“Өөрит”-үүдийн бусдаас ялгардаг 10 чанар

Та өөртөө итгэлтэй хүмүүсийг хэрхэн ялгадаг вэ? Тэднийг гаднаас нь хараад таних хялбар биш. Ажиглалтын үр дүнд өөртөө итгэлтэй харагдахыг хичээж буй хүмүүс хамгийн дорой байдаг мэт. Харин жинхэнэ өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадал, чадвартаа итгэдэг хүмүүс үргэлж бусдад нөлөөлж, тэдний хийх ёстой зүйл, эргэлзээтэй бүхэнд нь тус болж чаддаг. Танд уншихад хялбар байх үүднээс бид тэднийг “Өөрит” гэж нэрлэсэн юм. Чухам тэд юуг, яаж хийдэг болоод өөртөө итгэх итгэлээр дүүрэн байж чаддаг юм бол? Доорх нийтлэлдээ өөритүүдийн зуршил бүхий өөртөө дадал болгосон зүйлсийн тухай товч тайлбарласныг хүргэж байна.

  1. Өөрит-үүд дотроосоо аз жаргал мэдэрдэг

Аз жаргал мэдэрнэ гэдэг өөртөө итгэлтэй байхад хамгийн чухал нөлөөтэй мэдрэмж. Таны аз жаргал зөвхөн хайртай хүмүүстэйгээ хамт байхаар хэмжигдэх ёсгүй. Ойр дотнын хэн нэгэн л байхгүй бол ганцаардаж, шаналж байгаагаар өөрийгөө мэдрэх… Энэ бол сул дорой, өөртөө итгэлгүй байдлын шинж тэмдэг. “Өөрит”-үүд бусадтай хамт байхаас илүү өөртэйгөө хамт байхдаа  аз жаргал мэдэрч чаддаг. Учир нь тэдэнд өөрийгөө хүндлэх хүндлэл, итгэх итгэл байдаг юм. Бусад хүмүүсийн ололт, амжилтын тухай бодож тооцоолохын оронд, өөрийн хөгжлийг таашааж, сэтгэл ханамж авдаг сэтгэлгээ нь тэдний мэдрэмжээс урган гардаг.

photo-1440317539597-ad354a025165

  1. Өөрит-үүд шүүмжлэлийг хүлээн авдаг

Өөртөө итгэлтэй хүмүүс хүн бүрд санал болгох ямар нэг зүйл байгааг мэддэг учраас бусдыг хормын хугацаанд дүгнэдэггүй. Бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг учраас тэднийг ойлгож чаддаг төдийгүй өөрийгөө тэдэнтэй харьцуулах хэрэггүйг ч мэддэг. Өөритүүд хүмүүсийг ялгаварлах харилцааны хэм хэмжээ тогтоохоос зайлсхийдэг.

  1. Өөрит-үүд үнэхээр хүсээгүй л бол “За” гэж хэлдэггүй

Сан Франциско хотод Калифорнийн их сургуулийн хийсэн судалгааны үр дүнд хүн стрессдсэн, бухимдалтай, ууртай тэр ч байтугай сэтгэл санаагаар унасан үед хүмүүст “үгүй” гэдэг үгийг амархан хэлдэг байна. Шаардлагатай үед өөритүүд татгалзах хариуг тойруулахгүй шударгаар хэлж чаддаг бөгөөд энэ нь тусламж хүсэх тухайн хүнд асуудлаа шийдвэрлэх арга зам хайх нь илүү болохыг цагийн эртэд сануулахыг эрхэмлэдэг.

 photo-1421956575195-9f27651d54a1

  1. Өөрит-үүд ярихаасаа илүү сонсдог

Аливаа уулзалт, цуглааны үеэр өрнөж буй сонирхолтой яриа, сэдвийн тухай тодорхой нотолгоогүй л бол тэд төдийлөн ярианд оролцоод байдаггүй. Оронд нь нотолгоотой ярьж байгаа хүмүүсийн яриаг сонсож өсөж, хөгжихийг эрхэмлэдэг. Өөрит-үүд идэвхтэй сонсож, бусдад анхаарлаа хандуулж чадвал зүгээр нэг ярилцах бус сурч, өсөж хөгжих илүү магадлалтай байдаг гэдгийг мэддэг.

  1. Өөрит-үүд тодорхой ярьдаг

Тэднээс “Харин л дээ”, “Яах уу”, “Яадаг юм бэ дээ” зэрэг эргэлзсэн хариулт сонсоно гэдэг маш ховор үзэгдэл. Итгэл үнэмшилгүй яриа хүнд хүрдэггүй учир эргэлзсэн байдалтай сэтгэгдлээ илэрхийлэлгүй хэлэх гэсэн үгээ маш тодорхой хэлдэг.

  1. Өөрит-үүд жижиг ялалтад ч тэмүүлдэг

Өөртөө итгэлтэй хүмүүс жижиг зүйлд ч хичээл зүтгэл гаргаж, үр дүн нь өчүүхэн байсан ч, өөрсдийгөө сорьж, өрсөлдөх дуртай. Үр дүнд нь хүртэх тэрхүү жижиг ялалт тэдэнд урам зориг, эрч хүч нэмэгдүүлэх тархин дахь андрогений эсийг шинээр бий болгодог байна. Тэрхүү андрогенийн рецепторт өсөлт цаашид өөртөө итгэх итгэлийг бий болгож, ирээдүйн сорилтуудыг шийдвэрлэхэд хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх тестостеронтоныг ч нэмэгдүүлдэг.

boxing-606193_1920

  1. Өөрит-үүд хөдөлгөөнтэй байдаг

Зүүн Онтарио дахь судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 10 долоо хоногийн турш долоо хоногт хоёр удаа дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс нийгмийн идэвхтэй, сурлага хөдөлмөр болон илүү эрүүл саруул, хөдөлмөрийн чадвартай бодлогыг тогтоосон байна. Мөн тэдний биеийн хөгжил, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

photo-1450897918656-527057db59d3

  1. Өөрит-үүд анхаарал тавьдаг

Хүмүүс анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүмүүсийн хүрээлэлд маш амархан гутрангуй болж, тэдэнтэй хамт унтарч эхэлдэг. Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийгөө байгаагаар мэдрэхэд бусдад нөлөөлөх нөлөөллөө мэддэг учир унтарсан нэгнийг сэрээхэд анхаарлаа хандуулдаг. Тэд бусдад эерэг хандлага төрүүлэхийг хичээж байдаг. Өөритүүд бусдад анхаарал халамж тавьж чаддаг. Учир нь тэд хүмүүсийн дотор тэднийг үнэлэх, хүндлэх хандлага бүхий өөрийнхөө үнэ цэнийг зурж чаддаг төдийгүй ингүүлэхийн тулд бусдаас зөвшөөрөл хүсэх, эсвэл магтаал шаардах ч хэрэггүй байдаг.

photo-1436076879760-817e51341b15

  1. Өөрит-үүд алдаа гаргахаас айдаггүй

Өөртөө итгэлтэй хүмүүс үр дүн нь эерэг биш байж болох зүйл хийхээс огт айдаггүй.  Тэд алдаанаасаа суралцаж авсан мэдлэг ямар үнэ цэнэтэйг ойлгодог. Учир нь тэдний гаргасан алдаа бүр өөрт сургамж болохоос гадна бусад хүмүүс тэднээс мөн суралцах боломж олгож байгаа хэрэг. Ямар сайн манлайлагч гаргасан шийдвэрийн үр дүнг бүрэн урьдчилан таамаглаж чадахгүй шүү дээ. Тэд ч бас хүн “алдаа” гаргалгүй л яахав.

write-593333_1920

  1. Өөрит-үүд бусдын баяр хөөрийг хуваалцдаг

Аюултай хүмүүс байнга хэн нэгнийг хохироож байж өөртөө хожоотой байх арга замыг хайж байдаг. Ийм хүмүүст бусдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа бус өөрт нь хир их ашигтай гэдэгт л анхаарлаа хандуулдаг.  Харин эсрэгээрээ өөртөө итгэлтэй хүн бусдын амжилтыг сайшааж, тэдэнд урам өгч, тэдний бүтээлд анхаарлаа хандуулах нь өөритүүдийн бусдын хайрыг татах сайхан чадварын нэг.

couple-1329349_1920

Нэмж хэлэхэд миний өөрит хэмээн нэрлэж буй өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлж чаддаг хүмүүс бусдаас тусламж гуйхаас эмээдэггүй. Хүн бүр төгс биш учир тэдний чадахгүйг өөр хэн нэгэн чадаж л таарна. Өөрийн дутагдлыг нөхөж чадах хүнээс. Өөртөө итгэлтэй хүмүүс тусламж бусад хүмүүсийг асууж тэднийг болно гэдгийг би мэднэ. Мөн тэд өөрсдийн давуу болон сул талыг мэддэг бөгөөд тэдний цоорхойг нөхөх бусдаас  тусламж гуйна гэдэг ичгэвэртэй, сул дорой, эсвэл ухаангүй хийж чадахгүй юм шиг байдлыг харуулах вий хэмээн эмээх асуудал огтхон ч биш. Илүү туршлагатай хүнээс суралцаж сайжруулна гэдэг суралцах шилдэг арга юм гэдгийг тэд сайн мэднэ.

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх