nick wooster-ийн хамгийн шилдэг 15 төрх

Та бүхэнд загварын салбарын нэг  богино боловч сонирхолтой  түүхийг ярьж өгье. 2010 оны Миланы загварын долоо хоногийн  “Neiman Marcus” сүлжээ их дэлгүүрийн 49 настай хувцас , загварын хэлтсийн захирал Ник Вүүстэр буудлаасаа гарч явахдаа алдарт гэрэл зурагчин Томми Тоны дуранд өртсөн юм.

Томми Тоны дарсан тус зураг интернетээр тарсан даруйдаа Никийг  загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болгох замыг эхлүүлсэн гэж хэлж болно. Ник Вүүстэрийн зураг хормын дотор интернет дэх загварын ертөнцөд бүрэн утгаараа “вираль” болж өдрийн дотор Никийг Инстаграм дээрх хамгийн загварлаг icon-уудын нэг болгосон юм. Түүний  америкийн зэвсэгт хүчнийг санагдуулах  гялалзсан саарал үс засалт , хоёр гаран дээрх битүү шивээс , эршүүд хийгээд загварлаг сахал  , өвөрмөц бөгөөд хурц эршүүд хувцаслалт  зэрэг нь Хипстер Санта Клаусыг төсөөллийг бодитоор харуулж,  эршүүд байдал болон загварын голлох трэндүүдийн төгс хослолыг илтгэдэг. Тийм ч учраас Ник Street Style буюу гудамжны чөлөөт хувцаслалтын хаан гэгдэх цолыг төд удалгүй хүртсэн юм.

Загварын салбарын ахмад дайчин ,  канзас мужийн уугуул мань олны анхааралд өртөхөөсөө өмнө Calvin Klein , Ralph Lauren зэрэг АНУ-ын илтгэх гол загварын ордонгуудад гуч гаруй жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоогоор хувцасны брэндүүдийн сурталчилгааны ажил болон үндсэн дүр төрхийг бүрдүүлэх ажил дээр зөвлөгөө өгдөг чөлөөт агентаар ажиллаж байгаа юм.

Дуртай брэндүүд : Maison Margiela , Thom Browne , Rick Owens 

Үлгэр жишээ авдаг хүмүүс: Pharrell Williams , George Cortina , Andy Warhol 

Инстаграм хаяг: @Nickwooster 

Ингээд түүний хамгийн шилдэг 15 хувцаслалттай танилцацгаая.

  1. Классик улаан хүрэн 

 

2. Төгс өнгөний зааг. 

 

3. Загварлаг тав тух 

 

4. High Low ийн трэнд ирлээ. 

 

5. Эко загварын долоо хоног 

 

6. Цагаан саарал классико

 

7. Загварын дүрэмийг эвдсэн өвөө 

 

8. Арктик хувцаслалт 

 

11. Болзоот залуу 

 

10. Томчуудын хүрэм 

 

11.

 

12. Easy as always 

 

13. Миллениал ягаан 

 

14. White Monk

 

15. Ноён дүрэм эвдэгч 

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх