Ихэнх хүмүүст өглөө босох гэдэг нь үнэхээр хэцүү байдаг, гэхдээ зөв сэрүүлэгтэй бол энэ нь тийм ч том асуудал биш юм. Та өглөөд яаж сэрмээр байна яг түүнд тань тааруулж хийгдсэн аппликэйшн болон төхөөрөмжүүд олон болжээ. Хэрвээ та сэрүүлгээ дугарахад нь байнга хойшлуулах товч (snooze button) дээр нь дарах гээд байдаг бол таныг заавал босгож байж дуугарахаа болих хорон сэрүүлэг хэрэгтэй.

Өглөөг эхлүүлэхэд хэрэгтэй бүхнийг энэхүү шинэлэг санаа бүхий 9 сэрүүлэг танд өгөх болно. Утсаа бариад алхаж байж зогсоодог сэрүүлгээс эхлээд, утсаа тэмтжиж хайх шаардлагагүй таны дууг танин унтардаг сэрүүлэг хүртэл байна.

Одоо та бүхэнд технологийн  хамгийн өндөр түвшин бүхий сэрүүлгийн шийдлүүдээс танилцуулъя.

1.Таныг босож алхахгүй л бол унтардаггүй “Wake me up” сэрүүлэг

photo-1436390195361-c3c86efcf48b

Таныг босож алхахгүй л бол зогсдоггүй сэрүүлэг бол “Wake me up” юм. Энэ бол таныг орноос тань босгох маш ухаалаг арга бөгөөд нэгэнт боссон бол буцаад орондоо орохгүй байх талтай. Та хэрвээ энэ аппликэйшнийг хэрэглэх гэж байгаа бол утасныхаа дууг хааж болохгүй ба notification тохиргоогоо идэвхтэй байлгах шаардлагатай.

Үнэ: Үнэгүй (iOS)

2.Speak To Snooze сэрүүлэг нь таныг сэрүүлэгтэйгээ ярихыг шаардана

10-cool-alarm-apps-on-app-store-that-offer-more-than-snooze

Энэхүү сэрүүлгийг дуу хоолойгоор удирддаг тул та сэрүүлгээ хойшлуулах эсвэл унтраахын тулд утастайгаа ноцолдох шаардлагагүй. Сэрүүлгээ хойшлуулахын тулд  “сэрүүлэг хойшил” (snooze alarm) харин унтраахын тулд “сэрүүлэг унтар” (alarm off) гэж хэлэхэд л хангалттай.

Үнэ: Үнэгүй (iOS)

3.UHP нь таныг босохгүй бол facebook дээрх бүх найзуудад тань хэлдэг сэрүүлэг

photo-1423784346385-c1d4dac9893a

UHP нь онцгой нэгэн аппликэйшн юм. Хэрвээ та босохгүй л бол Facebook эсвэл Twitter дээр таныг ичгэвтэр байдалд оруулна. Тодруулбал та орноосоо босож алхахгүй бол таныг босоогүй гэдгийг таны сошиал ертөнцийн найзуудад тань постлон зарлах болно гэсэн үг.

Үнэ: 1.99$ (iOS)

4.Alarmy нь таниар тодорхой нэгэн объектын зургийг авахуулж байж таныг боссон эсэхийг тодорхойлно

Alarmy

Alarmy бол таныг орноос чинь хүчээр босгодог хорон сэрүүлэг юм. Энэ нь зөвхөн таныг өрөөн дэх ямар нэгэн объектын зургийг авч байж унтардаг. Жишээлбэл угаалгын өрөөний угаалтуур. Мөн ямар ч “хойшлуулах товчлуур” байдаггүй.

Үнэ: Үнэгүй (Android), 1.99$ (iOS)

 

5.Sleep Cycle сэрүүлэг нь таны амралтын цагийг чинь оновчтой байдлаар тохируулдаг

sleep_cycle_alarm_iphone_best_apps_screens

Sleep Cycle сэрүүлэгний зорилго нь таныг оновчтой цагт сэрээх зорилготой юм. Та хугацааны интервалаа тохируулаад (30 минут, 1 цаг гэх мэт) тэгээд аппликэйшн маань таны амралтын мөчлөгийг харгалзаж таныг хамгийн их амралт авч чадсан үед тань сэрээдэг.

Үнэ: Үнэгүй (Android), (iOS)

 

6.Rise бол хамгийн энгийн сэрүүлэг

rise_alarm_ipad_screens

Rise бол хамгийн нэр хүндтэй аппликэйшнуудын нэг бөгөөд загвар сайтай ба дохио, үйл хөдөлгөөнийг ашиглан удирдах боломжтой, хэдэн цагт босохоо сонгоход хялбар байдаг. Цаашилбал, дэвшилтэт болон олон давталттай сэрүүлэг тавих боломжтой бөгөөд өөрийн дуртай дуундаа сэрэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Үнэ: Үнэгүй (iOS)

7. Barcode нь таны өглөөний дэглэмд зориулсан багц сэрүүлэг юм

unnamed

Barcode сэрүүлэг нь ямар нэг юмны Barcode-ийг уншуулж байж унтардаг. Өглөөнийхөө дэглэмд тохируулан та хэдэн ч сэрүүлэг тавьж болно. Энэ нь таныг дэглэмээ дагаж мөрдөж байгааг шалгаж байгаа юм. Тухайлбал шүдний оо, өглөөний цайнд идэх зууш, эсвэл уух кофе гэх мэт. Мөн машиндаа байлгадаг ямар нэг зүйлийн бар кодыг уншуулах ч байж болно. Энэ нь хэв маягаа хадгалахад тань туслах юм.

Үнэ: Үнэгүй (iOS)

8.Snap Me Up нь сельфи хийж байж унтардаг сэрүүлэгsnapmeupscreens

Энэхүү сэрүүлэг нь таныг сельфи хийхэд унтрах бөгөөд авсан зургууд нь “sleepy snaps” гэсэн хавтасm хадгалагддаг. Тиймээс та дараа нь өглөө босонгуутаа ямархуу харагддагаа харан өөрийгөө шоолж инээж болох юм. Эсвэл бүгдийг нь устгаж ч болно шүү дээ.

Үнэ: Үнэгүй (Android)

 

9.Ruggie буюу дээр нь босож зогсож байж унтардаг сэрүүлгэн дэвсгэр

Ruggie-Alarm-Clock-1600x856

Ruggie нь сэрүүлгэн дэвсгэр ба таныг яг таг орноос тань босгоно доо. Та үүнийг орныхоо хөл доор тавиад тэгээд дээр нь босож  гишгэхгүй л бол дугарахаа больдоггүй. Мөн энэхүү сэрүүлэг нь тантай ярьж ямар нэгэн урмын үг хэлэх юм.

Үнэ: 79 $ (Kickstarter)

Сэтгэгдэл үлдээх