2016 ОНЫ НАМАР/ӨВӨЛ ЮУ ШИНЭЭР АВЧ, ЯМАР ХУВЦСАА ХАДГАЛАХ ВЭ?

2016 ОНЫ НАМАР/ӨВӨЛ ЮУ ШИНЭЭР АВЧ, ЯМАР ХУВЦСАА ХАДГАЛАХ ВЭ?

Ихэнх хувцасны шүүгээнүүдэд хэт их зүйлс байдаг. Мэдээж шинэ хувцас худалдаж авах нь хуучнаа янзлан хаяхаас илүү хөгжилтэй сайхан зүйл.

Гэвч хувцсаа янзлах, юу шинээр авахаа мэдэхийн тулд эхлээд өөрийн хэв маягаа тодорхойлох хэрэгтэй. Мөн энэ улирлын загварын чиг хандлагыг мэдэж тийм төрлийн хувцсыг хаанаас худалдан авах, юутай хослуулж болохоо сайтар бодох шаардлага гарна. Хувцас хослолын тал дээр хүмүүсийн өмссөн зүйлс, чиг хандлагыг ерөнхийд нь харж болдог. Зун болоод хадгалж байсан, ойрд өмсөөгүй хувцсаа өмсөх цаг үе ирлээ!

 

ЮУГ ХАЯХ ВЭ?

Юуг хаяхаа шийдэх гол түлхүүр бол бодитоор сэтгэх юм. Энэ надад үнэхээр зохидог уу? Үүнийг дахиж өмсөх үү? Энэ хувцастай зохицдог 3 хувцсыг бодно уу…

Эрэгтэй хувцасны загварын чиг хандлага удаашралтай байгаа, гэхдээ үүнийг үл харгалз. Жишээ нь гэхэд нарийхан жинсэн өмд загварын чиг хандлагыг нэг их удаан илэрхийлээгүй юм. Гэхдээ энэ өмд танд зохидог, таны хэв маяг байлаа гэхэд загвараас гарсан гээд өмсөхөө болих шаардлага байхгүй.

Загварлаг харагдана гэдэг бусдаас содон өөр байх гэсэн ойлголтоос гадна өөрийнхөө хэв маягийг олох гэдэг хамгийн чухал зүйл үүсээд байгаа юм. Яг л iPhone-н коллекц шиг. Өөрт чинь тохирсон жинс, малгайтай цамц ч байж болно шүү дээ. Стив жобсын хар свитер, жинс; Марк Зукэрбергийн саарал пудволк шиг.

 overhaulimages5

ЮУГ ХАДГАЛАХ ВЭ?

Таамаглахын аргагүй цаг агаар болон загварын чиг хандлагын хослол нь хэзээ ч зогсохгүй хуанлийг бий болгодог. Дараагийн зун болтол хэрэглэх зүйл ч байгаа, хадгалах зүйл ч байгаа. Хэрэгтэй гэж үзсэн хувцаснуудаа хадгалах газраа шалгаад нэг үзээрэй. Цагаан эрвээхий болон авгалдайг нь устгах арга хэмжээ авч, цэвэрлэн үнэртүүлэгч тавьж ч болох юм. Мөн ойрын үедээ л хэрэглэхгүй хувцаснуудаа цүнх, уутруу хуйлж хийгээрэй, энэ нь нугаларч үрчийхгүй тул дараа нь хэрэглэхэд амар байдаг.

Зарим загвар зохион бүтээгчид “Сайн чанартай зүйлс нь жил ирэх тусам сайхан харагдаж болдог, хэрвээ та бөөгнүүлж хаялгүй гамтай эдэлж, зөв хадгалж чадвал шүү дээ” хэмээн зөвлөжээ.

2017 оны хавар/зуны загварын чиг хандлага бүгдийн анхаарлын төвд байгаа бөгөөд үүнд бүхэлдээ байгалийн өнгө давамгайлаад байгаа юм. Тэнгисийн хөх, хар хөх, элсэн шаргал, хар гэх мэт. Эдгээр өнгийн хувцас эсвэл ямар нэгэн зүйлс байвал дараа жилийн дулааны улирал хүртэл түр хадгалаарай.

overhaulimages8

ЮУ БАЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Улирал солигдох нэг талаасаа олон төрлийн хувцас авах шаардлага гардаг ч нөгөө талаас хэмнэлттэй байж болох талтай. Учир нь хямдралыг ашиглан намар, өвөл өмсөх цамцынхаа дотуур өмсөх сорочик гэх мэт хэрэгтэй зүйлсээ боломжийн үнээр авч чадна. Мөн нимгэн ханцуйтай цамц, хөнгөн жакет болон гадуур хувцсыг хослуулахад төгс зохицсон үе нь намар гэж загварын экспертүүд үзэж байна. 

Урт ханцуйтай  цамц нь чиний хувцасны шүүгээнд  хамгийн хэрэгтэй хувцасны нэг байх болно. Энэ нь зуны халуун өдрүүдээс сэрүүхэн үдэш рүү шилжихэд хэрэгтэй бөгөөд хүйтэн эхлэхэд спорт цамц юмуу бүх төрлийн ноосон цамц төгс тохирно. Поло цамцаа ч мөн далд хийх хэрэггүй бөгөөд энэ нь таны бүх төрлийн үйл ажиллагаа болон хувцаслалтад туслах шидтэй шүү.

overhaulimages2

ЮУ ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Заа! Хувцсаа цэгцэлчихлээ, хэрэггүйгээ хаяж, хэрэгтэйгээ ойрын хугацаанд хэрэглэх болон дараа нь гаргах гэж ангилчихлаа. Таны хувцасны шүүгээнд зай гарч байгаа биз? 4 улирлыг багтаасан хувцасны шүүгээтэй болох хамгийн сайн арга зам бол хэдхэн чиг хандлага болж буй хувцсыг л шүүгээндээ нэмэх юм.

Таны шүүгээ бүхэлдээ л эмх цэгцтэй байх хэрэгтэй. Гуталнууд бол хувцасны шүүгээнд хамгийн амархан хог болдог зүйл учир шинэ улиралд  үнэхээр бат бөх, хэрэгтэй гэж бодсон гутлаа л өмсөхөөр бэлдэх хэрэгтэй. Явган аялалын гутал үнэхээр хэрэгтэй зүйлсийн нэг юм, удаан ч хэрэглэнэ. 2017 оны Хавар/Зуны загварыг харвал уулны гутал нь трэнд болно, тиймээс хавар хүртэл өмсөх боломжтой. Үүнийг жинс болон хөвөн даавуун зүйлстэй ч хослуулж өмсөж болох ба аль ч улиралд тохирно.

Бариу жинстэй хамгийн сайхан хосолдог зүйлсийн нэг бол сул загвартай зузаан свитер. Харин энэ намар, өвөл ийн улиралд тус загварын цамц трэнд болох хандлагатай байна. Бариу жинсэн дээр сул загвартай свитер цамц өмсөхийг хошигнол байдлаар ахынхаа хувцсыг өмссөн мэт хэв маяг ч гэж хэлдэг. Олон брэндүүд сүлжмэл загварыг тайзнаа харуулж байгаан энэ загвар буцаж трэнд болно гэдийг илтгэж байгаа юм. Энэ нь хамгийн багадаа 4 хуруу том буюу 3 размераар их байвал загварлаг харагддаг. 

overhaulproducts3

Гэнэт цас ч орж магадгүй тул өвлийн цув, пальто авах нь зөв сонголт байх болно. Бусдын л адил улирал гэдэг түр зуурынх. Өөрт байгаа зүйлсээ тухайн улирлын гол гол трэндтэй холбоход л та гайхалтай харагдаж чадна. Тиймээс шинэ коллекц гарах бүрт авахыг хүсэхээсээ өмнө өөрийн загварын мэдлэгээ ашиглан боломж, хэрэгцээгээ тодорхойлоорой.overhaulproducts4

Erhvn.mn  Бидэнтэй нэгдээрэй !

Сэтгэгдэл үлдээх