Үнэгүй сонсох аудио номын шилдэг 10 сайт

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Үнэгүй сонсох аудио номын шилдэг 10 сайт

Биднийг залхуу бас хялбар аргаар илүү мэдлэг хуримтлуулах бүх л арга зам нээгдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Технологийн эрин үеийн ачаар алхаж байхдаа, замын түгжрэл дунд машиндаа, онгоцонд, бие бялдаржуулах клубд зэрэг ямар ч үе, ямар ч үйлдэлд мэдээллийг тасралтгүйгээр авч болно. Харин бид тэр зав зайгаараа дуу сонсож, кино бичлэг үзэхээс илүүтэй мэдлэгт дусал нэмэр гэгчээр ухаалаг утсандаа номын сантай болж аудио хэлбэрээр сонсож явахыг хэн хүнгүй л хүсдэг. Тэгвэл танд ямар сайтаас аудио номыг утсандаа татаж авч бие засаж байхдаа ч цагаа үр бүтээлтэй зарцуулж дуртай номоо аудио хэлбэрээр үнэгүй татаж болох 10 сайтыг танилцуулж байна.

..

1. ALL YOU CAN BOOKS (ХЯЗГААРЛАГДМАЛ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭЭ)

Энэхүү сайт хэрэглэгчдэд нэг сарын үнэгүй хэрэглээг санал болгодог. Эхний нэг сар танд хэрэгтэй бүхнийг судалж үзээд цаашид хэрэглэх үгүйгээ шийдэхэд хялбар байх болно. Нэг сарын дараагаас эхлэн та сар бүр 19.99$ хураамж төлж олон мянган цахим хэлбэрийн номыг хүссэн хэмжээгээрээ татаж сонсох боломжтой.

2. AUDIBLE.COM (ХЯЗГААРЛАГДМАЛ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭЭ)

1997 оноос хойш хэрэглэгдэж буй энэхүү сайт олонд танигдсан байдлаараа тэргүүлэгч. Үнэгүй туршилтын хугацаа мөн адил 30 хоног бөгөөд үүнээс илүү хугацаагаар суралцахыг хүсэгчид сар бүр 14.95$ төлөх шаардлагатай болно. Таны сонголтын хажуугаар American Life зэрэг шилдэг шоу болон бусад хэрэгтэй аудиог файлаар танд санал болгодог онцлогтой. Үнэгүй татаж авах аудиог санал болгох үед анхааралтай байхад л хангалттай.

Audible-д iPhone гар утсанд зориулсан үнэгүй (Download at iTunes) апп байдаг ба энэ аппликейшны тусламжтайгаар Audible номын сантайгаа шууд Wi-Fi–аар холбогдож болно.

3. LOYAL BOOKS (ҮНЭГҮЙ)

Энэ сайтаас та хуучны ховор номуудыг олж сонсох төдийгүй 7000 орчим аудио номыг үнэ төлбөргүйгээр хүссэн үедээ подкаст болон MP3-д татаж сонсох боломжтой. Аудио номууд Англи, Испани, Герман, Япон болон бусад олон орны хэлээр сонсож болно.

4. ESTORIES (ХЯЗГААРЛАГДМАЛ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭЭ)

eMusic хөгжмийн цахим дэлгүүрээс үүсэлтэй энэхүү eStories нь аудио номын шинэ хувилбар. Хэрэглэгчид сар бүр 1,2 болон 5 гэсэн багцуудаас сонгох ба сонгосон багцаас шалтгаалан $11.99-$49.99 төлнө. Бүтэн жилийн хэрэглээ худалдан авагчдад хөнгөлөлттэй үнэтэй. Багцууд таны өмнө нь сонсоогүй, таны сонирхолд нийцэхүйц олон номыг санал болгодог.

Plans run from with discounts applied for full-year purchases. Энэ аудио номын сайтад хамгийн сүүлийн үеийн нэр хүндтэй зохиолч, бүтээлүүдийг цаг алдалгүй олж сонсох боломжтой.

5. LIBRIVOX (ҮНЭГҮЙ)

Дэлхий даяар номд дурлагсдад зориулсан олон орны хэл дээр сонсож болох бас нэгэн томоохон “Үнэ төлбөргүй” аудио номын сайт. Аудио номуудыг 64 эсвэл 128 kbps багтаамжтай MP3-д суулгах боломжтой. Энэ домэйнд зөвхөн ном л байдаг учир та сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүртэнэ гэж андуурах хэрэггүй. Харин сонгодог төрлийн номуудыг олон хэл дээр сонсож судлахыг хүсэж байгаа бол LibriVox хамгийн шилдэг нь байх болно.

6. LIT2GO (ҮНЭГҮЙ)

Гадаад хэлийг заадаг багш нарт сурагчдадаа зөвлөх сайн зөвлөгөө бол энэ домэйнийг хэрэглэх тухай байж болох юм. 200 гаруй аудио номыг багтаасан энэ сайт нэг номыг олон жижиг хэсэгт хуваасан байдаг. Тухайлбал “Алисе гайхамшгийн оронд” гэх мэтийн урт зохиолыг 12 хэсгээр тусад нь салгаж татаж авах ба хэсэг бүр дахин сонсож дүгнэлт хийхэд хялбар байхуйц уншлагын стратеги болон хуулбар зэрэг бусад олон хэрэгтэй зүйлс дагалдан татагддаг.

7. OPEN CULTURE (ХЯЗГААРЛАГДМАЛ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭЭ)

Үнэгүй татаж авч хэрэглэж болох кино, сургалтууд, хэлний хичээл болон номуудыг богино өгүүллэг, шүлэг, ном зэрэг хэлбэрүүдээр та энэ сайтаас сонсож болно. Энэ сайтыг ашиглан iTunes болон Audible.com-аас хүссэн номоо MP3-даа татаж авах боломжтой.

8. PROJECT GUTENBERG (ҮНЭГҮЙ)

Project Gutenberg бол олон нийтийн цахим номын хамгийн алдартай домэйн компаниудын нэг юм. Магадгүй сүүлийн үеийн шилдэг зохиолчийн номыг олохгүй байж болох хэдий ч өөр бусад сонгодог зохиолууд, гадаад хэл судлагсдын дуудлага сонсголд хамгийн сайн туслагч байж чадах үнэ төлбөргүй аудио номын сайт юм. Энэ сайтаас MP3, M4B аудио ном, Speex болон Ogg Vorbis зэрэг форматуудаар татах боломжтой.

9. SCRIBL (ҮНЭГҮЙ)

Энэ сайтын аудио санд олон төрлийн хэдэн зуун үнэгүй аудио номнууд байдаг хэдий ч  Scribl аудио номнууд, подкастууд, электрон номнуудыг тэдний эрэлтээс хамааруулан үнэлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн эрэлттэй байгаа ном, зохиол, бүтээлийг татаж авахдаа илүү төлбөр төлөх шаардлагатай.

10. THOUGHTAUDIO (ҮНЭГҮЙ)

ThoughtAudio бол бас нэгэн олон нийтийн аудио номын сүлжээнд алдартай нь. ThoughtAudio хэрэглэгчдэдээ PDF аудио файлыг сонсох зуураа дагуулан уншиж болохуйц зохиолыг бүтэн хэлбэрээр нь дагалдуулан олгодог онцлогтой.

Та дээрх аудио номуудыг туршаад өөрт хамгийн тохирох сайтыг сонгоорой. Хязгаарлагдмал үнэгүй хэрэглээтэй сайтуудыг ч туршаад үз. Үнэгүй олдсон хоол үргэлж амттай байдаггүй шүү дээ.

Харин уншигч та бусдад хэрэгтэй ямар сайт санал болгохсон бол?

 

Эх сурвалж: https://www.lifewire.com/

Сэтгэгдэл үлдээх