2016 оны трэнд болж буй намар/өвлийн эрэгтэй гутлын загварууд

2016 ОНЫ НАМАР ӨВЛИЙН ЭРЭГТЭЙ ГУТЛЫН 5 ТРЭНД

Байнга өөрчлөгдөж байдаг бэлэн хувцасны трэндтэй харьцуулбал гутлын загвар харьцангуй бага өөрчлөгддөг.

Тэгвэл энэ удаа та нэгэн хэвийн өдөр тутам өмсдөг гутлын загвараа өөрчлөөд үзээрэй!

Ерөнхийдөө залууст байх ёстой гутлуудын үндсэн ангиллуудад: гүйлтийн гутал, угладаг гутал, үдээстэй гутал, түрийтэй гутал болон гоёлын ботинк багтдаг.

Гадуур хувцас улирал бүр өөрчлөгдөж хувьсдаг бол гутал нь тэр бүр улирлын өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж чаддаггүй нь үнэн. Тиймээс загварын тайзан дээрх гуталнуудын хэв загварт хэтэрхий “их” анхаарал тавих хэрэггүй. Учир нь тэдгээр гуталнууд нь хүмүүсийн хайж байгаа “цоо шинэ” загварын гутал биш байх тохиолдол байдгийг бодолцох хэрэгтэй (Загварын шоун дээр Christopher Kane нь үнэт чулуугаар гоёсон Crocs өмссөн байвал таныг мөн дагаад өмс гэсэн үг биш шүү).

Харин үүний оронд загварлаг мөртлөө тав тухтай, хөдөлгөөнийг тань үл хязгаарлах гутал сонгож байгаарай. Та худалдан авдаг хувцаснаасаа илүү бага гутал авах болно. Тиймээс хүйтэнд тэсвэртэй, сул чөлөөтэй мөн хэд хэдэн хувцас нь дээр зохицуулан өмсөж болох гутал авахыг зөвлөж байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг энгийн байдаг л гутал авна  гэсэн ойлголт биш шүү.

Бид одоо танд байвал зохимжтой 2016 оны трэнд болж буй гутлуудыг танилцуулж байна.

 

БРӨҮГ  / BROGUES / АЖИЛЧИН ГУТАЛ   

Ирландын фермерүүд шавар шавхайгаа гаргахын тулд гуталдаа нүх гарган цоолсноос хойш эрчүүдийн өдөр тутмын ухаалаг сонголт болох Brogue гутал бий болсон билээ.

Brogues нь энгийн загвартай мөртлөө ухаалаг төрхийг бүрдүүлж чаддаг. Tанд гэж зөвлөхөд хэрвээ та хадмуудтайгаа уулзахаар төлөвлөж байгаа бол жинс дээр хослуулан өмсөхийг санал болгож байна.

Northamptonд хийгдсэн” гэдэг нь Иргэний дайнаас хойш дэлхийн хамгийн сайн арьсан гутал гэсэн үгний товчлол бөгөөд Сhurch’s, Tricker’s мөн Grenson зэрэг брэндүүд энэхүү уламжлалыг хадгалан гутлаа үйлдвэрлэж байгаа юм.  Brogue-н классик загварууд олон арван жилийн турш сайхан харагдсаар ирсэн. Thread-ийн загвар зохион бүтээгч Kasia Katner “Брэндүүд Brogues–г илүү энгийн, өдөр тутмын загвартай болгох гэж ихээхэн туршилт хийж байгаа” гэжээ.

Шаантаг хэлбэр, каучик зузаан ул нь Brogues-д албаны төрхийг бүрдүүлж өгдөг ба ажлын гуталны загварыг санагдуулдаг ажээ. Prada хүртэл “агаар орох нүх” гаргаснаар оффис болон фитнессээс бусад бүх газар өмсөж болохоор загварыг гаргасан байна.

 

aw16footwear-brogues

brogue

ЛЭЙС АП БҮҮТС / LACE-UP BOOTS / ҮДЭЭСТЭЙ ТҮРИЙТЭЙ ГУТАЛ  

Цэргийн загвар эрчүүдийн хувьд хэзээ ч хуучирдаггүй шиг үдээстэй түрүүтэй гутал нь хэзээ ч моодноос гарахгүй.

Энэхүү гутал нь уламжлалт эртний хэв маягийн харагддаг байсан бол ‘Alder’ хэмээн нэрлэгдэх гөлгөр зөөлөн арьсан түрийтэй гутал нь орчин цагт илүү эрэлттэй болоод байгаа юм. 1990-ээд оны загвар шиг нарийн хар жинс эсвэл сул загварын өмдтэй хослуулахад тохиромжтой.

Та хэрвээ цулгуй пудволкийг, бага зэрэг урт үстэй хослуулдаг бол түрийтэй гутлаа илүү загварлагийг буюу арай тод өнгийн, бага зэргийн хээтэй сонгосон нь дээр.

Жинстэй – Ажлын түрийтэй гутал

Бариу өмдтэй – Цэргийн эсвэл Brogues түрийтэй гутал хослуул.

Эдгээр хослолууд таныг ухаалаг бөгөөд цэвэрхэн харагдхад ихээхэн туслана.

aw16footwear-lace

desert-boots

МОНК СТРАП / MONK-STRAPS / ТОНОГЛОЛТОЙ ГУТАЛ   

Monk-Straps – дундад зууны үед ихээхэн “моод” болж байсан бөгөөд 2000-оны дунд үед костюмын хорхойтнууд энэ загварыг “гудамж”-ны стиль болгон дахин нэвтрүүлсэн билээ.

“Хамгийн классик monk-strap нь 2  оосортой байдаг боловч сүүлийн үед бүдүүн 1 оосортой эсвэл гурван дараалсан оосортой болоод байгаа юм”. Хэрвээ та өвлийн улиралд углаад л өмсчихдөг гутал хайж байгаа бол энэ загвар сайхан сонголт шүү!

Олон төрлийн оосорны сонголттой байна гэдэг нь төдий чинээ таны сонголт ихсэж байна гэсэн үг юм. Сонсоход 1 эсвэл 2 оосортой байх нь танд нэг их ялгаагүй байж магадгүй. Гэхдээ өмсөөд үзэхэд энэ хоёрын хооронд асар их ялгаа байгааг та мэдэх болно. Яг тохирсон загвараа сонгож чадвал таныг ажлаа тараад үдэшлэгт явахад хүртэл сайхан харагдуулах сонголт болж чадна.

Хэрвээ та ажил хэрэгч төрхийг бүрдүүлмээр байгаа бол сайтар өнгөлсөн арьсан дээр 2 давхар оосортой загварын сонгоорой. Энэ нь хослол болон костюмын өмдтэй маш сайхан зохицож өгдөг.

Заавал хослол ч биш чөлөөт үедээ жинсээ том хэмжээтэй цамцтай хослуулан гутлынхаа оосрын сонголтыг хийгээрэй.

aw16footwear-monk

monkstrap

 ДАРБИ / DERBY ГУТАЛ  /

Derby  гутал нь Oxford шиг түгээмэл. Харин Oxford-той харьцуулахад үдээсээ өөрөө үдэх боломжтой учраас албаны ч энгийн ч хэв маягийг бүрдүүлж болох юм.

2016 оны намар өвлийн загвар болсон чөлөөт үдээстэй загварт хүмүүс шуурч байна. “Классик брэндүүдэд болох Tricker’s мөн O’Keeffe гэх мэт брэндүүд түр хугацаагаар уг загварыг гаргаж байгаа бол Prada болон Tod’s нар энэ улиралд зориулан Derby гутлын шинэ загвараа танилцуулаад байгаа юм.

“Derby” бол завсрын өнгөөс эхлээд элэгдсэн мэт арьсан болон өөр олон загварын үе шатыг дамжсаар одоогийн классик загвартаа ирсэн юм. Мөн “Хэрвээ энэ гутал нь үндсэн цулгуй өнгөтэй бол албан-энгийн зарчмаар тохируулан хувцаслаж болно шүү.”

Энгийн төрхийг бүрдүүлэхийг хүсьэл даавуун өмд эсвэл жинс болон пальто,спорт загварын сул курткатай хослуулан өмсөөрэй!

aw16footwear-derby

derby

ЛОАФЭР / PENNY LOAFERS /

Gucci-ийн загварын шоун дээр ихээхэн эрэлттэй байсан загвар бол Penny  loafers загварын гутал юм.

Loafers ийн талаарх таны мэдэж байх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол оймстой хэрхэн хослуулж өмсөх аргыг мэддэг байх хэрэгтэй. Gucci-н загварт үнэнч байна гэвэл та гутлаа урт түрийтэй оймстой хослуулан жинсэн өмдөө оймсон дотроо хийж эсвэл өмдөө дээш шууж өмсөөрэй.

Та амралтын өдрүүдээр энгийн буюу бага зэргийн зузаан ултай загварыг сонгож өмсөөрөй. Энэ загварыг илүү олон янзаар өмсөж ч болдог.

Илүү чимэглэлгүй цэвэрхэн арьсан гутлаа, оймсныхоо өнгийг өмднийхөө өнгөтэй хослуулахаа мартуузай.

loaferstrend

loafers

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх