2015 ОНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ ХУВЦАСЛАЛТТАЙГААР ТОДОРСОН ЭРЧҮҮД

Хэн нэгнийг хүндэлж, үлгэр дуурайл авдаггүй эрэгтэй байдаг гэж үү?

Таны дуртай дуучин, кино жүжигчин эсвэл бизнесийн алдартнууд гээд бүгдэд нь л өөр өөрийн гэсэн загварыг илэрхийлсэн донж, хэв маяг байдаг. Зөвхөн амжилт, чадваруудаас нь гадна тэднээс сурах юм маш их байдаг шүү! Алдартнууд жижигхэн зүйлсээр чимэг оруулан илүү чамин сонирхолтой хэв маягийг бүтээж, бусдад үлгэр дууриал өгч чаддаг шүү дээ.

Илүүц зүйл нуршихгүйгээр, та бүхэнд 2015 оны хамгийн загварлаг 10н эрэгтэйг танилцуулья. Анхааралтай ажиглаад нэг үзээрэй. Таны хамгийн загварлаг гэж боддог олны танил энэхүү жагсаалтад багтаж чадсан болов уу?

Jamie Dornan : 2015 он нь Умард Ирландын уугуул Dornan-ы хувьд ихээхэн амжилттай жил байлаа. Олон шүүмжлэлийн бай болсон боловч ихээхэн санхүүгийн амжилт дагуулж  дэлхийн өнцөг булан бүрийн кино театраар гарч чадсан “Fifty Shades of Grey” кино бүтээл нь түүхэнд өөрийн амжилтаа үлдээж чаджээ.

Загвар өмсөгч байсан учир тэрээр загварын талаар нэлээдгүй мэдлэгтэй. Өдөр тутмын хөнгөн бөгөөд загварлаг спортлог хувцаслалтаас ухаалаг бөгөөд энгийн албан хувцаслалтлуу шалмагаар шилждэг чаддаг нэгэн. Тэрээр мөн богино бөгөөд өрвийсөн сахалын “дэмжигч” нэгэн юм. Түүнийг үсний засалт л гэхэд загварын чиг хандлагаас үргэлж түрүүнд байдгийг батлан харуулж чаддаг юм.

50 shades

Michael B. Jordan : Тэрээр The Wire гэх кинонд 16 настай хар тамхины наймаачин дүрээрээ анх дэлгэцнээ гарч олны танил болсон ба үүнээс хойш Chronicle болон Fruitvale Station зэрэг кинонуудад дүр бүтээн нилээдгүй шүүмжлэлийг дагуулсан билээ. Залуу од маань энэ жил Fantastic Four мөн Creed гэх томоохон уран бүтээлд дүр аван амжилт нь өссөөр байгаа юм.

Jordan нь үнэхээр чадвартай сайн жүжигчин гэдэг нь маргаангүй билээ. Гэхдээ энэ нь түүнийг энэ жагсаалтад оруулсан шалтгаан биш. 28 насныхны гайхамшигтай загварлаг байдал болох хослолыг төгс хослуулж чаддаг нь түүнийг энэхүү жагсаалтын хүндтэй байрын эзэн болгож байгаа юм. Хэрвээ чи шоон хээгээр болон бусад хээ, судлуудаар дамжуулан өөрийгөөө харуулах, бусдын анхаарлыг татахыг хүсч байвал Jordan-оос үлгэр жишээ аваарай.

jordan

David Gandy : Түүнийг л оролцуулахгүй бол шилдэг хувцаслалттай эрэгтэйчүүд гэсэн жагсаалт байх хэрэг байна гэж үү? Бид мэдэхгүй шүү дээ. Харин бидний мэдэж байгаа зүйл гэвэл, Essex-д төрсөн дэлхийн алдарт эрэгтэй загвар өмсөгч David Gandy нь бидний харж байсан хамгийн тод, хурц загвараар хувцалдаг нэгэн. Хэн ч гурван төрлийн костюмыг гайхамшигтай зохицолтойгоор хослуулан өмсөж чадахгүй ээ. Тэрээр яг л хүзүүний алчуур, цамц, зангиа ба өмдийг төгс хослуулах тал дээр мастерын зэрэг хамгаалсан юм шиг. TOWIE залуучуудаа, тэмдэглээд аваарай.

david gandy

Tinie Tempah : Лондонгийн цуглуулгаас үнэт эрдэнийг ил гаргах цаг болжээ. “Элчин сайд” болох Tinie Tempah нь хөгжимчин бөгөөд улаан хивсэн дээр ч тэр, бусад цагт ч тасралтгүй гайхшруулдаг залуу билээ. Гэвч хамгийн чухал нь бид бүхэн дахиад нэг Claret Corduroy-ийн костюмыг гайхамшигтай харагдуулах нэгэнтэй уулзаж байна.

tinie tempah

James Bay : Үнэндээ, дуучин-ая зохиогч Bay энэ жилийн жагсаалтыг бараг алдах шахлаа. Яагаад? Яагаад гэвэл 25 насандаа гаргасан дэбют цомог нь Брит-ийн шагнал ба Grammy шагналд гурван удаа дэвшиж юу ч аваагүй нь харамсалтай. Түүнээс гадна тэр чамаас илүү хувцасладаг шүү. Костюмоор гангарагчид ба Kaynе-г дуурайгчидаар дүүрэн трэндийн үед Bay харин 2000 оны энэтхэг маягийн хувцаслалтыг оруулж өгдөг ба энэхүү загвараар Британичууд алдартай байдаг. Clad ихэнхдээ савхин хүрэм, нарийн бариу жинс, зөөлөн бүрх малгай эсвэл челси гутлыг дүрэмт хувцас шиг өмсдөг ба энэ хувцаслалтын хэв маяг нь түүний гадаад төрх, имиджийн үндэс суурь болж чаджээ.

james bay

Kanye West : Тэрээр өнгөрсөн жилийн жагсаалтанд байхгүй байсан ч (бид хэдэн удаа уучлаарай гэж хэлэх шаардлагатай болж байна аа!!) Ноён West 2015 онд бусадтай мөр зэрэгцэн орж ирж чаджээ. Дээрээс нь доошоо (цамц, жинс, түрийтэй гутал) өөлөх юмгүй хувцасладаг нь түүний хийж чадах сайн зүйлийн нэг юм. Өнгөрсөн 12 сарын хугацаа бидний дээрх үгийг итгэлтэй бичих бодит байдлыг бий болгож, бүрэн гүйцэд жишээнүүдийг өгч чаджээ.

kanye west

Kit Harington : Тэр үү эсвэл тэр биш үү? Ангараг дээрх ус мөн бараг дэлхийн бүх хүмүүсийн ярианы сэдэв болсон нөгөө #Даашинз /Цэнхэр үү? Шар уу?/-тай зэрэгцэн 2015 оны хамгийн их шуугиан дэгдээж чадсан яриа болох дургүй ч бай дуртай ч бай бид бүгдийн сайн мэдэх GAME OF THRONES-ийн Жон Снөв “SPOILER ALERT” (Jon Snow) газрын хөрснөөс арчигдсан гэсэн мэдээлэл байлаа. Бидэнд түүнийг үнэлэх чухал 2 шалтгаан бий: Түүний үс ба сахал, мөн түүний хүрэм болон жинсээр дүүрсэн шүүгээ. Тиймээ, Түүнд костюм үнэхээр зэрлэг сайхан зохидог, гэхдээ түүний нэлэмгэр цамц, pea польто, жинсэн өмд зэргийг хослуулж өмсөх чадвар нь түүнийг цэвэрхэн бөгөөд хээнцэр харагдуулж чаддаг.

kit harrington

Eddie Redmayne : Чи Оскарын шагнал жил бүр хүртдэггүйтэй адил энэ жагсаалтад багтах ч бас амаргүй шүү. Харин Redmayne 3 дахь удаагаа хамгийн шилдэг хувцаслалттай эрээр тодорч байгаа нь энэ юм. Британий жүжигчин маань Theory of Everything-ийнхаа дүрээр бид бүгдийн алмайруулж чадсан бол хамгийн сүүлд The Danish Girl уран бүтээлээрээ өөрийгөө бүр илүүтэйгээр батлан харуулж дэлхий дахиныг уярааж бас цочроож чадсан юм. Үүнээс гадна түүний загварын хэв маяг ч мөн улам бүр өсөн дээшилжээ. Тэрээр Redmayne оёдолтой костюм ба сул чөлөөтэй зогсолтыг хэнээс дутахааргүй хийдэг. Улаан ч бай хар хөх ч бай (энэ хоёрыг өнгөрсөн жилжингээ өмссөн) эсвэл хөнгөн шингэн ноосон цамц ба хөвөн даавуун өмд ч бай тэрээр нөхцөл байдалдаа тохируулан яаж хувцасдахаа үнэхээр сайн мэддэг нэгэн шүү. Мэдрэмжтэй гэж л түүнийг хэлэхгүй гэж үү.

eddie redmayne

Харин одоо Монгол улсын 2015 оны хамгийн шилдэг хувцаслалттай “ЭР ХҮН” хэн бэ?

Таныг ч үүнтэй маргахгүй байх гэж бодож байна. Энэ хүн бол Камертон хамтлагийн ахлагч, “B” Production, VIBE Фм-ийн үүсгэх байгуулагч саяхан “Channel11” гэх хөгжмийн сувгаар үзэгч, фэнүүдээ баярлуулсан Д.Болд-ыг онцолж байна.

Тэрээр Монгол поп урсгалыг хөгжүүлэн дэлгэрүүлж чадсан ба үүгээрээ дамжуулан Монгол үнлэсний хувцасыг шинэлэг загвартай хослуулан шинэ төрлийн хэв маягийг гаргаж ирсэн, хаана ч байсан /бүр фитнессдээ хүртэл/ загварлаг байдлаа алддаггүй тэрээр дэлхийн загварын чиг хандлагуудтай хөл нийлүүлэн алхаж чаддаггийг бид доорх зургуудаас харж болно.

15

Сэтгэгдэл үлдээх