Өдөр бүр давтаж болох 5 хялбар англи хэлний дасгал.

Богино хугацаанд өөрчлөлт бий болгох хялбар дасгалууд.

Гадаад хэд сурахын гол нууц бол тууштай байдал юм. Аливаа зүйлсийг сайн сурахад олон цагийн хичээл авж дунд нь удаан амарснаас богинохон дасгалуудыг ойр ойрхон хийсэн нь илүү үр дүнтэй байдаг. Тийм учраас бид энэ удаа танд өдөр бүр англи хэлээ сайжруулах тулд давтаж болох таван янзын энгийн дасгалуудыг танилцуулж байна. Эдгээр дасгалууд нь тус бүр гүйцэтгэхэд ердөө арван минут юм уу түүнээс бага хугацаа шаардагддаг. Тиймээс та эдгээр дасгалуудыг өглөө эртлэн босоод ажилдаа явахаасаа өмнө аль эсвэл ажил руугаа явах замдаа , өдрийн хоолны цагаар гээд өөрт тань таарах бага хугацааны чөлөөт цагуудад бүрэн гүйцэтгэх боломжтой юм. Эдгээр дасгалуудыг та өөрийн амьдралын хэв маягийн нэг болгосноор дэмий үрэх цагаа үр бүтээлтэй хэл сурах цаг болгож чадна.

Ингээд дасгалуудтай танилцацгаая.

1.Сурсан зүйлээ эргэж давтаад , ахин ашигла

Өнгөрсөн долоо хоногт  сурсан зүйлээ эргэж давт. Бичсэн тэмдэглэлээ ахин нэг гүйлгэж хар. Дараагийн хичээл дээр багшаасаа асуух дүрмийн асуултуудаа сайтар тэмдэглэ . Мөн тус долоо хоногийнхоо хичээл дээрээс сурсан шинэ үгсээ сайтар давт . Үүний дараа шинээр сурсан зүйлсээ өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах гэж оролд. Ямар нэгэн шинэ зүйл сурсан хойноо бататгахын тулд эдгээр алхмуудыг заавал хэрэгжүүл.

2. Таваас арван минутын турш англи хэл дээр бод

Энэ дасгал бол маш энгийн. Ердөө өдөр бүр 5-10 минутыг толгой дотроо бодож байгаа зүйлсээ бүгдийг нь англи хэл рүү хөрвүүлж бод. Ямар ч зүйлийн тухай байж болно. Жишээ нь оройн хоолны орц болон хэрхэн бэлдэх тухайгаа бүрэн англи хэл дээр хэн нэгэнд тайлбарлаж байна гэж бодоод толгой дотроо давт. Мэдээж хэн нэгэнд хоолны тухай тайлбарлана гэдэг хүн бүрийн хийх зүйл биш хэдий ч гэсэн ямар нэгэн үйл хөдлөлийг өөр хэл дээр тайлбарлах нь тухайн хүний ярианы туршлагыг бага багаар сайжруулж байдаг.

Мөр өөр нэг жишээ бол ажил дээрээ хийж буй ажил , үүргээ хамтран ажиллагсдадаа англи хэлээр тайлбарлаж байна гэж бодоод толгой дотроо хэрхэн тайлбарлахаа ангил хэл дээр бодох гэх мэт байж болох юм. Энэхүү дасгалын үндсэн зорилго нь ямар нэгэн зүйлийг тайлбарлахдаа үгсийн сангаа бүрэн ашиглаж чадах чадвартай болгох юм.

3. Англи хэл дээрх 6 минутын подкаст сонс

Толгой дотроо эргэлдэж буй бүх бодлоо Англи хэл рүү хөрвүүлэх нь хамгийн идэвхтэй аргуудын нэг бол англи хэл сурахад багагүй нэмэр болох идэвх бага шаардагдах аргууд ч мөн бий. Үүний нэг нь англи хэл дээр подкаст сонсох юм.Мэдээж интернееер хайгаад үзвэл маш олон үнэгүй подкаст байгаа.Тийм болохоор өөрийн дуртай сэдвийн талаарх подкаст сувгуудыг хайж олоод “subscribe” хийгээрэй. Харин бидний зүгээс танд санал болгоход BBC -ээс гаргадаг “6 minutes english channel” сонсохыг зөвлөж байна. Энэхүү поскаст нь энгийн , хялбар хэллэгүүдтэй тул Англи хэлийг анхлан суралцаж буй хүнд тохирох юм.

Харин та илүү Америк Англи хэлийг түлхүү сурахыг хүсэж байгаа бол BBC -ээс илүүтэйгээр “VOA news” ийг сонсохыг зөвлөе.

4. Таван минутын хураангуйлах дасгал.

Шинээр үзсэн TED talk  аль эсвэл уншсан нийтлэл , сонссон подкаст зэрэг зүйлсүүдээ 5 минутанд уншиж болохоор хураангуйлж бич. Бичсэн хураангуй болгоныхаа дүрмийн алдаагийн багшаасаа асууж ямар зүйл дээр алдсан байгаа эсэхээ тодруул. Мөн таны бичсэн хуураангуй тухайн контентийг бүрэн илэрхийлж чадаж байгаа эсэхийг бусдаар шалгуулж өөрийгөө хяна. Ингэснээр та үзэж , сонссон зүйлсээ сайн бататгаж Англи хэлний хэрэглээндээ илүү сайн ашиглаж чаддаг болох юм.

5. Интернетийг англи хэл дээр ашигла.

Интернет дээр байгаа ихэнх сонирхолтой , хэрэгтэй зүйлс англи хэл дээр байдаг гэдэг нь хүн бүрийн мэддэг зүйл. Гэсэн хэдий ч хүмүүс интернетийн англи хэл дээр ашиглахаас төвөгшөөдөг нь нэг сумаар хоёр туулай буудах боломжийг алдаж байгаатай ижил зүйл юм.Учир нь интернетийг англи хэл дээр ашигласнаар та зөвхөн англи хэлээ сайжруулаад зогсохгүй өөрийн сонирхдог чиглэлийн гол мэдээллүүдийг авах юм. Тийм болохоор интернет орох бүртээ 5-10 минутыг Англи хэл дээр нийтлэл , мэдээ аль эсвэл видео үзэхэд зарцуул.

Хэрэв та эдгээр энгийн 5 дасгалуудыг өдөр тутмын суралцах хэв маягийнхаа нэг болгож чадвал та бодож байгаагаасаа ч богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлтүүдийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх