Таныг туранхай харагдуулах хувцаслалтын 7 арга

ӨМССӨН ХУВЦСААРАА ТУРАНХАЙ ХАРАГДАХ 7 АРГА

Бид үргэлж “зуны улиралд” биеийн галбир чухал гэдгийг санадаг. Эд зуны үеүдэд бүхий л цахим мэдээллийн хэрэгслүүдээр булчинлаг сайхан биеэ гайхуулсан зургуудаар дүүрсэн нь танд бага зэрэг ичгэвтэр санагддаг уу?

Зөвхөн дулааны улиралд ч биш, бүхий л цаг үед энэ нь асуудал хэвээрээ л байдаг. Булчин шөрмөс байхгүй мөртлөө цамцгүй явж байдаг хүмүүсийг бид магтан суухаас өөр аргагүй шүү!

Тиймээс бид биений өөгөө даран туранхай харагдуулах аргуудаас хуваалцаж байна.

ХАВ ХАР 

Хар өнгө бол туранхай харагдуулах хамгийн оновчтой аргуудын нэг. Та үүнийг хэдэн мянган удаа сонссон байх, гэхдээ ингэж их сонссоны шалтгаан нь үнэн учраас л тэр юм шүү.

Тиймээ, итгэнэ үү байна уу өөрөө л мэд, таны найз охины Cosmo сэтгүүлийн нийтлэл үнэн болж таарлаа. Яагаад вэ гэвэл таны илүү цухуйж буй өөхийг халхалж чаддаг. Гэхдээ шинээр авж буй хар өнгүүд нь яг нэгэн төрлийн “хар” өнгө байх ёстой шүү. Бүдэг, цайрсан өнгийн жинснүүд нь зүгээр ч таны “илүүдэл” хэсгийг нууж өгөхгүй л болов уу даа.

slimmerallblack

БОСОО ЗУРААСТАЙ ХУВЦАС

Босоо зураас бол илүүдэл жингээ нуух хамгийн сайн арга. Ханцуй, цахилгаан мөн халаас нар босоо зураастай буюу дээрээс доош байх нь таны биеийг уртасгаж сунгаж харуулах бүтэцтэй. Тиймээс хөндлөн зурааснаас татгалз. Энэ нь таныг том харагдуулаад зогсохгүй биеийн жинг тань нэмэгдүүлж харагдуулдаг шүү.

slimmerstripes

САХАЛ БОЛОН ҮСЭЭ “ЯНЗАЛ”

Таны шүүгээнд өлгөөтэй байгаа хувцаснууд илүүдэл жингээ нуух ганц арга биш юм шүү. Таны угаалгын өрөөнд мөн нэгэн арга байгаа сануулъя.

Та өөрийн үсний машинаа ашиглан хуйхны ирмэг мөн сахлаа засаж янзалснаар та өөрийн “эрүүний яс”-аа тодотгож чадна. Харин эрүү хэсгийн үсийг уртаар нь, шанааны яс болон чих лүүгээ богинохон байлгахаар засаарай.

Хэрвээ та өөрөө засахдаа итгэлтэй биш байгаа бол үсчин дээр очиж өөрт тохирсон сахалны засалтыг олоорой.

slimmerbeard

V ЗАХТАЙ ЦАМЦ

V захтай цамц хамгийн шилдэг санал биш учир нь энэ төрлийн зах зохидоггүй хэлбэртэй бие, царайны төрх гэж байдаг. Гэхдээ хэд хэдэн ашигтай талтай. Энэ хэлбэрийн зах нь классик, эмх цэгцтэй мөн хамгийн чухал нь туранхай харагдуулж чаддаг.

Хэрвээ та дугуй хэлбэрийн нүүртэй бол түүнийг улам тодотгож харуулах дугуйрсан захыг бодвол V захтай цамц нь нүүрийг нарийхан урт харагдуулдаг ба биеийг тань мөн цэгцтэй сайхан харагдуулна.

Гэхдээ V захыг өмсөхдөө мөрдөх хэдэн дүрэм бий. Тэдгээрийг дурдвал:

  1. Таны биеийг чөлөөтэй амьсгалуулах биед эвтэйхэнийг өмсөөрэй
  2. Хэзээ ч битгий өмд лүүгээ цамцаа чихээрэй. Гэдсээ нуух гэж оролдох нь үүнийг улам том болгож харагдуулна

Мэргэжлийн зөвлөгөө: Нарийхан туранхай харагдуулах аргуудад бас V загварын зангиа мөн поло цамц орно. (Эхний хэдэн товчийг нь товчилж болохгүйгээ мартуузай)

slimmervneck

ХЭЭ СУДЛАА БАГАСГАЖ , ЦУЛГУЙ ӨНГИЙН СОНГО

Судал болон хээ нь биеийн жинг нэмж харагдуулдаг. Мэдээж та яг тохирсон жинтэй бол асуудал байхгүй, харин үгүй бол үүний оронд хар, саарал, ногоон мөн хар хөх гэсэн цулгуй өнгүүдийг сонгоорой.

slimmermono

ӨӨРИЙГӨӨ МЭДЭР

Яагаад зарим эрчүүд, яг тохирсон жинтэй мөртлөө, илүү том биетэй, хөөчихсөн юм шиг харагддаг вэ?

Хариулт нь гэвэл тэд ихэвчлэн өөртөө тохироогүй хувцас сонгоод өмсчихдөгт байгаа юм.

Та өөрийн онцлог дүр төрхөө тодотгон харуулахын тулд танд юу тохирох мөн юу тохирохгүйг мэдэх нь чухал, тэгснээр та дэгжин хувцаслахад ч, өөртөө тохирсон хувцсаа авахдаа ч цаг алдахгүй байх болно

ХЭЛБЭРТЭЙ, ЗӨВ БИЕТЭЙ ХАРАГДАХ

Kardashian-ий хан эмэгтэйчүүд дунд бэлхүүсний бүсийг алдаршуулсан шиг эрчүүдийн хувилбар ч мөн цэцэглэн хөгжиж байна. Энэ магадгүй танд инээдтэй санагдаж байж магад, гэхдээ “өмсгөл” нь хөгжиж байгаа нь үнэн.

Энэхүү өмсгөл нь таны хувцасны дотор талаас булчинлаг харагдуулах болно. Хэрвээ та үнэхээр галбиртаа анхаардаг боловч фитнесст явах хүсэлгүй үед энэ үнэхээр сайхан санаа байх болно.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх