, тиймээс ч таны хувцаслалтад өнгө нэмж өгөх нь гарцаагүй биз ээ.”

Харин пропорцын хувьд 70:30-аар хувааж байхыг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл “Та энгийн өдөр тутам өмсдөг хар өнгийн хувцаснуудаа өмсөөд харин гадуур хүрмээ шар өнгийн хувцсыг сонгоорой.”

ХАР ХӨХ + УЛААН ХҮРЭН

Хөх, тод ягаан зэрэг өнгүүд энэ жилийн жагсаалтаас бараг л хасагдаж байна. Гэхдээ эрсдэлгүй нэг сонголт бий, энэ нь бараан хар хөх өнгийг улаан хүрэн өнгөтэй хослуулах юм.

“Улаан хүрэн өнгө нь эрхэмсэг байдлыг бүрдүүлдэг тул бэхээр будагдсан мэт хар хөх өнгөтэй хослох нь бие биенийгээ маш сайн нөхдөг”. Хар хөх өнгө нь хувцсыг бүрэн гүйцэд мэт сайхан харагдуулдаг бол улаан өнгө нь давхар ухаалаг төрхийг бий болгоно.

Мөн улаан өнгийн хоолойтой цамцыг хөх өнгийн хослол дотор эсвэл хуниастай өмдөн дотор хийх маягаар өмсөж болох юм.

БОР + НОГООН

Байгаль ертөнц бидэнд энэ улирал ухаалаг болон энгийн хувцаслалтыг хослуулах цаг болсон гэж хэлж байна. Өө сэвгүй сайн оёдолтой хувцаснууддаа л талархаж явъя даа, үүний ачаар л загварын чиг хандлага дэгжин, хээнцэр хувцаслалтаас илүүтэйгээр Indiana Jones маягийн хувцаслалтруу шилжих болжээ.

The Idle Man эрчүүдийн хувцасны цахим сайтын редактор Tom Courcey хэлэхдээ “Бараандуу ногоон өнгийн хослол нь таны биеийн сайхан хэсгийг тодосгож харагдуулж байдаг, хамгийн чухал нь энэхүү дүр төрхөө сайн чанарын гутлаар дуусгаарай, гутал нь бор өнгийн brogues эсвэл Derbies байвал илүү дэгжин” хэмээжээ. Энэ өнгө нь энэ жилийн трэнд өнгө учир та дэлгүүрт энэ өнгө байгаа болов уу гэж айх хэрэггүй.  Мөн ухаалаг, оффис дүр төрхөө бор өнгийн зангиагаар чимээрэй.

ЯГААН + СААРАЛ

Ягаан өнгө эрчүүдийн загварын ертөнцөд хэдэн улирал дараалан ноёрхож байна. Завсрын өнгө дундаа тэр тусмаа саарал өнгө нь ягаан өнгөтэй хамгийн сайн зохицдог өнгө яахин аргагүй мөн юм.

Эрчүүдийн хувцаслалтын хувийн үйлчилгээг үзүүлдэг Thread байгууллагын стилист Millie Rich хэлэхдээ “Саарал болон ягаан өнгө нь хоёулаа зөөлөн өнгө аястай байдаг тул хоорондоо маш сайн зохицдог ба Саарал өнгө эршүүд дүр төрхийг бүрдүүлдэг бол ягаан өнгө нь үүнд зөөлөн, дулаан уур амьсгалыг нэмдгээрээ онцлог” гэжээ. Жил гаруйн өмнө ягаан өнгө бага ангийн хүүхдийн өнгө байсан бол өдгөө 2017 оны ТРЭНД болж чаджээ.

Өнгө хослууллаа гээд хувцсаа хослуулахгүй байж хэрхэвч болохгүй. “Саарал өмд, ягаан пудволк яг тохирсон сонголт болдог, гэхдээ та өөрийгөө бага зэрэг зоригтойгоор мэдэрч байвал, өргөн сул загвартай ягаан өмдийг цулгуй саарал пудволктой хослуулаарай.”

ХАР + ЦАГААН

Michael Jackson-ий зөв байсан. Таны цагаан эсвэл хар арьстан байх ямар ч хамаагүй, аль нь ч бай та энэхүү өнгөний хослолыг сайхан харагдуулж чадна. Дээрх танд танилцуулсан өнгүүдийн зохицлууд тийм ч таатай санагдахгүй байвал, энэхүү хар цагаан зохицлыг сонго. Энэ бол бүх цаг үеийн туршилтаар батлагдсан ТӨГС өнгөний зохицол юм.

Thread-ийн Rich энэхүү зохицол яагаад ийм алдартай байдгийг тайлбарлахдаа энэ хоёр нь уламжлалт өнгө учир дангаар нь ч өмсөөд явахад амар байдаг, “Аль ч өнгө нь загварын тайзнаас буухгүй бөгөөд классик хослолын чанарыг агуулж байдаг” хэмээжээ.

Хар зангиа мөн ёслолын хувцас дээр үр дүн нь илүү тодорч гарч ирдэг. Rich хэлэхдээ: “Энэ 2 өнгөний зохицол нь таны хүссэн аль ч стилийг бүрдүүлж өгч чадна – классик, дэгжин эсвэл минимал байсан ч гэсэн – энэ 2 өнгө нь дээр олон төрлийн хувцасны сонголтууд байдагт л баярлая даа.”

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх