Өнөөдөр apple -ийн танилцуулсан бүх зүйлс.

Өчигдөр шөнө Монголын цагаар 1 цагийн үед Apple компани сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд танилцуулагдах “Gather Round” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн танилцуулгын арга хэмжээг Apple Купертино хот дах шинэ байр болох  Apple Park дах Стив Жобсын нэрэмжит театраас  Твиттерээр шууд дамжуулан танилцууллаа. Тус арга хэмжээний үеэр Iphone-ий  XS , XS Max , XR гэсэн гурван шинэ загвар болон Apple Watch ийн 4 дүгээр үеийн загвар , IOS 12 зэрэг бүтээгдэхүүн , үйлчилгээнүүд танилцуулагдлаа.

Ингээд эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүдтэй танилцацгаая.

Iphone XS болон Iphone XS Max

Энэ удаагийн танилцуулах арга хэмжээний гол бүтээгдэхүүн гэж хэлж облох Iphone XS болон XS max загварууд нь ерөнхий харагдах байдлын хувьд өмнөх жилийн Iphone X тэй төстэй боловч үзүүлэлт болон хийц , чанарын хувьд хавгүй илүү сайжирчээ. Эдгээр сайжирсан үзүүлэлтүүд дундаас онцлох үзүүлэлт нь өнгөний нарийвчлал болон хийц аж. Ерөнхий үзүүлэлтүүдийн хувьд Iphone XS болон Iphone XS max нь ямар ч ялгаагүй бөгөөд ердөө дэлгэцний хэмжээ болон үнийн хувьд ялгаатай юм.

Iphone XS 

  • 5,8 инчийн ОLED “Super Rethina” дэлгэцтэй /2346 x 1125/
  • Их биеийн хэмжээс 143.6mm x 70.9mm x 7.7mm
  • Жин – 177 грам
  • Арын камер – 12 мегапиксел
  • Нүүрэн талын True Depth камер – 7 мегапиксел
  • Face ID таних системтэй
  • A 12 Bionic чиптэй
  • Утасгүй цэнэглэх боломжтой
  • Өмнөх бүх Iphone -уудын загваруудаас илүү бат бөх хийцтэй
  • Өнгөний хувьд алтлаг , мөнгөлөг , хар саарал гэсэн сонголтуудтай
  • Өмнөх загвараас 60 хувиар илүү өнгө дүрслэх чадалтай
  • Усны хамгаалалт илүү сайжирсан бөгөөд хоёр метрийн гүнд 30 минут байхад ямар ч нөлөө үзүүлэхгүй.
  • Үнийн хувьд 1000$ -оос эхлэнэ.

Iphone XS Max 

  • 6.5 инчийн OLED Super Rethina дэлгэцтэй /2688 x 1242/
  • Их биеийн хэмжээс – 157.5mm x 77.4mm x 7.7mm
  • Жин – 208 грам
  • Үнийн хувьд 1100 $ – оос эхлэнэ.

Урьдчилсан захиалга 9-р сарын 14 ээс эхлэж , 9-р сарын 21-ээс дэлгүүрүүдээр худалдаалагдана

 

Iphone XR 

Түрүү жил танилцуулагдсан Iphone-ууд дундаас Iphone ий  арван жилийн ойд зориулагдан гарсан Iphone X  хийц болон үнэрээ бусдаасаа ялгарч байсан бол энэ жилийн хувьд Iphone XR бусдаасаа ялгарч байна. Гэхдээ түрүү жилийнхээс ялгаатай нь Iphone XR энэ жил танилцуулагдсан Iphone ий загваруудаас хамгийн хямд нь бөгөөд үүний гол шалтгаан нь OLED биш LCD дэлгэц болон их биеийн хийц зэрэг юм.

  • 6.1 инчийн LCD rethina дэлгэцтэй /1792 x 898/
  • Ард талын камер 12 мегапиксел бол нүүрэн талын камер 7 мегапикселийн нягтаршилтай.
  • A 12 bionic чиптэй
  • Баттерейн хувьд Iphone 8 plus -аас 90 минут удаан ажиллах чадалтай
  • Багтаамжийн хувьд 64 gb , 128 gb , 256 gb гэсэн сонголтуудтай
  • Өнгөний хувьд хөх, шар , хар , цагаан , улаан , ягаан гэсэн олон өнгөний сонголттой
  • Урьдчилсан захиалга 9-рсарын 19-нөөс эхэлж ь 26 наас дэлгүүрүүдээр худалдаалагдана
  • Үнийн хувьд хамгийн бага багтаамжтай нь 749$ оос эхэлж байгаа.

Apple Watch Series 4

Энэ удаад танилцуулсан Apple Watch ийн дөрөв дүгээр үеийн загварын онцлох үзүүлэлтүүд нь 30 секундын дотор  зүрхний хэмнэлийг electrocardiogram бичиж үзүүлдэг ба дэлгэцний хувьд өмнөх загвараас мэдэгдэхүйц томорсон зэрэг юм. Жижиг загварийн дэлгэц нь 32 хувиар томорсон бол том загварын дэлгэц нь өмнөх загварааса 35 хувиар томорчээ.

  • Өмнөх загваруудаас 32 болон 35 хувиар илүү томорсон дэлгэцтэй
  • Чанга яригч нь өмнөх загвараас 50 хувиар илүү чанга болсон
  • Усны хамгаалалттай
  • GPS төхөөрөмжтэй
  • Зүрхийн хэмнэл хэмжигч төхөөрөмжтэй
  • Хийцийн хувьд хөнгөн цагаан болон ган гэсэн хоёр сонголттой
  • Өнгөний хувьд хар саарал , мөнгөлөг , алтлаг гэсэн гурван сонголттой
  • Урьдчилсан захиалга маргааш буюу 9-р сарын 14 өөс эхэлж ь 9-р сарын 21 ээс дэлгүүрүүдээр худалдаалагдана.
  • Үнийн хувьд 400$ оос эхлэнэ

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх