Үдэшлэгийн үед эр хүн танд заавал байх ёстой нэмэлт хэрэгслүүд /2-р хэсэг/

Нэмэлт хэрэгслүүд

Гоёмсог үдэшлэгүүдийн үеүдэд та оёдолчны оёсон цор ганц хослолтой алхаж үзмээр л байгаа биз дээ? Энэ жилийн оны сүүлчийн цалингийн урамшууллаа эрт авахгүй бол танд дэлгүүрт байгаа бүтээгдэхүүн худалдан авахаас өөр сонголтгүй болно.

Анхааралтайгаар сонгосон жижигхэн мөртлөө чамин хэрэгслүүд нь таны тийм ч үнэтэй биш хослолын загварыг өөрчлөх, хувиргах хүчтэй байдаг бөгөөд дээд зэрэглэлийн хийцтэй хувцсыг ч илүү хүчтэй болгодог.

Энд таны анхааралдаа авч үзэх хэрэгтэй хэд хэдэн түлхүүр зүйлсүүдийг дурдья.

Эрвээхий зангиа /Bow tie/

Өнөө үед хэзээ ч таамаглашгүй хэв маягийг байдаг гэж үзвэл зангидааагүй зангиа худалдаж авах нь ичмээр зүйл биш юм.  Marks & Spencer-д T.M.Lewin хийсэн шиг  бат бөх хуурамч хүзүүний хэрэгслийн сонголтууд бий.

Харин та 007 шиг түвшинд харагдахыг хүсвэл таны хоорондоо нэг их ялгаагүй гэж үздэг энгийн эрвээхий зангиа нь юугаараа ялгаатай байдаг талаар, түүний нарийн тансаг хийцтэй танилцахыг хүсвэл хамгийн шилдэг DIY хувилбарууд болох Reiss, Drake’s болон Hugo Boss-ийг  үзээрэй.

bow-tie

Чагтан товч /Запотник/

Чагтан товч нь 1700 оны хэв маягаас үүдэлтэй ханцуйг дэрвэхээс хамгаалахаас гадна хувь хүний харагдах шинж чанарыг нь хүчтэй болгох агуулгатай болсон. Эдгээр нь маш төрлийн зураас, толбонуудтай болж уг сонгодог загварыг санаачилсан Paul Smith-ийг уг салбарын хаан гэдэг байжээ. Хэрвээ та илүү сонгодог зүйлийг хайж байгаа бол Лондонгийн Aspinal-ийг туршаад үзээрэй.

zapotnik

Торгон халаасны алчуур /Pocket square/

Заримдаа сүрхий залуугийн?/Trumps/ үүргийг гүйцэтгэдэг ч заримдаа эсрэгээрээ шатны хивс тэгшлэгч шиг хамгийн их ашиглагдах зүйл болж хувирдаг.

Хэрвээ та мөнгөний үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл ASOS’ сайжруулсан эртний хэв маягийг, зугаацахад бэлэн байгаа бол Drake-н гоёмсгоор урласан энгэрийн халаасны алчуурын цуглуулгийг сонгоорой.

wearing-double-breasted-suit-the-monsieur-fox-pocket-square

Энгэрийн тэмдэг

Ханцуйны чимэглэлтэй адил энгэрийн тэмдэг нь үргэлж хурц тод байдлыг илтгэх шаардлагагүй байдаг. Та өөрийн  энгэртээ өнгөний зохицлын дагуу тохируулан зүүж болно.

Эдгээрээс нэгийг нь авах жагсаалтандаа Hawes & Curtis-ийг нэмээрэй.

Hot-Sale-5Pcs-Lot-Fashion-Best-Man-Groom-Boutonniere-HandMade-Satin-Rose-Wedding-Party-Prom-Man

Сүүлийн үг

Дээрх зүйлсийг та өөрийнхөө үдэшлэгийн улирлын жагсаалтанд багтаавал цагийг нь тулгасан сандралаас зайлсхийх болно. Гэсэн хэдий ч үдэшлэгийн дараах шарталтанд нь бид тусалж чадахгүй нь харамсалтай.

Та баярын ёслол, үдэшлэгт оролцохдоо ямар харагддаг вэ? Мөн Dress code-ийг дагахдаа хэрхэн өөрийн хувийн шинж чанараа шингээдэг вэ?

Сэтгэгдэл үлдээх